Дональд Трамп болон түүний эхнэр коронавирусын халдвар авчээ

2020-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

 

Б.ДОЛЖИНЖАВ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний эхнэр Мелина Трамп нар коронавирусын халдвар авснаа өнөөдөр өглөө  зарлалаа. Трамп “Тэргүүн хатагтай бид хоёрын өчигдөр орой өгсөн “Ковид-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарлаа. Тиймээс бид нэн даруй өөрсдийгөө тусгаарлан эмчлүүлэх болно. Бид хамтдаа үүнийг даван туулна” хэмээн твиттертээ бичжээ. Хамгийн сүүлд Трамп Нью Жерсигийн хандивын аянаас  буцаж ирээд Цагаан ордны олон нийтийн үйл ажиллагаанд оролцсон юм.  Өмнө нь  ерөнхийлөгчийн шадар туслах Хоуп Хикс халдвар авсан билээ. 

 Ерөнхийлөгчийн эмч Син Конли “Цагаан ордон өөрийн орны хамгийн сайн эрүүл мэндийн  мэргэжилтнүүдээр багаа бүрдүүлэн ерөнхийлөгч болон тэргүүн хатагтайг бүхий л тусламж үйлчилгээгээр хангаж байна. Тэдний бие сайн байгаа” гэв.Тун удахгүй сонгууль болох гэж байхад Трамп халдвар авсан нь АНУ-ын улс төрийн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй хэмээн ажиглагчид үзэж байна.

Эх сурвалж:CNN

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг парламент “дэнсэлнэ”

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр бүрэн эрхийн хугацаанаасаа өмнө чөлөөлөгдөх хүсэлт гаргаж буйгаа мэдэгдлээ. 

7 цаг 10 мин
Тэдэнд ойлгох багш, дэмжих орчин л хэрэгтэй

Хүүхэд бүрийн тэгш суралцах эрхийн төлөө гарын үсгээ зураарай Хүүхэд бүр сургуулийнхаа хаалгаар инээмсэглэн орж, бусдын адил сурч хөгжих эрхтэй.

23 цаг 25 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн чөлөөлөгдөх хүсэлтийг УИХ-ын чуулганаар хэлэлцэн шийднэ

23 цаг 55 мин
А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

А.Үйлстөгөлдөр: Ерөнхийлөгч үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өнөөдөр өгнө

23 цаг 59 мин
Төсвийн хуулийн онцлох заалтууд

Засгийн газраас 2026 оны наймдугаар сарын 31-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2027 оны ул

Өчигдөр 06 цаг 00 мин
2026.11.16: Улстөрчдийн хэн, юу хэлэв

Намын бүлгүүд өчигдөр хуралдаж, тодорхой асуудлаар шийдвэр гаргалаа. Улс  төрийн мэдэгдлүүдийг онцлон хэн юу хэлснийг тоймлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Д.Ганбат: Ардчилсан үзэл баримтлалтай Ерөнхийлөгчтэй болж, улс орноо зөв залах нь чухал байна

УИХ-ын гишүүн Д.Ганбатын байр суурийг хүргэе.

Өчигдөр 06 цаг 00 мин
Голомт банк “Euromoney Awards”-ын дөрвөн төрөлд шилдгээр шалгарлаа

Дэлхийн банк санхүүгийн салбарын чиг хандлагыг тодорхойлогч

Уржигдар 15 цаг 55 мин
Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томилжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргаар Т.Жамбалцэрэнг томиллоо

Уржигдар 14 цаг 12 мин
Грекийн бурхад Ноён уулд, Хүннүгийн өв Миланд

Fondazione Prada (Прада сан) -гийн “Global Antiquity” үзэсгэлэнгээс хийсэн тэмдэглэл

Уржигдар 06 цаг 00 мин