Доктор Л.Мөнх-Эрдэнийн ярилцлагаас онцлох 12 эшлэл

2020-10-14
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Макс Планкийн нийгмийн Антропологийн хүрээлэнгийн зочин судлаач, доктор Л.Мөнх-Эрдэнийн  ярилцлагыг № 194 (6419), № 198 (6423) дугаартаа хүргэсэн билээ. Түүний ярилцлагаас онцлох 12 эшлэлийг хүргэж байна.

  1. Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчилсан харилцаа л монголчуудын жам, жим, жам ёс, зам ёс ч байх ёстой юм. Харамсалтай нь Монгол Улс Үндсэн хуулиасаа аль эрт гажсан. Үндсэн хуулиа ч гажуудуулсан.
  2. Монголын ардчиллын 30 жил, Монголын чөлөөт зах зээлийн 30 жил бол Монгол Улсыг БНХАУ-ын эдийн засгийн хавсарга болгосон жилүүд байсан. Монголын чөлөөт зах зээлийн эдийн засаг гэгч нь манай эдийн засгийг Хятадын капиталын буюу капиталистуудын эрх ашигт тохируулж тэдний ашиг, орлогын сонирхолд захируулсан гэсэн үг.  Одоо ч харамсалтай нь  Монгол Улс үүнээс өөр зам, хувь заяа эрэлхийлж байгаа эсэх нь тодорхойгүй байна.
  3. Монголын нийгэм дэх боловсролтой ялан­гуяа, өндөр хөг­жилтэй оронд боловс­рол эзэмшсэн тэд­нийг гадны хө­рөнгө оруулалттай ком­па­ниуд тэжээдэг.Тий­мээс ч тэд компа­нийнхаа төлөө зүтгэхээс өөр аргагүй болдог. Өөрөөр хэлбэл, аль боловсролтой, чад­вартай нь “неоко­лоничлолын аген­тууд” болж байхад боловсролгүй, чад­варгүй, эрээ цээргүй нь төрийн албыг дүүргэж байгаа дүр зураг харагдаж байна. Ийм өрсөлдөөнд хэн ялах нь тодорхой болов уу.
  4. Монгол Улс Үндсэн хуулийн өөрч­лөлтөөр засаглалыг зөвхөн намын дарга, Ерөнхий сайдын дур зорго, үзэмжийн асуудал болгосон. Нөгөө талаар Монголд тогтоогоод байгаа засаглалын системийг бүрэн дүүрэн пар­ламентын засаглал гэж үзэх боломжгүй.  Парламент засаглана гэдэг нь парламентын гишүүд засгийн гишүүд байж засаг­лахыг хэлдэг.
  5. Үндсэндээ Мон­гол Улс Ерөнхийлөгч нэртэй хагас-Ерөн­хийлөгч, Ерөнхий сайд нэртэй супер-Ерөнхийлөгчтэй болсон. Энэ утгаа­раа Монголын одоо­гийн систем хоёр ерөнхийлөгчтэй систем болчихлоо.
  6. Монгол Улс улс төрийн удирдагчаа Үндсэн хуульдаа тунхагласан “ард­чилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмаараа” тодруулж байна уу гэвэл үгүй гэж хэлнэ. Парламентын болон ерөнхийлөгчийн засаглалын систем улс орны лидер буюу удирдагчийг тодруулах асуудлаас эрс ялгаатай.
  7. Сонгуулийн Монгол Улсын Үндсэн хуульд заасан зарчмуудаар явагдаж байна уу гэвэл харамсалтай нь огт үгүй гэж хэлэх байна. Учир нь Сонгуулийн хууль нь ч, сонгууль зохион байгуулах үйл явц, жишиг зуршил нь ч энэ зарчмуудыг бараг бүгдийг нь зөрчдөг. Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх ёс, зарчимд харш маш олон зүйл бий.
  8. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр засаглал өөрч­лөгдөөгүй бус. Харин ч эрс өөрчлөгдсөн. Дээр дурдсанаар пар­ламентын засаглалыг халж ерөнхий сайд нэртэй ч хэрэг дээ­рээ супер-ерөн­хий­лөгчийн гэх үү эсвэл сонгогддог хаант засаглал тогтоосон. Учир нь аливаа засаглалын хэлбэрийг гүйцэтгэх эрх мэдэл буюу засгийн газрыг хэрхэн байгуулж, буулгаж байгаагаар нь ангилж тодорхойлдог. 
  9. Монгол Улсын Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь парламентын гишүүд биш бол­чихлоо.  Сайд на­рын хэн нь ч ямар ч ардчилсан про­цессоор ороогүй, ардчилсан шүүл­түүрээр шүүгдээгүй. Тиймээс улс төрийн эрх зүйн хувьд тэд хэн ч биш. Тэд зөвхөн Ерөнхий сайдын албатууд. Хуучин Хятадын төрд тайган ашигладаг байсан.
  10. Монгол Ул­сын Засгийн газар ард түмнээс ч, пар­ламентаас ч хараат бус болчихоод байна. Үндсэндээ Монгол Улсад ардчилсан бус Засгийн газар байгуулагдчихаад байж байна. Ардчилсан гэж холбох ганц холбоос нь Ерөнхий сайд болсон намын даргыг сонгосон тойрог мөн намын даргаа үг дуугүй дэмжсэн, намын даргын баг болох УИХ. Энгийнээр бодоход бүх ард түмнээс сонгогдсон Ерөнхийлөгч нь Засгийн газарт ямар ч эрх мэдэлгүй байхад зөвхөн нэг тойргоос сонгогдсон УИХ-ын нэг гишүүн Монгол Улсын Засгийн газрыг ганцаарaa байгуулаад, удир­даад, командлаад байх нь ардчилсан ёс, шударга ёсонд нийцэх үү ер нь.
  11. Хоёр удаа сон­гогддог байсан Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэг удаа болгосон нь хариуцлага тооцох ардчилсан хө­шүүрэггүй болгосон бол дөрвөн жил байсан хугацааг зургаа болгох нь Ерөнхийлөгчийг ард түмнээс ч, ардчилсан ёсноос ч тэр улам бүр хөндийрүүлсэн хэрэг. Ингэхдээ нэг удаагийн зургаан жилийн хугацаатай болгосон нь үндсэндээ Ерөнхийлөгчийн албыг ард түмнээс хөндийрүүлсэн, ардчилсан ёсонд харш алхам болсон нь ойлгомжтой.
  12. 2016 оны сон­гуулийг Эрдэнэтийн 49 хувь шийдсэн. Өөрөөр хэлбэл, неолиберал дэглэм буюу зах зээлийн, арилжааны, мөнгө­ний дэглэм эрх, эрх чөлөө, улс төрийн эрх чөлөө, ёс сурта­хууны дэглэмээ залгих болсны тод жишээ тэр байсан. Эдийн засгийн ашиг сонирхол улс төрийн ашиг сонирхлоос эрхэм болж, эдийн засгийн эрх мэдэл улс төрийн эрх мэдлийг боомилсны жишээ гэх үү дээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.14 ЛХАГВА № 199 (6424)

