Коронавирус биднийг хааш нь хөтөлж байна вэ?

2020-09-10
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ЭНХТУУЛ

 

Дэлхий нийтийг айдаст автуулж буй цар тахал, шинэ коронавирусын халдварын талаар бид бишгүй их ярьж байна. Эрүүл мэнд болоод эдийн засгийн хор хохирол, улс орны хэмжээнд учирч болох эрсдэлүүдийг урьчилан ярьж, өдөр бүр энэ талаарх мэдээ, мэдээллийг хүлээн авч байгаа.

Харин “COVID-19” нийгмийн сэтгэлзүйд хэрхэн нөлөөлж, нийтээрээ хэрхэн хямарч, санаа сэтгэл дотроо айж түгшиж, стресстэж  байгааг ярихгүй юм.

Мэдээж, эдийн засаг, зоос мөнгөний боломж талаасаа бид буурсан үзүүлэлттэй, графикийн түвшин буурч байгаа дүр зургийг харах болно.

Харин сэтгэл санааны хувьд, нийгмээрээ болон нийтээрээ хаашаа явж байна вэ гээд бодохоор бас их сонин дүр зураг гарч ирнэ. 

 

“COVID-19-ийн үед сэтгэлзүйн зөвлөгөө авах дуудлага эрс нэмэгджээ

 

Коронавирусын халдвараас дэлхий айж буй. Хамгийн анх энэ өвчин Хятад улсад гарлаа гэхэд дэлхийн бусад оронд хэдэн сая хүмүүс айж, сандарсан.  Харин зарим нь энэ шинэ өвчин нь улирлын чанартай ханиад томуугийн өвчлөлөөс нэг их ялгарах зүйлгүй байтал яагаад ингэж нийтээрээ айж түгшиж байгааг гайхаад өнгөрсөн.

Гэтэл өнөөдөр энэ өвчин дэлхий нийтийг хямрааж, дэлхийн 7.5 тэрбум хүн даяараа хямарч байна.Тиймээс хүмүүсийн сэтгэл санааг аврахаар өнгөрсөн гуравдугаар сарын 19-нд таван тивийн 100 гаруй судлаачдын хамтарсан том баг “COVID-19”-ийн хямралын үеийн сэтгэлзүй, стресс бухимдлын түвшин, түүний үр дагавар, айл гэрт нөлөөлөх нөлөөлөл зэргийг судлахаар дэлхийн хэмжээний томоохон судалгааг эхлүүлжээ. Хоёр сарын хугацаанд хийсэн энэ судалгаанд 60 мянга гаруй оролцогчдыг хамруулсан байна. Тэгээд өнгөрсөн тавдугаар сарын эцэс гэхэд дэлхийн хэмжээний 30 хэл дээр явуулсан судалгаануудад дүн шинжилгээ хийж үзжээ.

Хамгийн сонирхолтой нь энэ судалгаанаас “COVID-19”-ийн сайн, муу талуудыг бас олж харсан байна. Тухайлбал, жирийн өдрүүдэд хэдэн сарын турш ганцаарддаг байсан зарим хүмүүс хөл хорионы дэглэмээс үүдэн эхнэр, нөхөр, гэр бүлийнхэнтэйгээ хэдэн долоо хоног хамт байх боломжтой болсон байна. Энэ хугацаанд гэр бүлээрээ хамт зугаалж, хүүхдүүдтэйгээ цагийг сайхан өнгөрөөх боломжтой болжээ.

Харин цар тахлаас үүдсэн муу тал нь  коронавирусын халдвар, айдас түгшүүр, эдийн засгийн хямрал, ажилгүйдэл гэх мэт олон асуудал нь хосуудын сэтгэлзүйд, гэр бүлийн амьдралд зарим таагүй уур амьсгалыг бас бүрдүүлж байгаа аж.  Тийм ч учраас НҮБ, ДЭМБ зэрэг олон улсын байгууллагуудаас ажил олгогч нарт зориулсан тусгай зөвлөмжийг гаргаад буй юм.

Гэр бүлд нөлөөлж буй сэтгэлзүйн нөлөөллийн хувьд гэвэл, эхнэр, нөхөр хүүхдүүдээ асрахын зэрэгцээ ажиллахыг хичээдэг.  Гэтэл ажлын байрны хомсдол, эрсдэлтэй өндөр настай эцэг эхчүүдийг асран халамжлах, аюулгүй байдлын талаарх маргаан, сургууль цэцэрлэгийг дахин нээхтэй холбоотой санал зөрөлдөөнүүд бүгд хүндээр тусч байгааг дээрх судалгаа харуулжээ.

Мөн цар тахлын улмаас зарим гэр бүлийн маргаан хурцадмал байдалд орж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх байгууллагын зөвлөгөө мэдээлэл авах утсанд ирэх дуудлагууд нэмэгдэж, эхний хэдэн сард 62 мянган хүн утсаар зөвлөгөө мэдээлэл авч, онлайнаар холбогджээ.

