Нүүрс олборлолт аж үйлдвэрийн салбарын үзүүлэлтийг унагав

2020-09-15
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТӨГС 

 

Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний найман сард 9.6 их наяд төгрөг болж өмнөх оныхтой харьцуулахад 2.2 их наяд төгрөгөөр буурлаа гэж Үндэсний статистикийн хорооноос өчигдөр мэдээллээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрлэл 2.2 их наяд төгрөгөөр багассан нь шууд нөлөө үзүүлсэн байна. 


Ковид-19 цар тахлын хөл хорионы улмаас дэлхийн улс орнуудын эдийн засгийн байдал, ялангуяа БНХАУ-ын худалдан авалт, үйлдвэрлэлттэй шууд холбоотойгоор унаж өсдөг салбар бол уул уурхай. Тэр дундаа нүүрс олборлолтын хэмжээ шууд хамааралтай байгаа нь ингэж буурахад нөлөөлж байна. Тодруулбал, энэ оны эхний найман сард уул уурхайн, олборлох салбарын нийт үйлдвэрлэл 6.4 их наяд болсон нь өмнөх оны мөн үеэс 2.2 их наяд төгрөгөөр буурсан үзүүлэлт юм. Үүнээс нүүрс олборлолт хамгийн өндөр буюу 2.1 их наяд төгрөгөөр буурсан бол газрын тос олборлолт 473.6 тэрбум төгрөгөөс багасчээ. 

 


Үйлдвэрлэлийн хэмжээ ийнхүү багассантай холбоотойгоор борлуулалтын хэмжээ ч буурсан. Тухайлбал, уул уурхай, олборлох, аж үйлдвэрийн салбарын борлуулалтын бүтээгдэхүүн өмнөх оны мөн үеэс 2.8 их наяд төгрөгөөр буурахад нүүрсний борлуулалт 2.1 их наяд төгрөгөөр, газрын тосны борлуулалт 450.4 тэрбум төгрөгөөр тус тус буурсан нь нөлөөлжээ. 


Нийт борлуулсан бүтээгдэхүүний 5.9 их наяд төгрөг буюу 54.4 хувийг гадаад зах борлуулснаас 82.9 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлж байна. Гадаад зах зээлд борлуулсан уул уурхайн бүтээгдэхүүний 69.1 хувийг металлын хүдэр,
24.6 хувийг нүүрс, 3.8 хувийг газрын тос, 2.4 хувийг бусад ашигт малтмал эзэлж байгаа аж. 


Харин энэ хугацаанд олборлолт, борлуулалт нь багагүй хувиар өссөн салбарууд бас байна. Дэлхийн зах зээлд ханш нь харьцангуй тогтвортой байгаа төмрийн хүдэр, цар тахал гарснаас хойш тасралтгүй үнэ нь өсч түүхэн дээд хэмжээг тогтоогоод амжсан алтны олборлолт өмнөх оны мөн үеэс 3.9-33.2 хувиар өссөн байна. 
Бусад салбарын хувьд цахилгаан хий, уур, агааржуулалтын салбарын үйлдвэрлэл 63.6 тэрбум төгрөгөөр өсчээ. 

Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

6 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

3 цаг 11 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

8 цаг 32 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

8 цаг 32 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

8 цаг 32 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

21 цаг 28 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

21 цаг 29 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

Өчигдөр 13 цаг 49 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Өчигдөр 06 цаг 00 мин