МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор Б.Түвшинтөгсийн хэлсэн онцлох эшлэлүүд

2020-10-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж,  Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцан тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаа МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн эрхлэгч, доктор, хэл судлаач Б.Түвшинтөгсийг урьж, ярилцлаа.  Түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна. 

  • Өвөрмонголчуудаа илүү ойлгох шиг боллоо. Тэд ямар нөхцөлд аж төрж, амьдарч байна. Том гүрэн дунд байгаа үндэсний цөөнх байхын зовлон бэрхшээл нь юу юм гээд тэднийг хайрлах сэтгэл улам илүү төрж байна. Нөгөө талаар хэл, соёлын үнэ цэнэ юу вэ гэдгийг бидэнд бага боловч ухааруулсан үйл явдал.  Хэрэв бидэнд  ийм зүйл тохиолдвол яах вэ гэсэн сэрэмжлүүлгийг ч авцгаав. 
  • 1990 оны үед нийгэм өөрчлөгдөж, үндэсний ухамсар сэргэлээ.  Үүнээс хойш монгол бичгээ сэргээн хэрэглэе гэсэн уриалга, санаачилга эрчимтэй өрнөсөн. 1990-ээд оны дундуур гэхэд нийтээрээ монгол бичигт шилжинэ гэсэн ойлголт ч байлаа.  Иргэд  маань ч бэлтгэлтэй байсан.  Гэвч улс төрийн нөхцөл байдал, санхүүгийн боломж бололцооноос шалтгаалан шилжиж чадаагүй.  
  • Их, дээд сургуулийн хичээлийн хөтөлбөрт монгол бичгийг заавал үзнэ гэж тусгасан байдаг.  Гэтэл хэрэгжиж чадахгүй байна.  Одоогоор сонгож судлах хичээлийн жагсаалтад л багтдаг. Тухайн оюутан хүсвэл судална. Үгүй бол орохгүй.  Уг нь хөтөлбөр дээрээ заавал судална гээд заачихаад байдаг. Гэтэл сургуулиуд нь сонгох руу оруулчихдаг.  Ийм асуудал бий.  
  • Саяхан боловсролын бодлого тодорхойлдог яамнаас их дээд, сургуулийн хичээлийн хөтөлбөрөөс Монголын түүх, хэл бичгийн хичээлийг хасах болсон гэх яриа гарлаа.  Бодлогоор дэмжих байтал хасч, танах талаар яриад эхэлсэн нь жаахан харамсалтай. 
  • Дэлхийд монгол хүнийг монгол болгож байгаа цөөхөн зүйлийн нэг нь хэл юм.  Эх хэлээрээ дамжуулан өв соёлоо түгээх бодлогыг олон улс орон хэрэгжүүлж байна. Манайх тэр бодлогод нь автдаг.  Үр хүүхдээ гаднын “иргэн” болгох гэж хошуурдаг. Харин монгол хэл, бичгээ дөрөв, тавдугаар зэрэгт  тавьж ханддаг.  Ер нь хүүхдийг хэт багаас нь харийн соёл, зан заншилд автуулах нь буруу.  
  • Эцэг эхчүүд “ширээ, нохой” гэдгийг гадаад хэлээр хэлж чаддаг хүүхэдтэй болох гээд л зүтгээд байдаг. Жишээ нь ширээ гэдэг үг ширээ тал гэх зэргээр хийсвэрлэгдээд  баялаг утгатай гэдгийг мэддэг монгол хүүхэд төлөвшүүлэх, цаашлаад монгол хүн бий болгохдоо дургүй байна уу даа.  Аливаа хэл зүйрлэл, хийсвэрлэл олонтой байдаг. Үүнийг зөв ойлгож мэдэрч чадсан хүүхдийн хийсвэр сэтгэлгээ хамгийн сайн хөгждөг. 
  • Эх хэлээрээ дамжуулж хүүхэд мэдрэмжтэй, хийсвэр сэтгэлгээтэй болно. Өөрийгөө  зөв ойлгуулж, хүний үг зөв хүлээж авдаг болно. Хошигнолыг ч хамгийн сайн эзэмшдэг.  Эх хэлээ мэдэрч, эртхэн сурч тууштай байх ийм их давуу талтай гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоосой.
  • 1224, 1225  онд Чингисийн чулууны бичиг монгол бичгээр тэмдэглэгдсэн байдаг.  Үүнээс хойш гээд бодохоор 1000 орчим  жил хэрэглэжээ.  Энэ хугацаанд монгол бичгийг өөрчлөх халах, өөр бичгээр солих өчнөөн бодлого явсан. Ерөнхийдөө бид түүхэндээ 10 орчим бичиг хэрэглэсэн ард түмэн.  Үүнээс дүгнэхэд монгол бичиг бол цагийн  шалгуурыг давсан бичиг. 
  • Би хэлийг хуучинсаг өөрөөр хэлбэл, түүхэн талаас нь судалдаг хүн.  Монгол хэл манж хэлтэй хэрхэн холбоотой вэ гэдгийг голчлон судалж байна. Дэлхийн хэлийг төрөл саднаар нь хувааж, ангилж үздэг. Үүнээс үзэхэд  Монгол хэл манж, түрэг, япон, солонгос хэлтэй нэг гаралтай буюу алтай хэлнээс эхтэй гэж үздэг. Үүнийг үгүйсгэдэг судлаач ч бий.  

