Сонгуулийн дүнг эсэргүүцсэн Киргизийн иргэд Төрийн ордноо эзэллээ

2020-10-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

 

Дэлхийн нийтийн хувьд энэ он мөргөлдөөн, тэмцэл, дэлбэрэлт, жагсаал гэсэн дуулиан шуугианаар дүүрэн болж өнгөрч байна.  Тухайлбал, Беларусийг 1994 оноос хойш удирдсан ерөнхийлөгч Александр Лукашенко энэ жил дахин сонгогдсоныг  эсэргүүцсэн жагсаал Беларусийн нийслэл Минск хотноо өдгөө хоёр сар шахам үргэлжилж байна. Тэгвэл яг үүнтэй ижил луйврын сонгуулийг эсэргүүцсэн тэмцэл Киргиз улсад эхэллээ. Тодруулбал, өнгөрсөн амралтын өдөр болсон  парламентын сонгуулийг будилаантай гэж үзсэн тэмцэгчид даваа гаригийн орой нийслэл Бишкек дэх төрийн ордон руугаа дайрчээ. Тэд эрх баригчдыг сонгуулийн санал худалдаж авсан, үр дүнг зассан гэж буруутгасан байна. Учир нь ням гарагт болсон сонгуульд улс төрийн 16 нам оролцсоноос дөрвөн нам парламентад суудал авах долоон хувийн босгыг давсан.Энэ дөрвөн намын гурав нь одоогийн эрх баригчдыг дэмжигч нам байсан юм. Тиймээс суудалгүй хоцорсон сөрөг хүчний 12 нам сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүйгээ мэдэгдээд иргэдийг гудамжинд гарч тэмцэхийг уриалснаар жагсаалын буухиа эхэлжээ.

 

AKIpress: Экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг суллалаа

Бишкек хотын төв Ала-Тоо талбайд ням гаригт 5000 гаруй хүн цугларч жагсаал тайван эхэлжээ.  Гэвч орон нутгийн цагаар 20:10 цагт жагсагчид Засгийн газрынхаа байр руу дайрч, хаалгыг эвдэлэхээр оролдож эхэлсэн байна. Цагдаа нар нулимс асгаруулагч хий, усан буу, гранат ашиглаж жагсагчдыг тараасан ч тэд буцаж цугларан ордон руу дайран оржээ. Түүнчлэн жагсагчид Засгийн газрын байрыг бүрэн эзэлсэн гэж сайд нарын кабинетын  гишүүн өчигдөр “Тасс” агентлагт ярьжээ. Тэрээр “Олон мянган жагсагч Засгийн газрын байрыг эзэлчихээд хэнийг ч дотогш оруулахгүй байна” гэв. Захиргааны ажилтнууд өглөө ирэхэд жагсагчид дотогш нэвтүүлэхээс татгалзсан байна. Жагсаалын улмаас 590 хүн гэмтсэний 150 нь эмнэлэгт хэвтэж, нэг хүн нас барсан хэмээн тус улсын Эрүүл мэндийн яам мэдээллэв.

Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн бичлэгт жагсагчдын зарим нь ордны төв хаалгыг нээж, зарим нь хашлагыг нь давж дотогш нэвтэрч, Засгийн газрын ордоноо шатааж байлаа. Төрийн ордны галыг бүрэн унтраасны дараа  жагсагчид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн байр руу дайрч экс ерөнхийлөгч Алмазбек Атамбаевыг сулласан гэж орон нутгийн төв “AKIpress” агентлаг мэдээллээ. Суллагдсаныхаа дараа Алмазбек Атамбаев жагсагчидтай хамт чөлөөтэй алхаж явжээ. Алмазбек Атамбаев 2011-2017 онд Киргизийн ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2019 оны наймдугаар сарын 8-нд авлигын хэргээр 11 жилийн хорих ял авсан билээ. 

 

Сөрөг хүчин: Ерөнхийлөгч шударга сонгууль явуулна гэж амласан

Жагсагчид ерөнхийлөгч Сооронбай Жээнбековыг сонгогчдыг айлган сүрдүүлж, саналыг нь худалдан авсан хэмээн буруутгаж, сөрөг хүчнээс нэр дэвшигчид Сонгуулийн төв хороог сонгуулийн үр дүнг цуцлахыг шаардлаа. Тэдний төлөөлөл Рискелди Момбеков  “Ерөнхийлөгч сонгуулийг шударгаар явуулна гэж амласан. Гэвч тэр хэлсэндээ хүрсэнгүй” гэлээ. Түүний намын гишүүн Ата Мекен “Найман намын нэг нь ч гэсэн парламентад суудалтай болно гэдэгтээ итгэлтэй байлаа. Гэтэл ганц  суудал авсангүй” гэв. Мөн тэрээр даваа гаригийн жагсаалын үеэр хөлөө гэмтээсэн намын дарга Жанар Акаевт санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Жагсагчид ерөнхийлөгч “Сооронбай Жээнбеков огцор” хэмээн хашгирч байв. Энэ хурцадмал байдлыг намжаах зорилгоор Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков сонгуульд оролцсон 16 намын удирдагчтай уулзана хэмээн өчигдөр мэдэгдэв.  Зөвлөлт Холбоот Улсыг 1991 онд задрахад тусгаар тогтносон Төв Азийн 6.5 сая хүн амтай энэ улсын улс төрийн байдал тогтворгүй байдаг. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд бослого гаргаж хоёр ч ерөнхийлөгчөө хугацаанаас нь өмнө огцруулсан түүхтэй. 2005 оноос хойш тус улсад гурав дахь удаагаа эрх баригчдын эсрэг бослого тэмцэл гарч байгаа нь энэ юм. 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.10.7 ЛХАГВА № 194 (6419)

 

COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

Өчигдөр 11 цаг 39 мин
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

Өчигдөр 11 цаг 34 мин
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

Өчигдөр 11 цаг 26 мин
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

Уржигдар 15 цаг 41 мин
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

Уржигдар 11 цаг 54 мин
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Уржигдар 11 цаг 46 мин
А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

А.Ариунзаяа: Хүний нэр төрийг нас барсных нь дараа ч хуулиар хамгаалах ёстой

Уржигдар 06 цаг 20 мин
Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Оюу толгойгоос “Рио Тинто” ашиг хүртэж эхэлсэн ч Монгол Улс өр төлсөөр байна

Уржигдар 06 цаг 05 мин
МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

МАН-ын 50 настнууд Хөвсгөлд, 40 настнууд нь Хэнтийд “хуралджээ”

Уржигдар 06 цаг 00 мин
Засгийн газрын хоригт орсон арга хэмжээнүүд

Засгийн газраас хориглосон арга хэмжээнүүд

2026-08-05