 

зочин
хэлж баигаагын хардаа доктроо хатдаа ардчлалын шударга шүүлтүүр гэх шиг засаглал энэ тэриигээ саин мэддэггүи юм бишүү. нэг сэтэр зүүхээрээ зүгээр л донгодохын уншаад л хэр жэмжээнии хүн гэдэг нь харагдаж л бна .
УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

УИХ-ын гишүүн Э.Батшугарын өргөн барьсан хуулийн төсөл батлагдав

Уржигдар 14 цаг 04 мин
Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашгаас урвасан шийдвэр гаргалаа

Ж.Энхбаяр: Парламент үндэсний эрх ашигаас урвасан шийдвэр гаргалаа

Уржигдар 13 цаг 58 мин
Э.Гэрэлт-Од: Өнгөрсөн 30 жилийг мартъя. Намууд шинэ соёлоор төлөвшиж, амьд байх үе эхэллээ

Монгол Улсад 30 гаруй жилийн дараа улс төрийн намуудын хөрөнгө, орлого олон нийтэд бүр

Уржигдар 06 цаг 05 мин
Т.Доржханд: Гашуунсухайттай холбоотой шийдвэр гарах болгонд эсэргүүцэл гардаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл: Хөрөнгө хураах хуулийг Ерөнхий сайд өөрөө дэмжиж байгаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг хөрөнгө орлогоо нотлохыг зарим иргэд шаардаж, хоёр дахь өдрөө жагсаж байна. 

Уржигдар 06 цаг 00 мин
Удаан хүлээлгэсэн “Гашуунсухайт”-ын нээлтийг урьдаас бэлдсэн акцаар дарав уу?!

Гашуунсухайт-Ганцмодны хилийн төмөр замын холболтын ажил эхлэв. Нээлт нь уржигда

Уржигдар 06 цаг 00 мин
“Ухаахудаг”-ийн 2 боть эмхэтгэлийг тараасанд Ж.Оджаргал уурлажээ

“…Ерөнхий сайдын 2025 оны 32 дугаар захирамжаар байгуулагдсан стратегийн ач холбогд

Уржигдар 06 цаг 00 мин
Фото: "Огцрох амархан" жагсаалаас

Фото: "Огцрох амархан" жагсаалаас

2025-05-15
Фото: Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ёслолоос

Өмнийн шаргал говьд бас  нэгэн томоохон бүтээн байгуулалтын ажил эхэллээ.

2025-05-15
Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

Т.Доржханд: Том ажил руу анхаарах биш өөр хов живээр амьсгалж байгаа нь харамсалтай байна

2025-05-15