"Ахмадууд аа, эрүүл энх байгаарай"

2020-10-01
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Бурханы сүм Баянзүрх дүүргийн 4-р хорооны өндөр настнуудад бэлэг гардууллаа

Монгол улсад байгаль орчин цэвэрлэх хөдөлгөөн, эд барааны хандив тусламж үзүүлэх, сургалт семинар гээд төрөл бүрийн сайн дурын ажлыг зохион байгуулж ирсэн Бурханы Сүм Дэлхийн Сайн Мэдээний Авралын Зар Нийгэмлэг энэ сарын 1-ний өдөр Баянзүрх дүүргийн 4-р хорооноос зохиосон өндөр настнуудыг хүлээн авах арга хэмжээнд оролцож, ахмадуудад бэлэг гардуулан өглөө. Хүлээн авалтанд тус хорооны 150 ахмад настан оролцсон байна. Энэ өдрийн хүлээн авалт шинэ төрлийн коронавирус (COVID-19) халдварт өвчний улмаас хүнд нөхцөлд өдөр хоногийг өнгөрүүлж байсан өндөр настнуудыг урмаар тэтгэсэн сайхан арга хэмжээ боллоо. Ахмадууд ингэж нэг дор цуглана гэдэг амаргүй хэрэг. Тэд нэг нэгнийхээ амар мэндийг асууж, хөгжилтэй яриа өрнөөн, инээд хөөр болцгоож байв.

 4-р хорооны урилгаар энэ удаагийн хандивын арга хэмжээ явагдсан юм. Бүс нутаг бүрд сайн дурын ажлаараа тэргүүлж ирсэн Бурханы сүм тус хорооны хүсэлтийг хүлээн авчээ. Тэд ахмадуудад зориулсан хүлээн авалтанд 2018 онд ч мөн оролцож, ахмадуудад чихэр, жигнэмэг, шоколад бүхий амттан бэлэглэсэн байна. Сүмийн холбогдох хүн хэлэхдээ “Ковид-19” гарснаас болж өдөр хоногийг тайван бус өнгөрүүлж байсан ахмадуудад маань өнөөдрийн энэ хүлээн авалт ихээхэн урам дэм болж байгаа нь харагдаж байна. Ахмадууддаа эрүүл энхийг хүсэн ерөөе. Манай Бурханы сүм хэзээд тусалж дэмжихийн төлөө хичээх болно” хэмээн мэнд уламжиллаа.

4-р хорооны зохион байгуулагч ажилтай Жайнагүл “Манай хороо БЗД-т хүн амийн тоогоор 3-рт ордог том хороо. Өнөөдөр нийт ахмадуудаа хүлээн авах арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнд оролцож байгаа танай байгууллагатай хамтарч ажиллахдаа бид бүхэн баяртай байдаг. Олон ч жил хамтарч ажиллаа. Танай байгууллагын цаашдын ажил, үйл хэрэгт нь амжилт хүсье. Хамтарч ажиллахад  үнэхээр таатай байдаг шүү. Мөн нийт хорооныхоо хамт олны өмнөөс болон ахмадуудаа төлөөлж баярласанаа дахин илэрхийлье. ” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Өндөр настны хүлээн авалтанд оролцсон 4-р хорооны ахмадын зөвлөлийн дарга Түмэнжаргал “Манай хороо 2000 гаруй ахмад настангуудтай. Өнөөдөр ахмадын баярыг тохиолдуулан ахмадуудаа хүлээн авч байна. Энэ баярыг зохион байгуулахад хувь нэмэрээ оруулж байгаа Бурханы сүмийнхэнд үнэхээр их баярлаж байна. Энэ баярыг тохиолдуулан нийт ахмадууддаа баярын мэнд хүргэе” гэж инээмсэглэн хэллээ.

