“Covid-19”-ийн хоёр дахь давалгаа эхлэв үү

2020-07-21
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

 

С.УЯНГА

 

Хагас жил гаруй дэлхий нийтийг айлгасан цар тахал хэсэгхэн зуур намжих дүр зураг ажиглагдсан ч эргээд өвчлөл огцом нэмэгдэв. Энэ нь хөл хориогоо аажмаар султгаж байсан улс орнуудад тайвширч болохгүйг сануулах дохио боллоо. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн ням гаригт 24 цагийн хугацаанд 254 мянган хүн коронавирусын халдвар авсан нь өнгөрсөн хугацаанд дахь хамгийн олон хүн халдвар авсан өдөр  болов. Мөн АНУ-ын Техас мужид нэг хүртэлх насны 85 хүүхэд “Covid-19”-ийн халдвар авсан нь цар тахал анх дэгдсэнээс хойш бага насны хүүхэд хамгийн олноороо халдвар авсан тохиолдол болж мэргэжилтнүүдийн анхаарлыг татсан юм.

Хамгийн ноцтой нь халдвар тусч эдгэрсэн хүмүүсээс дахин илэрч, унасан дархлаа сэдэрч байгааг олон улсад хурцаар хөндөж байна. Эндээс харвал коронавирусын хоёр дахь давалгаа эхлэв үү гэдгийг мэргэжлийн зарим хүн онцлох болов.

Өнөөдрийн байдлаар дэлхий нийтэд 14455000 хүн коронавируст халдвараар өвчилж, 608 мянган хүн энэ өвчний улмаас эндэж, 8.6 сая хүн эдгэрч, 5.2 сая хүн эмчлэгдэж байгаа юм.

Эрүүл мэндийн яамнаас өчигдөр мэдээлснээр сүүлийн 24 цагт 186 мянган хүн шинээр халдвар авч, 4000 гаруй хүн нас баржээ.  Өнгөрсөн хоногт АНУ-д 67 мянга, Бразилд 23 мянга, Энэтхэгт 39 мянган хүн шинээр халдвар авчээ. Энэ дунд хамгийн ноцтой нь бидний эргэн тойронд буй хил залгаа улс үндэстэнд халдвар огцом нэмэгдэж байгаа нь дотооддоо алдаагүй гэж тайвширч болохгүйг харуулж байна. Монгол Улстай хил залгаа Буриадад оршуулгын ёслолын дараа коронавирус илэрснээс хоёр ч тосгонд хатуу дэглэм тогтоожээ. Мөн Казахстан улсад халдвар 1400-гаар нэмэгдэж 71800 болж, 585 хүн нас барсан Оросын бүс нутгийн өвчлөлийн зургаад бичигдэж байгаа нь эргэн тойронд аюул намдаагүйг илтгэж байна.

Харин манай улсын хувьд  халдвар илэрсэн 287 хүнээс 213 нь эдгэрсэн ч дахин өвчлөх тохиолдол гарч байгааг ХӨСҮТ-өөс мэдэгдэв. Тодруулбал, өнгөрсөн сарын  26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн нэг оюутнаас коронавирусын халдвар илэрчээ. Тухайн оюутан нь тавдугаар сарын 13-нд Оросын цэргийн онгоцоор ирсэн бөгөөд 41 хоног эмчилгээ хийлгэж  зургадугаар сарын 26-ны өдөр эдгэрч, дараагийн сувилал руу шилжсэн байжээ. Сувилалд байх хугацаанд гурван удаа шинжилгээ авахад эхний хоёр шинжилгээгээр сөрөг гарсан ч гурав дахь шинжилгээний хариу эерэг буюу коронавирусын халдвар илэрсэн байна. БНСУ-д яг ийм тохиолдол 116 бүртгэгдсэн. Эдгэрчихээд 56 хоногийн дараа вирус дахин илэрсэн. Тиймээс өвчлөөд эдгэрсэн хүн дахин халдвар авч болзошгүй учир хүн хоорондын зай барьж, амны хаалт зүүх дүрмийг сайн мөрдөх нь зүйтэй гэдгийг эмч, мэргэжилтнүүд анхаарууллаа.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.21 № 138 (6363)

 

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

4 цаг 3 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

19 цаг 14 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15