Хятадын Шинжаан муж халдварын шинэ голомт болжээ

2020-07-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ДОЛЖИНЖАВ

ЭМЯ-наас коронавирусын халдварын нөхцөл байдалтай холбоотой ээлжит мэдээллээ хийлээ. Өчигдөр манай улсад шинэ тохиолдол нэмж бүртгэгдээгүй. Харин 333 хүн ажиглалтад шинээр орж, 80 хүн ажиглалтаас гарснаар нийт 3395 хүн ажиглалтад байна. Энэ талаар  ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Долдугаар сарын 21-нд гурван лабораторид 461 хүний сорьцод шинжилгээ хийхэд бүгд сөрөг гарлаа. Нийт батлагдсан тохиолдол 287 байгаагаас 213 нь эдгэрсэн. Эмчилгээнд байгаа 74 хүний 60-ынх нь биеийн байдал хөнгөн, 14 нь хүндэвтэр байна.  Сөүл-Улаанбаатарын онгоцоор  болон Австралиас ирсэн хүмүүсийн сорьцыг цуглуулан шинжэлж байна” гэлээ. Мөн тэрээр “Эдгэрсэн хүмүүсээс дахин вирус илэрч байгаа нь биднийг гайхшруулж байна. Гэхдээ эдгэрсэн хүн цааш вирус тараах эрсдэлтэй эсэх дээр дэлхий дахин хариулт өгч чадахгүй байгаа. Тиймээс бид сувиллын ажиглалтын хугацааг сунгасан” гэв.

 Коронавируст халдвараар дэлхий дахинаа 14.8 сая хүн өвчилж, 617 мянган хүн нас баржээ. Энэ талаар ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл “Сүүлийн 24 цагт 213 мянган хүн шинээр халдвар авч, дөрвөн мянга гаруй хүн эндлээ. Дэлхийн олон эрдэмтэн судлаач хүн амынхаа 90 хувийг амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, гараа тогтмол угаахыг хэвшил болговол томоохон хэмжээний халдвар дэгдэхээс сэргийлж чадаж байна гэж үзэж байна. Мөн Хятадын Шинжаан мужийн Өрөмч хотод халдвар голомтлон гарсантай холбогдуулан тус хотын захиргаанаас 3.5 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулах шийдвэр гаргасан” гэлээ.  Энэтхэгийн Дели хотын хүн амын дөрөвний нэг нь коронавируст халдвар авсан байсныг тогтоожээ.

Эх сурвалж: www.polit.mn

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

4 цаг 2 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

19 цаг 14 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15