“Ковид-19”-н нөхцөл байдал үргэлжилж байхад ч Бурханы сүмийнхэн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх удирдамжийг дагаж мөрдөн, халдварт өвчнөөс сэргийлэх эд зүйлээр дэмжлэг туслалцаа үзүүлэх ажилд идэвх санаачлагатай оролцсоор ирсэн. Өнгөрсөн 7-р сард хэзээ нүүр тулж ирэхийг мэдэхгүй халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд эрүүл мэндийн байгууллагаас эмч эмнэлгийн ажилчдад хэрэглэх амны хаалтны дэмжлэг туслалцаа үзүүлэх хүсэлт гаргасан. Тухайн үед Бурханы сүмийн итгэгчид даавуун амны хаалт болон нэг удаагийн амны хаалт тус бүр 5000, нийт 10000 ширхгийг Эрүүл мэндийн яаманд хандивлажээ. 8-р сард Орхон аймгийн эрүүл мэндийн төвд 4000, Дархан-Уул аймгийн эрүүл мэндийн төвд 3000 ширхэг маск тус тус хандивлажээ. Бурханы сүм хоёр сарын турш нийт 17000 ширхэг маск хандивласан нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэхэд томоохон тус болсон нь лавтай.

Үүнээс гадна Бурханы сүм өнгөрсөн оныг хүртэл олныг хамарсан цус хандивлах донорын арга хэмжээ зохион байгуулж, цус цусан бүтээгдэхүүний хомсдлыг арилгахад ихээхэн хувь нэмэр оруулж байжээ. Түүнчлэн байгаль орчноо хайрлан хамгаалж, орчны бохирдолтой тэмцэхийн тулд их цэвэрлэгээний аяныг тууштай явуулж иржээ. Мөн тэд мод тарьж суулгах ажилд ч анхаарал хандуулдаг байна. Тэд өвөлдөө цас цэвэрлэж, өвлийн хүйтэнтэй тэмцэн ажилладаг нийгмийн бүхий л салбарын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж иржээ. Тэдний энэ мэт хичээл зүтгэлийг үнэлж Эрүүл мэндийг яам, Байгаль орчны яам, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яам зэрэг төр засгийн байгууллагууд шагнал урамшуулал хүртээж байжээ.

Дэлхийн 175 оронд 7500 сүмтэй, бүс нутгийн эв нэгдэл, хөгжил цэцэглэлтийн төлөө зүтгэж ирсэн Бурханы сүмийн үйл ажиллагаа “Ковид-19”-н нөхцөл байдал дунд ч үргэлжилсээр. Улс орон бүрд байгаа итгэгчид нь халдварт өвчнөөс сэргийлэхэд зайлшгүй хэрэгцээт амны хаалтыг өөрсдийн гараар урлаж, уг өвчнөөс сэргийлэх зорилгоор тэргүүн шугаманд зүтгэж байгаа эмч эмнэлгийн ажилчид, бусад холбогдох албаныханд урам хайрлах аян явуулж, эдийн засгийн боломж бололцоо муутай иргэдэд хоол хүнс хандивласан байна. “Ковид-19” гарахаас өмнө ч тэд Америкт болсон хар салхи, Непалд болсон газар хөдлөлт, Перуд болсон цочир хүйтрэл, Филиппинд болсон хар салхи, Эквадорт болсон галт уулын дэлбэрэлт гээд аливаа улс оронд гай гамшиг нүүрлэхэд тэд зүгээр суулгүй, үнэгүй хоолоор үйлчлэх, аврах ажиллагаа явуулах, яаралтай тусламжийн бараа бүтээгдэхүүн хандивлах гэх мэт ажлыг идэвхтэй зохион байгуулдаг аж.

Тус сүмийн сэтгэл шингэсэн сайн дурын ажлыг Монгол төдийгүй дэлхийн олон оронд өндрөөр үнэлээд байна. АНУ-ын ерөнхийлөгчийн сайн дурын ажлын алтан шагнал (Байгууллагад олгодог тэргүүн дээд шагналыг 25 удаа) “Ногоон алим” олон улсын байгаль орчны шагналыг олон улсын төрөлд хүртэж, дэлхийн орон орны төр засгийн байгууллагаас нийт 3000 гаруй шагнал урамшуулал хүртээд байна.

