УИХ-ын даргын хэлсэн онцлох эшлэлүүд

2020-08-17
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр /08.17/ нээлтээ хийлээ. Чуулганы нээлтэд УИХ-ын дарга Г.Занданшатарын хэлсэн үгнээс онцлон хүргэж байна. 

  • Дэлхий дахиныг хамарсан цар тахлын аюул улсын эдийн засаг, ард иргэдийн амьдралд амаргүй сорилт бэрхшээл үүсгэж байгаатай холбогдуулан тулгамдсан зарим асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэх зорилгоор энэхүү ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулж байна.  
  • “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэдэг  ардын сайхан үг бий. Ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаанд Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллагын тэргүүн нар цахимаар оролцож байна.
  • Ковид-19 цар тахлын амаргүй хүнд цаг үед Монголын ард түмэнтэй ойр дотно байж, дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа мөнхийн хоёр хөрш ОХУ, БНХАУ болон АНУ, Япон, Европын холбоо, Герман, БНСУ, Энэтхэг, Унгар, Турк зэрэг орнуудаас Монгол Улсад суугаа  Элчин сайд нар, НҮБ, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага зэрэг олон улсын бусад байгууллагын тэргүүн, хамт олонд талархал илэрхийлье. 
  • Улсынхаа эдийн засгийг идэвхжүүлэх, нэгэнт бий болсон хүндрэлийг ужгируулахгүй байх, хямралаас эдийн засгаа, баялаг бүтээгчдээ, иргэдээ хамгаалах чиглэлээр Засгийн газраас гаргаж буй шийдвэрүүдийг дэмжиж,   цаашид  үргэлжлүүлэхэд  нэн шаардлагатай  байгаа  хууль,  тогтоомжуудыг хойшлуулалгүй хэлэлцэн батлах нь  бидний үүрэг  гэж үзэж  байна.
  • Ирэх он жилүүдэд улсын төсөв, санхүүд ямар бодлого, чиглэл баримталж, юуг зорьж, ямар үр дүнд хүрэх талаарх макро эдийн засгийн үндсэн зорилт, чиглэлүүдийг ч бас хэлэлцэнэ. Макро эдийн засгийн бодлогыг тодорхойлоход микро эдийн засгийн төлөв, нөхцөл байдлыг зөв тооцоолж, төлөвлөх нь зүйтэй байна. Микро эдийн засаг баялаг бүтээгчдийн санаачилга дээр тогтдог.
  • Баялаг бүтээгч буюу “Энтрепренер” гэдэг үгийн томъёолол хувьсан өөрчлөгдөж, “Одоо байгаа бүтээгдэхүүн, үйлчилгээний хэв маягийг эвдэх замаар шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргахыг энтрепренер хэмээнэ” гэдэг байсан бол “Өөрчлөлтийг эрэлхийлэн олж, боломжийг ашиглахыг энтрепренер гэнэ. Тэдний гол зэвсэг бол инновац мөн” гэсэн агуулгатай болж өөрчлөгдөж байна. Ийм учраас нэмүү өртөг бүтээж, ажлын байр бий болгодог баялаг бүтээгчдийг дэмжих зорилгоор Үйлдвэржилтийн бодлогын болон Инновац, цахим бодлогын байнгын хороодыг Улсын Их Хуралд байгуулсан.
  • Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо экспортын чиг баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх дэд бүтэц, төмөр замын бүтээн байгуулалтыг дэмжих, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ноос ноолуур, махны экспортыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарч, газар дээр нь очиж, судалж ажилласан. Одоо үүнийгээ бодлого болгож хэрэгжүүлэх шаардлагатай байна. Цахим шилжилт ч цаг үеийн шаардлага боллоо. 
  • “Зээлийн хүү бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолыг энэ чуулганаар батлахаар төлөвлөж байна. Энэ чиглэлээр байгуулагдсан Ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж, Монголбанк, Хөгжлийн банк, арилжааны банкуудын удирдлагуудтай нэг биш удаа уулзаж, санал солилцсоноор Монголбанктай хамтран тогтоолын төслийг боловсруулаад байна.
  • Монгол Улсын Үндсэн хуульд өнгөрсөн онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” хуулийн, эрх зүйн хувьсгалыг үргэлжлүүлэх нь энэхүү чуулганы бас нэг зорилго байх болно
  • Энэ гал улам бадран түгэх ёстой. Үр дүнд нь Монголын нийгэмд гэрэл гэгээ түгэж, ард түмний төрдөө итгэх итгэл эргэн сэргэх учиртай. Ээлжит бус чулганы гол агуулга, утга учир үүнд оршиж байна. Эрхэм гишүүд ээ, Монголоо өөдөн татах, сэргээн мандуулах шинэчлэлийн давалгаа нэгэнт эхэлсэн. Энэ давалгааг хүч түрлэг болгож, уруудсанаа татаж, буруудсанаа залах, зөв замд орж эрчимт хурдаар улсаа хөгжүүлэх нэн хариуцлагатай эрхэм үүрэг та бидэнд ногдсон.
  • Сайныг зорьсон зөв үйл хэргийг ард түмэн бүрэн дэмжинэ. Зөв бодлого, тууштай зүтгэл, өндөр хариуцлага, эрхэм ёс зүй биднийх байх ёстой.  Ийм ч бай гэсэн эрхэм үүргийг түмэн олон бидэнд өгч, төрд илгээсэн. 
  • Ард түмнийхээ итгэл найдварыг даасан шиг дааж, өгсөн үүргийг нь биелүүлсэн шиг биелүүлцгээе. УИХ-ын эрхэм гишүүд ээ, Монгол Улсын их хурлын ээлжит бус чуулган нээснийг мэдэгдэе.

Эх сурвалж:www.polit.mn 

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

2 цаг 58 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

18 цаг 10 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15