“Covid-19”: Нэг хүн дөрвөн сая төгрөгийн зардал төлж байна

2020-07-30
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

  Б. ДАВААДУЛАМ 

Монгол Улс дэлхий дахинаа цар тахал дэгдэж хилээ хааснаас хойш 15 мянга орчим иргэнээ агаарын зам болон хилийн боомтоор татсан. Харин одоо арав гаруй мянган хүн эх орондоо ирж чадахгүй байна. Иргэдийн хувьд УОК-оос тавьж байгаа таван шалгуураас гадна онгоцны тасалбарын үнэ, Монголд ирээд тусгаарлагдах байрны төлбөр гээд хэтэрхий их мөнгө төлж байгаа.  МИАТ компанийн тасалбарын үнэ энгийн үеийнхээс өндөр байгаад сэтгэл дундуур байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Тэгвэл “Covid-19”-ийн үеийн зардал буюу гадаадаас иргэдээ татаж байгаа тусгай үүргийн нислэгийн үнийг судалж үзэхэд Сөүл-Улаанбаатар том хүн 1. 344. 500, хүүхэд 880.500, Франкфурт-Улаанбаатар том хүн 2.884.800, хүүхэд 2.299.700, Америк-Улаанбаатар том хүн 2. 285.800 байна. Үүн дээр тусгаарлах байр, хоолны зардал хоногийн 50000 төгрөг, тусгаарлах байр руу тээвэрлэх зардал 10000 буюу нийт зардал 1.060.000. Харин  0-5 настай хүүхэд төлбөргүй, 6-18 хүртэлх насны хүүхэд хоногийн 30000 төгрөг буюу нийт 630000 төгрөгийн төлбөрийг ОБЕГ-т төлж байна. Эндээс тооцож үзвэл нэг хүн дунджаар эх орондоо ирэхийн тулд 3.5-4 сая гаруй төгрөг төлж байна. 
Харин тасалбарын үнийг  МИАТ компанийн зүгээр тайлбарлахдаа “Өмнө нь жилийн турш хийдэг нислэгүүддээ зардлаа хуваадаг байсан. Одоо бол цөөхөн нислэг явж байгаа учраас нэг нислэгт хамаарах зардал өсөж байгаа юм. Гадаад орнуудын нислэг цөөрсөн учраас нисэх буудлууд дахь газрын үйл ажиллагааны зардал огцом өссөн. Мөн өөрсдийн нисдэггүй чиглэлүүд рүү хийдэг газрын үйл ажиллагааны зардал үнэтэй байдаг. Учир нь тогтмол гэрээгүй, нэг удаагийн гэрээгээр зохицуулагддаг” гэсэн юм. Тус компани нислэгийн зардлаараа онгоцны түлш шатахуун, навигацийн тарифаа төлж, цалингаа тавьж байгаа.Үйл ажиллагааны хувьд алдагдалтай байгаа учраас  тийзний үнийг бууруулвал алдагдал улам нэмэгдэнэ. Тиймээс бууруулах боломжгүй гэсэн юм. 
УОК-оос тусгаарлах байрны нөөц бололцоог нэмэгдүүлэхээр хувийн хэвшил, зочид буудлуудтай хэлэлцээр хийж тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдээ хүлээж аваад буй. Гэвч тусгаарлах байранд байгаа иргэд орчны эрүүл ахуй, хоол, хүнсний асуудлаар гомдол гаргах болсон. Энэ талаараа тусгаарлах байранд байгаа иргэд олон нийтийн сүлжээнд байршуулсаар байна. 
 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2020.7.30  ПҮРЭВ № 145 (6370)

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

4 цаг 3 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

19 цаг 14 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15