Чартер нислэгээр ирэх иргэдийн мэдээллийг ил болгохыг шаардлаа

2020-07-10
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.МАРАЛМАА

 

 “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ болон гадаадад гацсан байгаа 12 мянган иргэний гэр бүлийн төлөөлөл УОК-т шаардлага хүргүүллээ. Гадаадад гацсан иргэдийн нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд шаардлагатай арга хэмжээнүүдийг хурдан авч ажиллахыг хүссэн юм.

Хилийн чанад дахь Монголчуудын зөвлөл ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Б.Мөнхдөл “Гадаадад гацсан 12 мянган иргэн нь урт хугацаагаар амьдардаг иргэд биш. Зайлшгүй шаардлагаар түр хугацаанд явсан болохоос эх орноосоо зугтачихаад,  одоо эх орондоо хайртай болсон мэт харлуулахгүй байхыг хүсье. Үүнээс гадна хэд хэдэн ташаа ойлголтыг залруулах хэрэгтэй. Тухайлбал, улсын зардлаар гадаадаас иргэдээ татаагүй. Анх Уханьд гацсан 30 оюутныг улсын зардлаар авчирсан. Түүнээс хойшх бүх иргэн өөрийн зардлаар ирсэн. Үүнээс гадна Монгол Улс нөөц бололцоогоо бүрэн дайчилж гадаадаас иргэдээ авчирч байна хэмээн мэдээлж байгаа нь ташаа ойлголт юм. Жишээлбэл, зөвхөн МИАТ-ийн онгоцоор нисэх биш, бусад олон улсын нислэгийн эрхтэй гадаад, дотоодын авиа компаниудын нөөц бололцоог ашиглах шаардлагатай байна. Гадаадын агаарын тээврийн компаниудаас чартер нислэг хийх бололцоог асуухад хүлээн зөвшөөрсөн. Үүнийг УОК-т мэдэгдсэн боловч ямар ч хариу өгөхгүй байна. Монголд тусгаарлах зочид буудлууд тохиролцож чадвал хангалттай бий. Эмч, эмнэлгийн ажилчид ч хангалттай байна. Гадаадаас ирж буй иргэн бүр “Ковид 19” тусаагүй гэдгийг санах ёстой” гэв.

Тиймээс эдгээр иргэний гэр бүлийн төлөөлөл болон ТББ хамтран онгоцоор ирэх  хүмүүсийн нэрийг нээлттэй болгож, олон нийтийн хардлагыг арилгах асуудлаар УОК-т гурван шаардлагыг хүргүүлж байна. Үүнд судалгаан дээр үндэслэж татан авчрах хүний тоог нэмэгдүүлэх. “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-аас УОК-т хөндлөнгийн хяналт оруулах. Мөн тусгаарлах байрны асуудлыг шийдэх. Эдгээр шаардлагын хүрээнд тодорхой санал, шийдлүүдийг танилцуулсан юм. Тухайлбал, гадаадад хүнд нөхцөлд байгаа иргэдэд сэтгэл зүйн болон бодит тусламж үзүүлэх. Тусгаарлалтыг тусгай байранд 14 хоног, гэрт нь 14 хоног тусгаарлах. Эмнэлгийн үйлчилгээний хүрэлцээ, хуваарилалтыг нэмэгдүүлэх үүднээс гадаадаас эмч, сувилагчдаа татах. Гадаадын агаарын тээврийн компанитай хамтарсан нислэг хийх гэсэн шийдлүүдийг авч ажиллахыг хүссэн юм. 

Мөн энэ үеэр, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын нарийн бичгийн дарга Б.Энхгэрэл “Хил хааснаас хойш 3000 гаруй иргэн манай байгууллагад хандаж, 500 гаруй хүнээс  судалгаа авсан. Гадаадаас авчирч буй иргэдээ таван шаардлагаар ялгаварлан үзэх нь буруу юм. Олон залуу оюутны байрнаасаа хөөгдөж, тэтгэлэг зогсож, виз нь цуцлагдсан зэрэг хүндрэлтэй тулгарч байна. Энэ байдал цааш үргэлжилбэл ямар олон хүн хохирохыг таашгүй. Мөн гадаадад байгаа иргэд вирус биш” гэв.

“Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” ТББ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга З.Ариунтэнгэр “Яг одоогийнх шигээ хүнээ татвал хэзээ дуусах вэ. Зуны цагт гадаа хоноглож байгаа иргэдэд харьцангуй бага асуудал тулгарна. Хэрэв өвөл болбол яах вэ. Өвлөөс өмнө энэ иргэдээ татаж чадах уу. Мөн татан авчирч буй иргэдийн шаардлага маш тодорхойгүй байна. Жишээлбэл, Берлинд байсан яг адилхан гурван оюутны нэгийг нь орхиод явсан байна. Ил тод биш, тодорхой бус байдлаас болж олон хүн сэтгэл санаа, эдийн засаг, эрүүл мэндээрээ хохирч байна” гэсэн юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.10  БААСАН № 134 (6359)

 

Миний сүнсний язгуур мөнхнаран ээжээ угаасаа төрөлхөөсөө байгалиасаа сүнсийг минь гэгээн сэтгэлийг минь эрүүл биёийг маань эрүүл чийрэг намайг ажилд оруулж аз аз жаргалтай амьдруулж өгсөнд тань маш их баярлалаа
Миний сүнсний язгуур мөнхнаран ээжэ угаасаа төрөлхөөсөө сүнсийг минь гэгээн сэтгэлийг минь ариун биёийг минь эрүүл чийрэг намайг ажилд оруулж өгсөнд тань маш их баярлалаа
Н.Алтанхуяг: Гурилын үнийн асуудлыг Засгийн газар шийдэх боломжтой

Н.Алтанхуяг: Гурилыг гаалийн албан татвараас чөлөөлсөн

8 цаг 29 мин
"Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална"

Н.Учрал: "Онтрэ" компанийн асуудалд бид хуулиа л баримтална

9 цаг 2 мин
Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

Н.Учрал: Уурхайг түшиглэсэн үүсмэл ордыг ашиглахдаа заавал нээлттэй сонгон шалгаруулалт явуулна

9 цаг 7 мин
Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталлаа

Боловсролын зээлийн сангийн журмыг шинэчлэн баталла

9 цаг 31 мин
Тэнгэрийн татах хүч

Машин, техник сонирхдоггүй, төрөл бүрийн машин, галт тэрэг, онгоц зэргээр тоглож өсөөгүй эрэгтэй хүүхэд бараг л байхгүй байх.

16 цаг 34 мин
Шалтаг нь “...Баярцогт” шалтгаан нь Баялгийн сан

Монголын улс төр яг л гадаах тэнгэр шиг хуйсгануур байна. Угаасаа, өдийд ингэдэг л дээ. Тэр

16 цаг 34 мин
Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя

Оршоосон шарил бүрийн дэргэд ургах үхэшгүй мөнхийн бэлгэдэл гацуур тэргүүтэ

16 цаг 34 мин
Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Богдхан ууланд гарсан ойн түймэрт 56 га талбай өртжээ

Өчигдөр 09 цаг 54 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Испани улсад айлчилна

Өчигдөр 08 цаг 36 мин
Энхийн хэлэлцээ эерэг зүгт эргэсэн үү

Ийм дүгнэлтийг шууд бусаар ч болов хийж болох эерэг уур амьсгалтай цөөнгүй

Өчигдөр 06 цаг 00 мин