“Хүн хавдраар өвчлөх, эсэх нь хүчилтөрөгчийн хүртээмжээс шалтгаалдаг”

2020-10-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Ч.ОЛДОХ

Биологийн ухааны доктор, хөрс судлаач Ш.Пүрэвсүрэнтэй ярилцлаа.

 

-Та хичээлийн шинэ жил эхлэх үеэр  сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч хэрэгтэй гэж  байсан. Түүнийгээ тодруулна уу?

-Монголчуудад  агаарын талаарх  ойлголт дутмаг. Хангалттай, мөнхөд  байгаа зүйлдээ  хүн ер нь  анхаардаггүй. Байхгүй зүйлээ нэхээд байхаас бэлэн байгааг мэддэггүй. Ус ямар чухал болохыг хүн болгон мэднэ. Ус чандмань эрдэнэ гэж үзэж монголчууд эрт цагаас усны дэргэд буудаггүй. Гэрээ зайтай барьж, морь, тэмээн тэргээр усаа зөөдөг байсан. Гэтэл агаарын талаар  боддоггүй. Боддог хүн   цөөхөн.Орчин үед хот суурин газрууд бий болж, хүн амын төвлөрөл үүссэнээр агаар гэдэг анхаарал тавихгүй бол болохгүй зүйл байна шүү гэлцэх болж дээ.

 

УРГАМАЛ БАЙХГҮЙ БОЛ ДЭЛХИЙ СҮЙРНЭ

 

-Манайхан өвөл болохоор утаатай хамт агаарын бохирдлыг их ярих юм?

-Бурханаас бидэнд өгсөн, өөрөөр хэлбэл байгалиас бидэнд заяасан агаар 100 хувь  гэж бодоход 78 хувь нь азот гэх идэвхгүй элемент байдаг. Ямар нэгэн урвалд орохгүй.  Тэгвэл 21 хувь нь хүчилтөрөгч байдаг. Маш бага буюу 0.003-0.004 хувь нь нүүрсхүчлийн хий байна. Агаарын солилцоо байнга  ургамал, амьтны хооронд явагдаж байдаг. Хүн болон  амьтан агаарын шингээж аваад нүүрсхүчлийн хийг гаргадаг. Ургамал эсрэгээрээ нүүрсхүчлийн хийгээр хооллоод хүчилтөрөгч гаргадаг. Тэгэхээр ургамал гээч юм  байхгүй бол дэлхий амархан сүйрнэ. Агаар нөхөн төлжихгүй гэсэн үг.Энэ жил корона вирус газар авснаар эрдэмтэд ийшээ анхаарал тавьж байна.

-Тухайлбал?

-Гол нь энд хүний дархлааны гол асуудал хөндөгдөж байна л даа. Өнгөрсөн жил Америкийн хоёр эрдэмтэн Нобелийн шагнал авсан. Тэр нь юу байв гэвэл, хүчилтөрөгч нь хүний  хавдрын эсэд нөлөөлдөг, хүчилтөрөгч дутагдахаар хавдар үүсдэг. Хүчилтөрөгчөөс үүдэн тухайн хүний бие хавдраар өвчлөх үү, үгүй юу гэдэг шалтгаалдаг гэдгийг гаргаж ирснээрээ  Нобелийн шагнал авсан. Бид  тэр 21 хувийн хүчилтөрөгч  байгаа тохиолдолд чөлөөтэй амьсгална. Гадаа хэчнээн шороо тоос, утаа униартай байсан ч хүчилтөрөгч 21 хувиас буухгүй, энэ хангалттай. Харин өрөө, тасалгаанд орж ирээд хаалга, цонхоо битүүлээд суунгуут 21 хувийн хүчилтөрөгчөөс таван хувийг нь шингээж 16-хан  хувь болно. Олон хүн цугласан тохиолдолд хүчилтөрөгчийн хувь дутагдаж, нүүрсхүчил ихсээд нөхцөл байдал хэцүү болно.

 

ХҮМҮҮС ӨӨРСДИЙГӨӨ ХОРДУУЛААД БАЙНА

 

-Таныг туршилт хийсэн гэж дуулсан?

