Хог хаягдлыг шахаж, пресслэгч машиныг бүх аймагт нэвтрүүлж эхэллээ

2020-09-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.НАМУУНТАМИР

Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос хог хаягдлыг ангилан, жижигрүүлж шахах төхөөрөмжийг аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрууд болон дотоод, гадаадын жуулчид ихээр зорчдог улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргаадад гардуулан өглөө. Энэхүү пресслэгч машинийг хүлээлгэн өгч, шаардлагатай сургалтуудыг явуулснаар хуванцар хог хаягдлыг төвлөрүүлэн тээвэрлэхэд томоохон ахиц гарах аж.

БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл “ Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь хоггүй цэвэрхэн Монгол гэдэг уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Улсын хэмжээнд жилд нийт 3.3 сая тонн хог хаягддаг бөгөөд үүний 1.4 сая тонн нь зөвхөн Улаанбаатар хотоос гардаг. Нийт хог хаягдлын 10-15 хувийг хуванцар хог эзэлдэг. Хэдийгээр хуванцар болон лааз, хөнгөн цагаанууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэй байдаг. Тийм учраас пресслэгч машин нэн шаардлагатай байсан. Өнөөдрийг хүртэл энэ машин байгаагүйгээс хуванцар, лааз, хөнгөн цагаан, цаасны хог хаягдлыг томоохон шуудай, саванд хийгээд олон удаагийн тээвэрлэлтийг хийж төдий хэмжээгээр зардал их хэмжээгээр гарч байсан. Тэгвэл өнөөдөр гардуулж байгаа энэхүү машины тусламжтайгаар энэ асуудал шийдэгдэх юм. Засгийн газрын үйл ажиллагаанд тусгагдсан хогны менежментийг сайжруулах эхний алхам хийгдлээ гэж ойлгож болно. Цаашдаа хог боловсруулах үйлдвэр байгуулах, хогийг ангилан хог боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлдэг болох ажлууд хийгдэнэ” гэв.

Хуванцар хог хаягдал нь байгальд 200-400 жилийн хугацаанд задарч, хэрвээ шатаах тохиолдолд агаарт маш олон төрлийн аюултай бодис ялгаруулж байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Иймд хог хаягдлын зохистой менежментийг улсын хэмжээнд нэгдсэн бодлогоор нэвтрүүлж шинэ түвшинд гаргах нь нэн тэргүүний тулгамдсан асуудал болоод байгаа юм.

Хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаас, цаасан бүтээгдэхүүнүүдий хаягдалууд нь жингийн хувьд хөнгөн ч овор хэмжээ ихтэйгээс Улаанбаатар хотруу олон удаа тээвэрлэх шаардлага үүсдэг байна. Хуванцар хог хаягдлын пресслэгч машиныг ашиглаж эхэлснээр аймаг, орон нутгууд хогны тээвэрт зарцуулах төсөв, санхүүг ихээр хэмнэх боломжтой болж байгааг хэлсэн юм.

Булган аймгийн БОАЖГ-ын дарга А.Гантөмөр “Булган аймгийн хувьд гарч байгаа нийт хог хаягдлын дийлэнх хувийг хуванцар сав, шил хоёр эзэлдэг. Зөвхөн энэ хоёрыг шийдэхэд л хогны асуудал ихээхэн хувиар буурна гэж бид харж байна. Булган аймаг хуванцар болон хөнгөн цагаан, лааз, бүх төрлийн цаасыг пресслэдэг машиныг хүлээн авлаа.” хэмээн ярилаа.

Байгаль  орчинд  ээлтэй,  цахилгаан  эрчим  хүч  бага   зарцуулдаг, өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологиор бүтээгдсэн уг төхөөрөмж нь хуванцар   болон   хөнгөн   цагаан   лааз,   бүх төрлийн цаас пресслэх олон төрлийн ажиллагаатай аж. Мөн дунджаар цагт 300-500 кг хог хаягдлыг пресслэх хүчин чадалтай бөгөөд төхөөрөмжийг хаана ч байрлуулах боломжтой юм байна.

 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүдэд Алдарт эхийн одон гардууллаа

5 цаг 22 мин
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

10 цаг 23 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

10 цаг 28 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

10 цаг 33 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

10 цаг 38 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

10 цаг 43 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

10 цаг 48 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 500 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

10 цаг 53 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

Өчигдөр 11 цаг 16 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

Өчигдөр 11 цаг 14 мин