Трампын эрүүл мэндийн төлөө хэн юу хэлэв?

2020-10-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, эхнэр Мелина Трамп нар коронавирусын халдвар авснаа баасан гаригт зарласан нь дэлхий нийтийн анхаарлыг хамгийн их татсан мэдээлэл байв. Трампын энэ мэдэгдлийн дараа ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден өөрийнх нь шинжилгээний хариу сөрөг гарсныг зарласан юм. Учир нь тэд  есдүгээр сарын 30-нд сонгуулийн өмнөх анхны мэтгэлцээнээ хийсэн билээ. Энэ үеэр тэд бие биерүүгээ дайрч, ширүүхэн “тулаан” болсон. Гэвч Жо Байден өөрийн цахим хуудаснаа “Ерөнхийлөгч Трамп болон тэргүүн хатагтай Мелина Трамп нарыг хурдан эдгээрэй гэж хүсч байна. Бид ерөнхийлөгч болон түүний гэр бүлийн эрүүл, аюулгүй байдлын төлөө залбирах болно” гэж бичжээ. Үүнээс гадна дэлхийн олон орны удирдагч Трампын эрүүл мэндэд санаа зовниж буйгаа илэрхийлээд байна. АНУ-ын ерөнхийлөгчийн эрүүл мэндийн талаар хэн юу хэлснийг хүргэж байна.

АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама

Мишель Обама бид хоёр ерөнхийлөгч, тэргүүн хатагтай хоёрыг хурдан эдгэх бүхий л арга замыг эрэлхийлээсэй гэж хүсч байна. Бид яг одоо улс төрийн хүрээнд маш их тэмцэлтэй байгаа ч  адилхан Америк хүн гэдгээ санацгаая. Бид бүгд адилхан хүн. Тиймээс ямар нам байхаас үл шалтгаалан хүн бүр эрүүл байгаасай гэж хүсч байна.

 Жо Байдены дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүлсэн Камала Харрис

Ерөнхийлөгч Трамп болон түүний гэр бүлийг хурдан эдгэхийг хүссэн Байдены давалгаанд би нэгдлээ. Трампын гэр бүлийн эрүүл мэндэд бид санаа зовниж байна.

Японы Ерөнхий сайд асан Шинзо Абэ

-Ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайн эрүүл мэндийн төлөө би залбирнаа. Тэд удахгүй эдгэрнэ.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин

Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин сөрөг байр суурь илэрхийлжээ. Тэрээр “АНУ-ын ерөнхийлөгч коронавирусын халдвар авчээ. Өмнө нь ОХУ вакцин санал болгож байсан ч АНУ татгалзаж, вакцины  талаар ноцтой зүйл хэлж байсан. Гэхдээ ОХУ-ын улс төрчид вакцин хийлгэсэн учраас халдвараас сэргийлэх дархлаатай болсон. Харин АНУ-ын улс төрчдөд дархлаа тогтоогүй учраас тун хэцүүхэн байдалд орлоо. Гэвч Трампыг хурдан эдгээсэй гэж бид хүсч байна" хэмээн цахим хуудаснаа бичжээ.

Эх  сурвалж:www.polit.mn

 

Орос, Хятад улсууд хил орчмын бүс нутагт геологийн хайгуул хийнэ

Орос, Хятад улс хил орчмын бүс нутагтаа геологийн судалгаа

15 цаг 17 мин
ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

ГХЯ: Монголын 90 иргэн гадаадад нас барсны 40 нь өвчний улмаас, 8 нь зуурдаар, 8 нь амиа хорлосон шалтгаантай байна

15 цаг 22 мин
ОХУ, Энэтхэг бүлгээрээ аялж байгаа жуулчдыг визгүй зорчуулах тухай хэлэлцэж байна

ОХУ, Энэтхэг улс жуулчны бүлэгт визгүй зорчих нөхцөл бүрдүүлэх асуудлаар яриа х

15 цаг 24 мин
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ

15 цаг 31 мин
2026.09.21: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Даваа гарагт хуваарь ёсоор намын бүлгүүд хуралддаг.  Өчигдөр МАН, АН-ын бүлэг хуралдаж, үдээс хойш

23 цаг 22 мин
Эрчим хүчний аюулгүй байдлыг хангах шаардлага европ болон азийг сэргээгдэх эрчим хүч рүү шилжүүлж байна

Дэлхийн эрчим хүчний зах зээл дэх геополитикийн эрсдэлүүд Европ болон Ази тивийн улс орнуудыг газрын тос, бай

23 цаг 22 мин
Парламент ирцээ хүлээж, иргэд УИХ-ын гишүүдийг ажлаа хийхийг шаардав

УИХ-ын намрын ээлжит чуулган эхэлсэн ч парламентын үйл ажиллагаа гацсаар байна. Өнгөрсөн долоо хоногт

23 цаг 22 мин
Малайз улс Зүүн Өмнөд Азийн аялал жуулчлалын тэргүүлэх чиглэлүүдийн нэг болж байна

Онлайн аяллын захиалгын Agoda платформын мэдээллээр Малайз улс Азийн орнуудаас гадаадын жуулчид да

Уржигдар 16 цаг 46 мин
“Орос, Хятад долларын нөөцөө бууруулсан ч доллар гүйлгээнд давамгайлсаар байна”

АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент есдүгээр сарын 15-нд Конгрессын сонсголын үеэр Орос, Хятад улсууд өөрий

Уржигдар 16 цаг 40 мин
Нүүрсний ирээдүй олборлолтоос бус, зах зээл, боловсруулалтаас хамаарна

“Mining Week & MinePro 2026” олон улсын уул уурхайн чуулган, үзэсгэлэнгийн хүрээнд Монголын нүүрсний салбарын

Уржигдар 06 цаг 00 мин