Өнөөдрийн онцлох ярилцлага... Ж.Үйлст: Хоёр настнууд гэртээ сууснаар хүүхдийн хөгжилд хоцрогдол үүснэ

2020-08-06
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.Даваадулам

 Бага насны хүүхдийн сэтгэцийн онцлогийн талаар сэтгэлзүйч Ж.Үйлстэй ярилцлаа.

-Та хүүхдийн сэтгэлзүйн асуудлуудыг олон жил судалсан.  Хүүхдийн насны онцлогийг бид юу гэж ойлгох хэрэгтэй вэ?

-Үечлэлээр нь авч үзвэл 1-3 насыг балчир үе, 3-6 болохоор сургуулийн өмнөх нас болдог.   Балчир насанд сэтгэлзүйн суурь хэрэгцээ төлөвшинө. Хүүхэд гэр бүлтэйгээ хоолны ширээний ард хоол иддэг болсноор нийгмийн нэг хэсэг гэдгээ мэдэрдэг.  Хэн нэгний оролцоогүй бие засч эхэлснээр өөртөө итгэх итгэлтэй болдог. Өөрөөр хэлбэл,  бие даасан хувь хүн гэдгээ мэдэрдэг үе юм.  Мөн 3-6 насыг тоглоомын нас гэж нэрлэдэг.Хүүхдүүд цэцэрлэгтээ очиж бусадтайгаа тоглосноор бие биенийхээ гэр бүлийн онцлогийг танин мэдэж эхэлдэг. Ингэснээр бусдаас өөрийгөө ялгаатай юм байна гэдгийг ойлгож харилцан туршлага солилцдог юм. Ерөнхийдөө хүүхэд зургаан нас хүртлээ бие физилоги, оюун ухаан эрчимтэй хөгждөг л дөө. Иймээс энэ үедээ маш их хөдөлгөөнтэй байдаг. Цаанаас нь эд эс шаарддаг гэж болно. Тэр хэмжээгээрээ хөдөлгөөнөө гүйцэтгэж байж хүүхэд стрессээ тайлж чаддаг. Ийм үедээ хүүхэд гэртээ байвал ууртай, уйланхай, зожиг болж эхэлнэ гэсэн үг.

-Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагааг явуулахаар болсон ч хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт авахгүй байхаар шийдвэр гарсан шүү дээ. Тэгвэл хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт огт авахгүй бол тэдний хөгжилд ямар нөлөөтэй вэ?

-Хүний амьдралын эхний 1000 хоног хамгийн чухал болохыг дэлхий нийтээрээ баталсан.  Энэ үед хүүхдийн тархи болон дархлааны систем хамгийн хурдацтай хөгждөг. Энэ үед хүүхэд амьдралын чухал дадлуудыг, харилцаа болон хэл яриагаар дамжуулж нийгэмшлийн суурийг цэцэрлэгийн сургалтаар, хүүхдүүдтэй хамт хөгжилдөхдөө олж авдаг. Хоёр настай цэцэрлэгт орсон хүүхэд, гурван настай хүүхэд асар ялгаатай байдаг шүү. Бага насны хүүхдийн хөгжлийн хоцрогдол нэг сараар хоцрохоор буцааж нөхөхөд 2-3 сар шаардлагатай болдог. Монгол гэр бүлийн ихэнхи нь ойрхон буюу 1-2 жилийн зайтай хүүхдээ гаргасан байдаг. Нэг насны зөрүүтэй 3-4 настай хүүхдүүдтэй айл олон байдаг. Өвчин тусах дээрээ тулвал ах эгч нь аваад л ирнэ шүү дээ.

-Бага насны хүүхэд гэрээс гарч бусадтай харилцахгүй байснаар ямар үр дагавартай вэ?

-Гэрээс гарахгүй байхаараа хүүхэд их стресстэй болдгийг эцэг эхчүүд анзаарах хэрэгтэй. Манай улсад гэртээ байгаа хүмүүс дэлгэцийн хамааралтай байна. Ингэснээр гэр бүлийн уур амьсгал хүйтэн хөндий болж байгааг манай төвөөр үйлчлүүлж байгаа хүүхэд, насанд хүрэгчид ч хэлж байна. Эцэг эх нь ажил хийнэ. Найдвартай, хариуцлагатай хүүхэд харах хүн олох хэцүү. Зарим гэр бүлд хүүхэд харах хүнгүйгээс аль нэг гишүүн ажил хийхгүй хүүхдүүдээ харах шаардлагатай болно. Өнгөрсөн наймдугаар сард каринтанаас улбаалан өрхийн орлого хасагдаж, нийгмийн харилцаа хязгаарлагдсанаар гэртээ буй насанд хүрэгчдийн сэтгэлзүйн суурь асуудлууд сэдэрч, сэтгэл гутрах, түгших, айх эмгэгүүд урьд өмнөхөөс 2-3 дахин нэмэгдсэн. Түүнчлэн өрхийн санхүү хүрэлцэхгүй байснаас улбаалан өрийн дарамтад орсон үйлчлүүлэгчид ч нэмэгдсэн. Энэ удаа хоёр настай  хүүхдээ цэцэрлэгт нь өгөөд ажилдаа орохыг хэдэн жил хүлээсэн ээжүүдэд үнэхээр хэцүү байгаа даа.

-Бага насны хүүхдүүд коронавирусын халдвар хамгаалалын дүрмийг дагаж, хэрэгжүүлэх боломжтой юу?

-Гурав хүртэлх насны хүүхдүүд ямар нэгэн ахуйн дадал суулгахад хамгийн хурдан сурдаг. Насанд хүрсэн хүнд дадал суулгахад 21 хоног шаардлагатай байдаг. Харин бага насны хүүхдэд дадал суулгахад 2-3 хоног шаарддаг. Тухайлбал, маск зүүх, гараа байнга угаах, хоолоо сайн идэх, сайн унтаж амрах хэрэгтэй гэвэл бага насны хүүхэд хурдан хугацаанд дадал болгож чадна. Ялангуяа эргэн тойронд нь байгаа хүмүүсээ даган дуурайдаг. Тиймээс багш, гэр бүлийнхэн нь үлгэрлэвэл илүү үр дүнтэй.

-Зарим эцэг эхчүүд зургаан настай хүүхдийг сургуульд оруулахад балчирдаад байна гэж их ярьдаг шүү дээ. Ер нь зургаан настай хүүхэд сургуульд сурахад бие, сэтгэл санааны хувьд хүлээж авахад саад учирдаг уу?

-Нэгдүгээрт, хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд оруулахын тулд хоёр, гурван настайгаас нь бэлтгэх хэрэгтэй. Тухайлбал, цэцэрлэгт хүүхдийн гарын булчинг хөгжүүлэхээр зураг зуруулах, янз бүрийн хуруу гарын хөдөлгөөн сайжруулах тоглоомоор тоглуулдаг. Үүгээр дамжуулан хүүхэд дүрс, тоо, өнгө, үсгийг бага багаар танин мэдэж эхэлдэг. Хүүхдийг бэлдээгүйгээс зургаан настай сургуульд орохоороо стресст орж, бусдаасаа хоцорч эхэлдэг. Тиймээс хүүхдийг сургуульд ороход бэлтгэх хэрэгтэй. Хоёрдугаарт, манай улсын сургалтын систем маш шахуу байдаг. Ингэснээр урьдчилж бэлдээгүй хүүхэд суралцахад хүндрэл үүснэ. Бага балчир наснаас нь бэлдсэн хүүхэд, зургаатай сургуульд ороход ямар ч асуудал байхгүй.

 Эх сурвалж:www.polit.mn

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

3 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

18 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15