Мэтгэлцээний үеэр шинэ журам хэрэгжүүлнэ

2020-10-21
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Ерөнхийлөгч Доналд Трамп, ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж байгаа Жой Байден нарын хийх мэтгэлцээний үеэр чанга яригчийг нь  унтраах шинэ журам оруулж байгаа талаар АНУ-ын ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг хариуцсан комиссоос мэдээлсэн байна.Тодруулбал, ерөнхийлөгчийн  сүүлчийн мэтгэлцээн эхлэхийн өмнө хоёр минутын хугацаа өгөх зорилгоор авч байгаа арга хэмжээ аж. Мэдэгдэлд сонгуульд нэр дэвшигчдийн багийнхан мэтгэлцээнд оролцогчдод тайлбар хийх боломж олгосон журмыг зөвшөөрч байгаагаа энэ долоо хоногт зөвшөөрсөн талаар дурджээ. Түүнээс гадна комиссоос тохиролцсон журмыг биелүүлэх ёстой. Журамд зааснаар зөвхөн үгээ хэлэх нэг нэр дэвшигчийн чанга яригч хоёр минут нээлттэй байх аж. Мөн  мэтгэлцээний хэсэг бүрийг тэнцвэржүүлэхийн тулд чөлөөт хэлэлцүүлэг явуулахад зориулна. Энэ үеэр хоёр нэр дэвшигчийн чанга яригч нээлттэй байх гэнэ.Өнгөрсөн сарын 29-нд болсон ерөнхийлөгчийн анхны мэтгэлцээн эмх замбараагүй болсноос гадна оролцогчид  хувийн асуудлыг шүүмжилж хэлэлцсэнээр Доналд Трамп, Жой Байдены хооронд өрнөсөн 90 гаруй минут үргэлжилсэн мэтгэлцээн өндөрлөсөн билээ.

Үүний дараа мэтгэлцээнийг  зохион байгуулагч комисс дараагийн мэтгэлцээний  тайван байдлыг баталгаажуулахын тулд шинэ журам нэмж оруулахыг амласан юм. “НВС” телевизийн  сэтгүүлч Кристен Веакер хөтлөх сүүлийн мэтгэлцээн нөгөөдөр 21:00 цагт Теннеси мужийн Нашвилл хотод эхэлнэ. Комиссосс зургаан хэсэгтэй мэтгэлцээнээр “COVID-19”, АНУ-ын иргэд, цаг агаарын өөрчлөлт, үндэсний аюулгүй байдал, манлайлал болон АНУ дахь угсаатны асуудлаар хэлэлцэнэ гэж мэдэгджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.21 ЛХАГВА № 203 (6428)

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

14 цаг 35 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

14 цаг 39 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

14 цаг 42 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

14 цаг 49 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

22 цаг 39 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

22 цаг 39 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

22 цаг 39 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин