БНСУ-д үерийн улмаас 30 хүн амиа алдлаа

2020-08-10
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

 

Б.ДОЛЖИНЖАВ

Энэ сарын нэгнээс орсон хүчтэй аадар борооны улмаас Өмнөд Солонгост үер бууж өнгөрсөн өдрүүдэд хамгийн багадаа 30 хүн нас барж, 10 гаруй хүн сураггүй алга болоод байна. Цаашид энэ тоо нэмэгдэнэ. Тус улсын Гамшгийн аюулаас хамгаалах төвийн мэдээлснээр 30 хүн амь үрэгдэж, 12 хүн сураггүй болжээ. Өнгөрсөн гуравхан хоногийн дотор  улсын хэмжээнд 13 хүн нас барж, хоёр хүн сураггүй болсон байна. Тухайлбал Сөүлээс зүүн зүгт орших Чунчёон  мужид өчигдөр усан онгоцонд сууж явсан гурван хүн нас барж, гурван хүн сураггүй болжээ.  11 мужийн 5900 хүн гэрээ орхисны 4600 нь гамшгаас хамгаалах түр байранд амьдарч байна. 9300 га фермийн газар сүйдэж, 9500 хувийн болон нийтийн ААН-д хохирол учраад байна. Гэхдээ үерийн хор уршгийн 73 хувийг нь сэргээн зассан гэж эрх баригчид мэдэгджээ.

Хар салхи ойртож байгаа учраас нутгийн өмнөд хэсгээр илүү хүчтэй бороо орно. Энэ зуны тав дахь “Жанми” хар салхи өнөөдөр өглөө Солонгосын Пенинсула мужийн өмнө зүг рүү чиглэж, 15:00 цагийн үед Сөүлээс өмнө зүгт 325 киломерт орших Бусан хот руу чиглэж хүчтэй үер буух аюултай байна гэж Цаг уурын байгууллага мэдээллээ. Гамшгаас хамгаалах төвийн мэдээлснээр гурав хоногийн дотор 3749 хүн орон гэргүй болж, түр хамгаалах байранд хоргодож байна. Мөн зам гүүр эвдэрч, долоон төмөр зам хаагдаж, 10 нислэг цуцлагдаад байна.  Тус улсын цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ бороо маргаашийг хүртэл үргэлжлэн орно. Улсын төв хэсэгт 500 миллиметрээс илүү хур тунадас орох төлөвтэй тул  иргэдийг амь нас, эд хөрөнгийн хохирол амсахаас сэрэмжлэхийг анхаарууллаа. “Жанми” хар салхи өнөөдөр Чежү арлын зүүн эргийг дайрч, хүчтэй бороо орно. Тиймээс нам дор газар, хөдөө аж ахуйн газрууд үерийн гамшигт бэлэн байхыг анхааруулсан юм.

Эх сурвалж:The Korea Times                        

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

2 цаг 59 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

18 цаг 11 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15