-Би өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүргийн хэдэн цэцэрлэгээс явж тандалт судалгаа хийсэн юм. Нүүрсхүчлийн хийг хэмждэг багажаар өрөөний агаарыг хэмжсэн. Тэр багажны заалтаар нүүрсхүчлийн хий гурав дахин өссөн байхад бид мэдэхгүй. 1000-гаас дээш гарсан үед “Хүүе наад цонхоо онгойлго, яасан бүгчим юм бэ” гэлцдэг. Энэ бол бие махбод мэдрээд эвгүйцэж байна гэсэн үг.

Би өмнө ярилцлагадаа хэлж байсан даа, хөдөөний нэг охин айлын халаасны өрөөнд амьдардаг байгаад өвөл хүүхдээ төрүүлж. Өвөл нь аавыгаа бурхан болоход араас нь буяны ном уншуулж, гэртээ 108 зул өргөчихөөд  охиноо  унтуулан   дэлгүүр ороод ирж. Иртэл охин нь эвгүй болсон байж. Түргэн дуудаад сэхээж чадаагүй. Гал түлэх, лаа, цөгцөнд зул өргөх алинд нь ч хүчилтөрөгчийг шатааж нүүрсхүчлийн хийг  гаргаж байдаг. Өнгөрсөн өвөл өндөр шаталттай шахмал түлш орж ирэх үеэр олон хүн угаартсан. Шалтгаан нь  дутуу шаталттай үед  пийшингээ хааснаас болж угаартаад байгаа. Харин үүнийг дагалдаж байгаа нэг зүйл нь шахмал түлш түлснээс хойш өглөө толгой дүйнгэтээд байна, энэ хортой байна гэж иргэд ярьж, энэ талаар асуух болсон.

Шахмал түлш түлж байгаа айлууд өрхөө бүтээж, яндангаа хааснаас болж гэр нь тэр аяараа нүүрхүчлийн хийгээр дүүрчихэж байна. Хүчилтөрөгчийг  зуух нь сороод аваад  явчихдаг. Ингээд иргэд  угаартдаг. Нүүрхүчлийн хийд унтаж байгаа хүний толгой дүйнгэтэхгүй яаж байх билээ. Нялх хүүхэд бол уйлагнаад унтаж чадахгүй. Сүүлийн үеийн хүүхдүүд ихэнх нь тархины даралттай төрж байна. Эндээс үүдээд би юу хэлэх гэж байна гэвэл, агаарын бохирдуулагч нь хүн өөрөө юм. Хүчилтөрөгчөө сорж аваад нүүрхүчлийн хий  гаргаад байна шүү дээ. Сүүлдээ нүүрсхүчлийн хийгээр амьсгалаад явж байна. Үүнээс болж дархлаа сулардаг.

-Тиймээс та  цонхоо нээлттэй байлга, сургууль, цэцэрлэгүүдэд агаар цэвэршүүлэгч хэрэгтэй гэж байна уу?

-ЕБС-иудын нэг ангид л гэхэд  40-50 хүүхэд сурдаг. Тэд өвлийн улиралд агааргүй орчинд өвчин авах маш амархан. Дархлаа сулсарсан хүүхэд захын ханиадны вирусэд өртөнө. Тэгэхээр өвлийн улиралд  өрөөний агаар цэвэршүүлэгч  маш хэрэгтэй.

 

ЕРӨНХИЙ САЙД БОЛОН САЛБАРЫН САЙДАД ХАНДСАН  

 

-Агаар цэвэршүүлэгч олдоц, хүртээмж, үнэ  нь ямар  байдаг бол?

