Б.Пүрэвдорж: Надад зориулсан хууль батлах гэж байна

2020-10-22
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэв. 

Хуулийн төсөлд хуралдааны дэг зөрчсөн гишүүний  тухайн өдрийн хуралдаанд оролцох эрхийг хасахаар тусгасан байна. Хэрэв хуралдаанд оролцох эрхээ хасуулсан гишүүн УИХ-ын болон гишүүний нэр хүндийг гутаан доромжилсон, эмх замбараагүй байдал үүсгэсэн болон бусад хэлбэрээр хуралдааны хэвийн үйл ажиллагааг алдагдуулбал хуралдаанд оролцох эрхийг нь гурав хүртэл удаа хасахаар зохицуулж, хариуцлагын хугацааг тодорхой болгох, зөрчил гаргасан гишүүнд хүлээлгэсэн хариуцлага нь зөвхөн тухайн Байнгын, дэд, түр хорооны болон нэгдсэн хуралдаанд хамаарахаар тогтоох зохицуулалтыг тусгажээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: -АН, МАХН, бие даагч гээд 14 нөхөрт зориулаад л хөөж гаргана, та нар аятайхан бай гээд л хөөж гаргах талаар яриад байгаа юм шиг санагдаад байх юм. Хэдүүлэхнээ байж. 14 амьтныг хөөж гаргаж яах нь вэ. Та нараас бол хөөгдөнө гэж байхгүй байх. Хуралдааны цагийг 10.00 болговол сулрахын шинж шүү.  Ерөнхий сайдын мэдээллээ өөрөө хийдэг байх ёстой. Ерөнхий сайдаар заавал өөрөөр нь хийлгэх ёстой. Цэц зөв гээд үзчихсэн байхад яагаад зөв гэж үзсэн юм гээд гишүүд дахин асуулт асуух нь зохисгүй. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:- Гишүүнийг танхимаас гаргах заалт өмнө нь байсан. Гэхдээ хэт ерөнхий байсныг уян хатан болгож зөөллөсөн гэж ойлгох хэрэгтэй.  Хэт хатуу, модон байсан. 

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Хуралдааны дэг зөрчвөл ямар хариуцлага хүлээх талаар өмнө нь байсан заалт . Бусад улсуудын  зохицуулалтын судалгааг хийсэн,  танилцаж болно. Өмнө нь ч гишүүнийг үг хэлж байхад чиний хэлж байгаа үг таалагдахгүй байна, чи үг хэлэхгүй гээд үгийг нь хаадаг л байсан шүү дээ. 

УИХ–ын гишүүн Б.Пүрэвдорж:-Надад зориулж ийм хууль батлах гэж байгаа юм уу. Өнөөдөр та нар цөөнхийн төлөөллөө хуралдаанаас хөөх, үгийг нь хэлүүлэхгүй байх  ийм л хууль батлах гэж байна. Гэхдээ цаг эргэдэг юм шүү.АН олонх болохоороо энэ хуулийг чинь хамгийн түрүүнд хүчингүй болгоно. Харин ч цөөнхийн төлөөллийн үг хэлэх хугацааг зургаан минут болгож нэмнэ. Албан тушаалтан бүр цөөнхийн төлөөллийн асуултад бүрэн дүүрэн хариулдаг байх тэр зохицуулалтыг хийнэ. Цөөнхийн эрх хамгаалагдсан тэр цаг ардчиллын эрх баталгааждаг гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

1 цаг 9 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

16 цаг 21 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15