Энэ бүхнээс үүдэн “Хосууд гадны стресст өртөхөд энэ нь бие биетэйгээ харилцах харилцаанд огцом нөлөөлдөг” гэж АНУ-ын Масачусетийн их сургуулийн профессор Паула Пиетромонако  дүгнэн хэлсэн байна. Монголд ч бас байдал үүнээс хол зөрүүгүй гарч байгааг бид мэднэ.

 

Цар тахал дууссаны дараа бидний зан авир өөрчлөгдөх үү?

 

Энэ хачин цаг хугацаа бидний зан ааш, хоорондын харилцаанд цаашид ч бас ул мөрөө үлдээж болзошгүй хэмээн сэтгэлзүйчид болгоомжилж байна. Учир нь, бидний хэн нь ч өмнө нь ийм хөл хорионы дэглэмд удаан байж үзээгүй.

Дээрээс нь дэлхий даяараа баримталж буй хөл хорионы дэглэм, вирусын халдвар, ялгаварлан гадуурхалт, амиа бодох зан чанар илрэх зэрэг нь  хүмүүсийн сэтгэлзүй, зан авирт ихээхэн өөрчлөлтүүдийг оруулж байна. Үүнийг гэмт хэргийн гаралт, хэрэг зөрчил, хоорондын харилцаанаас харж болно.  Тиймээс энэ таагүй уур амьсгалыг эерэг байдлаар зохицуулахын тулд хүн болгон хичээх хэрэгтэйг сэтгэлзүйчид анхааруулж байна. Жишээ нь,  цар тахлаас болж зарим нь гэр бүлээрээ цэвэр агаарт, далайд, өндөр үнэтэй үйлчилгээ сайтай амралтын газар, сувилалд амарч байгаа зурагаа постлох, хөл хорионы дэглэмээс үүдэн цахим орчинд бухимдлаа илэрхийлэх зэрэг нь хүмүүсийн бие биедээ атаархах атаарлыг улам сэдрээж байгаа аж. Тиймээс сэтгэлзүйн энэ нөлөөллийг эерэг байдлаар зохицуулахын тулд найдвартай эх сурвалжаас мэдээллээ авах, бусдад итгэхээс илүү өөртөө итгэх хэрэгтэй. Мөн гэр бүл болон өөрсдийнхөө аюулгүй байдлыг хангаж, олон хүнтэй  газар явахгүй байх, амны хаалтаа тогтмол зүүх зэрэг эмч мэргэжилтнүүдийн зөвлөгөөг дагаж чадвал та эрсдлээс өөрийгөө хамгаалж чадна.

Мөн бас нэг анхаарах зүйл бол стресст орсон хүмүүсийг дэмжих явдал юм. Эдгээр хүмүүсийг буруутгахаас илүү та ойлгохыг хичээгээрэй. Учир нь, тэд ч бас тантай адил, хайртай хүмүүстээ санаа зовсон эсвэл ялгаварлан гадуурхагдсан, бухимдаж стресстсэн хүмүүс байгаа гэдгийг ойлгоорой. Энэ бүхнийг хийж чадвал бид бүгдээрээ бие болоод сэтгэлээрээ эрүүл байх боломжтой гэж зөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.9.10 ПҮРЭВ № 175 (6400)

 

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржтой холбоотой авилгын хэрэг шуугиан тарьжээ

Монгол Улсад болж буй үйл явдлын тухай тухай дэлхийн бусад орнууд хааяахан со

18 мин
Н.Итгэл: Түүхий эд нь шийдэгдсэн Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрээ барья

Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай “Монголсэкию” ХХК-ийн ерөнхий захирал Н.Итгэлийг урьж ярилцав.

23 мин
“Номын баяр” Олон улсын фестиваль болж өргөжлөө

“Илүү уншъя” уриатай 35 дахь удаагийн номын баяр үргэлжилж байна.

28 мин
Т.Цэрэнтогтох: Ходоодны хавдар нийгмийн өвчин болчихлоо

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг

33 мин
Ихтамираас ирсэн ихрүүдэд ээлтэй багш

Энэ бол багш хүний, энэ мэргэжлийг эзэмшсэний хамгийн бахдам, жаргалтай ү

38 мин
Хавтаст хэрэгт 25 жил “хэвтсэн” үсний шинжилгээний дүн С.Зоригийг хөнөөсөн хэргийн гол нотлох баримт болов

С.Зоригийг хөнөөсөн хэргийг 2017 онд, 19 жилийн дараа анх “эцэслэн” шийдсэн. Уг хэ

43 мин
“...Том ордыг хувьчилсны шагнал” гэх 5 тэрбумын хэрэг сөхөгдөх үү?!

Ямартай ч Монгол Улс Үндэсний баялгийн сангийн хуультай болоод авсан.

48 мин
СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

СХД-ийн МАН-ын хорооны даргаар Н.Алтаншагай сонгогджээ

20 цаг 32 мин
УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид маргааш тодорно

20 цаг 34 мин
Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

Нийслэлийн МАН-ын хороог Х.Нямбаатар тэргүүлнэ

20 цаг 37 мин