Солонгосууд өрөөний агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэдэг. Тэр нь орчиндоо таарсан, өрөөний чийглэг, далайн уур амьсгалтай орных. Манайд Орост үйлдвэрлэсэн агаар цэвэршүүлэгч тохирно. Өөр дээрээ автомат тохируулгатай, гаднаас агаар сэлгэдэг горимтой. Гар утсан дээрээ апликейшн суулгаад удирдаад байж болно. Оросын агаар цэвэршүүлэгчийг Саудын Араб захиалж авдаг юм билээ. Тэрд байнга элсээр шуурч байдаг учраас тэр байх. Агаарын бохирдол ихтэй  орнуудаас Казахстан захиалж авдаг. Үнийн хувьд харьцангуй өндөр, монгол төгрөгөөр хоёр сая орчим болно. Орост корона вирусын тархалт их байсан, тэр үед  гаднаас агаар сэлгэгчгүй бол цэцэрлэг ясли ажиллуулахгүй хязгаарлаж  байсан. Манай эмнэлгүүд болон  сургууль, цэцэрлэг  агаар цэвэршүүлэгчийг  заавал авч тавих ёстой. Болбол айл болгонд байвал нэн хэрэгтэй. Үүнийг хүмүүс ойлгоосой, олуулаа нэг гэрт амьдардаг бол өрхөө зай завсар гаргаж хонож байгаасай. Байшинд амьдардаг бол цонхоо жаахан ч гэсэн онгойлгоод унтдаг байгаасай. Тэгэхгүй бол бид өөрөө өөрсдийгөө хордуулдаг юм байна шүү гэдгээ ухаараасай. Цэцэрлэг, сургуульд өрөөний агаар сэлгэгч, агаар цэвэршүүлэгч суулгаж өгдөггүй юм гэхэд агаарыг хэмждэг багаж суурилуулж өгөөсэй. Өвөл эмнэлгүүд өвчтөнгөө коридор, хонгилоор хүртэл зулаад хэвтүүлдэг. Тэнд агаар цэвэршүүлэгч тавихгүй бол эмнэлэгт эмчлүүлэх биш бүр ч өвчин, халдвар авах эрсдэлтэй.

-Таныг энэ асуудлаар сайд, дарга нарт хандсан гэж дуулсан. Хариу ирэв үү?

-Эрүүл мэндийн шинэ сайдыг ажилтайгаа дөнгөж танилцаж байгаа гээд хандаагүй. Өвөл болохоор энэ салбарт юу болдгийг сайн мэдэх, өмнө нь Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байснаар нь БОАЖ-ын сайд Д.Сарангэрэлд хандсан. Мөн Ерөнхий сайдад  хүсэлтээ уламжилж хүргүүлсэн.

Өнгөрсөн жил сайд асан Н.Цэрэнбат 200 мянган айлд  утаа мэдрэгч тавьж өгнө гээд огт хэрэггүй зүйл тарааж мөнгө угаасан. Түүний оронд агаар цэвэршүүлэгч тавьж өгөх хэрэгтэй.

Эх сурвалж: www.polit.mn

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

4 цаг 22 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

5 цаг 6 мин
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

5 цаг 8 мин
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

5 цаг 10 мин
2027 оны төсвийн дагалдах тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, Төсвийн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс

5 цаг 10 мин
Бэйс Н.Дугаржавын намтрыг нэхэн хөөхүй

Монголын түүхэнд нэгэн цаг үед хамт оршиж нэгэн ижил хувь заяаг туулан намтар нь хоорондоо андуурагд

19 цаг 14 мин
Ногдол ашгаа бэлнээр авах санал ирүүлсэн 100 мянга гаруй иргэний саналыг парламент хэлэлцэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр 10:00 цагт эхлэв.  Хуралдаанаар Эрүүл мэндийн аж

19 цаг 14 мин
А.Н.Евсиков: Оросын санал болгож буй таатай нөхцөл, үнийн саналыг монголчууд өөр хаанаас ч олохгүй гэдгийг шударгаар хүлээн зөвшөөрөх хэрэгтэй болов уу

Монгол, Орос хоёр улс дипломат харилцаа тогтоосны 105 жилийн ой энэ сарын 5-нд тохиож байна. Тиймээс энэхүү түүхэн ойг тохиолдуулан ОХУ-аас манай улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Алексей Николаевич Евсиковтой ярилцлаа.

19 цаг 14 мин
Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

Уржигдар 17 цаг 51 мин