
Б.ДОЛЖИНЖАВ
Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар хоёр настнуудыг энэ сарын 21-нээс эхлэн цэцэрлэгт хамруулах шийдвэр гаргасан. Тиймээс хоёр настнуудыг энэ долоо хоногийн ням гараг хүртэл бүртгэнэ гэж БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр мэдээллээ. Энэ жил 77 мянган хоёр настан цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Үүний 3000 нь өнөөдрөөс хүүхэд харах үйлчилгээний төвд хичээллэж эхэлж байна.
Эх сурвалж:www.polit.mn