Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилов

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /10.07/ хуралдаанаар Үндэсний геологийн албаны дэд даргаар Б.Уянгыг томилжээ. Б.Уянга нь ШУТИС-ийн Геологи, газрын тосны сургуулийг  төгссөн.

Тэрээр үйлдвэрлэлийн салбарт ажиллаж байгаад 2010-2016 оны хооронд АНУ-ын Харвардын их сургуулийн Дэлхий Гараг судлалын тэнхимд Төв Азийн геологи, тектоникийн асуудлаар докторын зэрэг хамгаалсан. 2019 оныг хүртэл Японы Токиогийн их сургуульд Хөвсгөл, Тува-Монголын орчмын эртний геологийн тогтцын судалгааг докторын дараах судалгааны төслийн дагуу хийж гүйцэтгэж байгаад эх орондоо ирж суурьшсан геологич юм.

Б.Уянга нь АНУ болон Японд суралцаж, судалгаа хийж байх хугацаандаа АНУ-ын Геологийн Алба, Японы Геологийн Албадад ажиллаж, судалгаа хийж байсан туршлагатай. Тэрбээр геологийн суурь судалгааны үр дүнгээ олон улсын, чансаа өндөртэй сэтгүүлүүдэд тогтмол хэвлүүлдэг эрдэмтэн бөгөөд Америкийн Геофизикийн холбоо, АНУ болон Японы геологийн холбоод, Японы Геологи судалгааны нийгэмлэгийн гишүүн юм.

Сануулахад, Засгийн газар өнгөрсөн долдугаар сард Үндэсний геологийн алба байгуулж, даргаар нь О.Чулууныг томилсон байдаг. 

Эх сурвалж:www.polit.mn 

Богдхан уул орчимд хотжилт нэмэгдэж монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдсэн тул сэргээн нутагшуулж байна

Богдхан уул орчимд хотжилт нэмэгдэж монгол тарваганы амьдрах орчны доройтол, хуваагдал нэмэгдсэн тул сэргээн нутагшуулж байна

39 мин
НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

НЗД-ын орлогч асан Т.Даваадалайн цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ

43 мин
Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

Алба хаагчид 3098 иргэний амь нас, 919.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалжээ

46 мин
Б.Пүрэвдагва: Дүүжин тээвэр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулна

Б.Пүрэвдагва: Дүүжин тээвэр Яармаг-Хархорин чиглэлийн 4.2 км замыг 11 минутад туулна

49 мин
Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

6 цаг 15 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

6 цаг 20 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

21 цаг 29 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

Өчигдөр 12 цаг 04 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Өчигдөр 12 цаг 00 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

Өчигдөр 11 цаг 50 мин