МАН-ын нэр дэвшигчид сонгуулийн хууль зөрчиж байгааг Ж.Батбаясгалан нь илчлэв

2020-10-06
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өчигдөр /10.06/ болов.  Зөвлөгөөн ирцийн хувьд хангалтгүй, зарим агентлагийн дарга нар нь хуралдаа ирээгүйд  Хотын даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нэлээд бухимдав.  Тэрээр Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга болон Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нарт хариуцлага тооцно гэдгээ мэдэгдсэн.  Мөн сонгуулийн үеэр ажлаа хаяаад алга болдог асуудал байж таарахгүй. Орон нутгийн ээлжит сонгууль болж байгаа энэ үед хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж ажиллах шаардлагатай гэж мэдэгдлээ.  Өөрөөр хэлбэл, Ж.Батбаясгалан агентлагийн дарга нараа сонгуулийн хууль зөрчиж сурталчилгаанд явж байгааг илчлэв. Ж.Батбаясгалангийн нэрлэсэн хууль зөрчсөн албан тушаалтнууд нь  Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа, Нийслэлийн Хот байгуулалтын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч  О.Мөнгөншагай,  Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх,  Архивын газрын дарга,  Нийслэлийн газрын албаны дарга А.Энхманлай,  Дотоод аудитын газрын дарга Я.Сарансүх, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун, Соёл урлагийн газрын дарга Ч.Бат-Эрдэнэ, Нийслэлийн татварын газрын дарга,  Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дарга,  Худалдан авах ажиллагааны газрын дарга Э.Болормаа,   Нийслэлийн орон сууцны корпорацийн дарга ,  Хот тохижилтын газрын дарга нар хуралдаа ирээгүй байна.  Мөн 2020 оны НИТХ-д Сүхбаатар дүүрэгт нэр дэвшиж байгаа  М.Халиунбат,  Нийслэлийн Засаг даргын дэргэдэх төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал, Д.Батбямба, Даваажаргал, Пүрэвжав нар хуралдаа ирсэнгүй, хууль зөрчин сонгуулийн ажлаа хийж яваа гэв.  Түүнчлэн Баянгол, Багануур, Налайх,  Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн Засаг дарга нар бүгд өрсөлдөж байгаа учраас хуралдаа ирсэнгүй гэдгийг  Ж.Батбаясгалан илчиллээ.

Эх сурвалж:www.polit.mn

 

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

2 цаг 5 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

17 цаг 17 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15