Эх сурвалж:www.polit.mn 

 

Галба шанхын ажнай, газар тэнгэрийг холбосон тоостой...

Гайхамшигт хутагтын шүлгүүд хувилгаан тарнийн шидтэй... хэмээвээс Дээд амгалангийн орон Дэмчогийн

5 цаг 25 мин
Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

Н.Мишигдорж: Яагаад сураггүй алга болов гэдэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагааг явуулдаг

10 цаг 58 мин
Өвөрхангайн Засаг даргад С.Далхаасүрэн яригдаж эхлэв

Өвөрхангай аймгийн Засаг даргын суудал эзгүйрээд багагүй хугацаа өнгөрч байна.  Аймгийн Засаг даргаар а

17 цаг 16 мин
Д.Трампын нам сонгуульд олонх болж чадсангүй

АНУ-ын завсрын сонгуулийн тойм дүн гарч, Ардчилсан нам Конгрессын хоёр танхимд олонх болох нь тодорх

17 цаг 16 мин
Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл “Бүс ба зам” мэдээллийн сүлжээний IV зөвлөлийн хуралд оролцлоо

Олон улсын хэвлэл мэдээллийн хамтын ажиллагааг бодит үр дүнд хүргэх, сэтгүүлчдийн мэргэжлийн чадавх, аюулг

Өчигдөр 15 цаг 42 мин
Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өвөрхангай аймгийн Засаг дарга асан А.Ишдоржид холбогдох авлигын хэргийг дахин хэлэлцэхээр болжээ

Өчигдөр 14 цаг 30 мин
Баривчлах, цагдан хорих арга хэмжээ авахад хүний эрхийг хангах чиглэлээр хуульд өөрчлөлт оруулна

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн  хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрч байгаа системийн зөрчил, хүний эрхийн баталгааг хангах талаар асуудлыг хэлэлцэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Сэтгүүл зүйн салбар: Чиг хандлага, гарц, шийдэл

"Зууны мэдээ" сонин "Үзэл бодлын чөлөөт талбар" буландаа "Сэтгүүл зүйн салбарт тулгамдаж буй асуудал, гарц шийдэл"-ийн талаар 19 экспертийн байр суурийг хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
У.Хүрэлсүх: Байгалийн баялгийнхаа эхний хишгийг иргэдийн дансанд шилжүүлэх нь чухал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2027 онд орох Оюутолгойн ногдол ашгийг хэрхэн зарцуулах талаар Ерө

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг судалж үзнэ

Д.Батлут: Цэргийн тэтгэвэр авах эрх үүссэн нас болон суурь тэтгэвэр олгох насны шалгуурын уялдааг дахин авч үзэх шаардлагатай гэж үзэж байна

Уржигдар 13 цаг 50 мин