“Гишүүдийн тоог цөөлөх ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ”

2025-06-24
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж, Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.  Чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо мөн хуралдаж, дээрх хуулийн төслийг хэлэлцэн дэмжсэн юм. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 20-нд өргөн мэдүүлсэн юм.  Хуулийн өөрчлөлтөөр 11 хороо, есөн санг татан буулгана. Хэлэлцүүлгийн үеэр гишүүд Ерөнхий сайд Г.Занданшатараас асуулт асууж хариулт авав.

 

“Засгийн газар эхлээд бүтцээ дараа нь бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой”

 

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:

 -Нэгдүгээрт, тав хоногийн дотор Засгийн газрын бүтцээ оруулж ирж байна. Уг нь бүтцээ оруулж ирж байж бүрэлдэхүүнээ оруулж ирэх ёстой. Өмнөх Засгийн газрын бүтцээр явж байгаа гэж хэлээд оруулж ирсэн. Энэ бол асар том хуулийн хулгай. Хоёрдугаарт, өнгөрсөн бүтэн сайн өдөр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэнтэй уулзаж тэтгэврийн зээлийг хуучнаар өгөхөөр болсон. Даваа гарагт хэвлэлийн хурал хийнэ гэж амласан. Хэрвээ пүрэв гарагт хэвлэлийн хурал хийхгүй бол би тав дахь өдрөөс жагсаал зохион байгуулахаар уриална. Манай ахмадууд гараад ирнэ. Ахмадууд бурхан боллоо гэхэд өрийг хүүхдүүд нь төлдөг. Ямар ч эрсдэлгүй зээл.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Өнгөрсөн жил төсөв хэлэлцэж байхад энэ хууль мөрдөгдөөгүй. Та энэ саналаа хэлээд зассан бол болох байсан. Өнөөдөр өдөр хоногоор дэлхийн эдийн засаг өөрчлөгдөж байна. Анх томилогдож байх үеийн төсвийн орлого 2.3 их наядаар тасарсан байсан бол долоо хоногийн дотор нэг их наядаар нэмэгдэж, 3.3 их наяд төгрөгөөр орлого буурч байна. Энэ өөрчлөлтийн эрин үед хуулиудаа өөрчлөөд явах боломжтой.

 

Худалдааны яам байгуулах боломжгүй юу?

 

УИХ-ын гишүүн Г.Ганбаатар:

-Хамгийн том ажил олгогч Засгийн газар боллоо гэж Ерөнхий сайд та хэлж байна. Бүтцийн хуулиа эхэлж оруулж ирээд дараа нь Засгийн газраа байгуулсан бол зүгээр байсан. Үндсэн хууль зөрчсөн эсэхийг цаг хугацаа харуулах биз. Хууль нь өмнөө орж ирсэн бол санал хэлэх гээд байсан юм. Цомхон, цаг үедээ зохицсон Засгийн газар байгуулахаар оруулж ирэх болов уу гэсэн хүлээлттэй байсан. 2015 онд Хятад улс Цахим худалдааны тухай хуулиа баталж байсан. Бид цахим худалдааг зохицуулах эрх зүйн орчингүй явж ирлээ.  Худалдааны яам байгуулах байсан болов уу гэж боддог. Цахим орчинд худалдааны салбар хил хязгааргүй болж гадагшаа урсаж байгаа мөнгөн гүйлгээг яаж хянах вэ. Гаальтай каргогоос хэрхэн татвар авах вэ. Зохицуулалт байхгүйгээс үндэсний үйлдвэрлэгчээсээ илүү ашиг олдог орчинд амьдарч байна. Энэ асуудалд ямар байр суурь баримтлах вэ?

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн хэлэлцүүлэг дээр ямар нэг хуулийн зөрчил байхгүй. 2021 онд Засгийн газрын гишүүдээ томилоод Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахгүй явж байгаад жилийн дараа өөрчлөлт оруулж байсан жишиг бий. Хоёрдугаарт, Нэмүү өртөг нэмдэг үндэсний үйлдвэрлэлийн салбар хохиролтой, худалдааны бодлого алдагдсан. Худалдааны яам, Экспорт, импортын зөвлөл, хороо, Экспорт, импортын банк, гааль гэсэн цогц тогтолцоо байж худалдааны схем, худалдааны эрх зүйн орчин бүтэц тогтолцоо ажилладаг журамтай. Харамсалтай нь, 30 жилийн гажуудлыг нэг өдөр өргөс авсан юм шиг засах боломж алга.  Эдийн засаг хөгжлийн яамыг шинээр байгуулж, худалдааны бодлогоо зангидая гэж төлөвлөж анх эдийн засгийн хөгжлийн бодлого тогтвортой байна гэсэн үндсэн санааг Үндсэн хуульд оруулсан. Үсрэнгүй хөгжлийн загварыг цахим  шилжилтээр хийх бололцоотой. Үүнд бид онцгой анхаарч ажиллана.  Цахим худалдааны хуулийг өргөн барих ёстой гэсэн санаачлагыг дэмжиж ажиллана.

 

“Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч”

 

УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар: 

-Даахгүй нохой булуу хураана гэж дарга нарын тоо хэрээс хэтэрсэн юм билээ. Гурван сарын өмнө жилд малаа нэг тоолчихдог юм чинь дарга нараа тоолъё гэтэл тоогоо алдсан. Зөвхөн төрийн албанд байдаг дарга нарын тоо ирчихдэг. Гэтэл менежер, зөвлөх зэрэг хэрээс хэтэрсэн байна. Хэмнэлтийн тухай хуулийг хүчингүй болгож өгөөч гээд УИХ-ын 68 гишүүнтэй нийлээд Ерөнхий сайдад өргөн барьсан ч хав дараад өнгөрсөн. Хэмнэлтийн хууль нэрээр нэгж дээрх ажлыг гацаагаад байна. Үүнийг яаралтай болиулж өгөхгүй бол дүүргийн иргэдийн хурал Засаг даргын бүтцээсээ том болчихсон байна. Улс төрийн намд өөрчлөлт оруулж хатуу гишүүнчлэлийг гаргаж ирэхгүй бол 126 гишүүнтэй болсноос хойш шадар туслах, зөвлөх гэх мэт нэмэгдээд байна. УИХ-ын гишүүний тоог 100 дотор оруулах ард нийтийн санал асуулгыг эхлүүлнэ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа:

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн, сандал суудал ярьж байх хооронд элсэлтийн шалгалт боллоо. Нийт 42 мянган сурагч оролцлоо. Нэлээд хуудуутай, асуудалтай шалгалт боллоо. Ерөнхий сайд Г.Занданшатар та мэдсэн үү, мэдээлэл авсан уу. П.Наранбаяр сайд өөрийгөө өмөөрч, арьсаа хамгаалсан мэдээлэл маш олон удаагийн давталттай хийж байна. Монголын ирээдүйн төлөө УИХ-ын гишүүд бид дуугарч дуу хоолойгоо нэгтгэмээр байна. Асуудал гаргасан Боловсролын сайдад хариуцлага тооцохыг мянга мянган багш нар шаардаж байна. Гүйцэтгэлийн үнэлгээ, элсэлтийн шалгалт бүгдийг самраад хаялаа.

Ерөнхий сайд Г.Занданшатар:

-Элсэлтийн шалгалттай холбоотой нийгэмд үүссэн асуудлаар Боловсролын яаманд үүрэг өгч, сайд нь хянаж шалгаад хэвлэлийн мэдээлэл хийсэн.  Нийт 43318 хүн шалгалт өгсөн, 50-60 хувь нь тэнцсэн нь улсын дундажтай ойролцоо. Шалгалтыг үндэсний хэмжээнд 50 төвд зохион байгуулсан. Эмч, үйлчлэгч, цагдаа хяналт тавьж ажилласан. Тест нь задарсан асуудал байхгүй, долоон сурагч гар утастай орж хураагдаж, шалгалтаа тэглэсэн зөрчил гаргасныг эс тооцвол, зөрчилгүй гэсэн мэдээллийг өгсөн. Гэхдээ бид энэ чиглэлээр холбогдох газруудтай хамтран шалгалт хийж байна. Алдаа дутагдал гарсан бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг сайдад нь үүрэг болгосон.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ЗУРГААДУГААР САРЫН 24. МЯГМАР ГАРАГ. № 117 (7614)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15