eia bayrlalaa
zochin
saihan uilstei gazar baina odoo uyd bas ingej ulger duurialal bolson
EiA Hairaar dvvren baidagt talarhaj bn
Dugaraa
Busdiig hairlaj bayarluulah gedeg hamgiin eruultei ene tsag uyd uneheer humuust dutagdaad bgaa asuudal Burhanii sumiinhenii ene saihan setgeld mash ih talarhaj baina bayarallaa.Ulam ih hairiig tugeegeerei.
Маш сайхан арга хэмжээ болжээ. Ахмадуудынхаа өмнөөс баярлалаа. Бурханы сүмийнхээ үйл ажиллагаанд амжилт хүсье
Бурханы сүмийн хамт олондоо маш их баярлалаа.Илүү их аижилтын дээдтйг хүсье.
Иргэн
Ямар их газраас шагнагдсан газар бэ? Үнэхээр мундаг байгуулага юм.
4 дүгээр хорооны иргэн.
Бурханы сүм жил бүр өндөр настангуудад баярлуулдаг. Настнуудаа ялгахгүй баярлуулдагт сайхан газар шүү. Улам их амжилт хүсье.
Ганхуяг
ЕИА Үнэхээр их баярлалаа
Mundag baina iluu ih amjilt husie.
Бурханы сүмийн хамт олондоо амжилт хүсье☺️🙏🏻
Ymar mundag umbee. Sain vils bvhen delgereh boltugai
Сараа
Үнэхээр Бурханы хүүхдүүд юмаа.
Ene cvm jil bolgon horoonii ahmadyydiig bayarlyyldag saihan gazar yumaa bayarlalaa .
Burhanii svmiin hamt olond amjilt hvsie
Маш баярлалаа ...
Баярлалаа. Үнэхээр хайр халамжийг харамгүй хайрласанд баярлалаа. Та бүхэнд улам их амжилт хүсэе. Үйлс нь бялхаж дэлгэрэх болтугай.
ЦЭЦЭГМАА
САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ
Сайн үйлс дэлгэрэх болтугай
Гүэ нээрээ буянтай хүүхдүүд шүү. Жил бүр л ахмадууддаа тусладаг.
“Цахимаар нэн тэргүүнд” үндэсний хөдөлгөөн Дорноговь аймгаас албан ёсоор эхэллээ

Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 108 дугаар тогтоолоор батлагдсан бодлогын зөвлөмжийн хүрэ

4 цаг 48 мин
Дөрвүүлээ дөрвөн тийшээ ИЗНН-ынхан төр барьж “тоглох” хэрэг байна уу?

УИХ-ын 2024 оны сонгуулиар “од” шүүрсэн нам бол ИЗНН юм. Тус нам УИХ-д дөрвөн суудалтай болсон. Б.Бат

4 цаг 48 мин
Аймаг дүүргийн намын дарга нар болсон АН-ын бүлгийнхэн бойкотоо үргэлжлүүлэх боломжтой юу?

УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулган нээсэн ч үргэлжилж чадалгүй өнөөдрийг хүрэв. Учир нь, УИХ дахь

4 цаг 48 мин
Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

Д.Мөнх-Эрдэнэ: Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг өргөн мэдүүлэхээр боллоо

20 цаг 14 мин
Хятадын шинэ төлөвлөгөө ба Монгол Улс

Таван жилээр хөгжлөө тодорхойлдог БНХАУ ирэх таван жилийн цоо шинэ төлөвлөгөөгөө танилцуулаад удаагүй байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
АН-ын дарга нарын өрсөлдөөнд хэн, хэн хүч үзэв

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгууль нэлээд хэл амтай өрнөж дуусав.  Үндэсний бодлогын хо

Өчигдөр 06 цаг 00 мин
Ойрх Дорнодын дайны байдал манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

Ойрх Дорнодод үүсээд байгаа дайны нөхцөл байдлаас шалтгаалан авах арга хэмжээний талаар Эдийн засаг, хөгжлийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Дээрэлхэлтийн шийдэл бол гурвалсан гэрээ

Монгол Улсын нийт хүн амын 15 хувийг 10-19 насныхан эзэлж байна. Эндээс хүн амын дунд жин дарах хэсэг н

Өчигдөр 06 цаг 00 мин
Баяр наадмаар уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Баяр наадмын хурдан морины уралдаан уралдах морины сэрвээний өндөрт өөрчлөлт орууллаа

Уржигдар 18 цаг 19 мин
Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Н.Номтойбаяр: Гашуунсухайтын төмөр замын бүтээн байгуулалтын асуудлаар Хянан шалгах түр хороо байгуулна

Уржигдар 12 цаг 51 мин