Израилд эсэргүүцлийн хөдөлгөөн үргэлжилж байна

2020-10-25
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД

Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяхуг эсэргүүцсэн жагсаал 18 дахь долоо хоногтоо үргэлжилж байна. Тель Авив болон Иерусалим хотод өнгөрсөн бямба гаригт болсон жагсаалд 1000 гаруй хүн оролцжээ. Зохион байгуулагчдын мэдээлснээр жагсагчдаас гадна бусад 100 орчим хотод олон хүн жагссан байна. Тэд өнгөрсөн тавдугаар сараас эхэлсэн  авлига авсныг нь шүүж байгаа шүүхэд гэм буруугүй гэдгээ батлах хүртэл Бенжамин Нетаньяхуг албан тушаалаасаа огцрохыг хүсчээ. Түүнийг албан тушаалаасаа огцрохыг хүсч байгаа хүмүүс нь COVID 19-ийн улмаас тавьсан хоригийг эсэргүүцэж байгаа санхүүгийн алдагдалд орсон дэлгүүр, рестораны эзэд болон бусад бизнес эрхлэгчид  аж. Цагдаагийнхан жагсаалын үеэрТель Авив хотын жагсагчдыг сүрдүүлсэн байж болзошгүй зургаан хүнийг баривчилсан гэж цагдаагийн хэвлэлийн төлөөлөгч Мики Росенфелд мэдэгдсэн байна. Харин Бенжамин Нетаньяху Засгийн газрын хурлын үеэр халдварт өвчний улмаас тавьсан хориог зөрчсөн хүмүүст  ногдуулах торгуулийн хэмжээг  нэмэх саналыг тавьжээ. Мөн халдвар авсан тохиолдол буурвал хориог цуцална. Харин нэмэгдвэл тогтоосон хориог эрчимжүүлнэ гэж телевизээр хийсэн мэдэгдэлдээ онцолжээ.

Эх сурвалж: www.polit.mn

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

6 цаг 56 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

23 цаг 11 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

23 цаг 41 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

23 цаг 45 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин