Гэмт хэргийн тухай хуулийн нэршил нь буруу гэжээ

2014-05-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин Эрүүгийн тухай хуулийн шинэ хувилбар болох Гэмт хэргийн тухай хуулийн төслийг УИХ-д өргөн бариад удаагүй байна. Хуулийн төслийг удахгүй хэлэлцэж эхлэнэ гэдгийг санаачлагч гишүүн нь онцолж байгаа юм. Тэгвэл хууль, эрх зүйн акулууд буюу МУИС-ийн Хууль зүйн сургуулийн эрдэмтэд багш нар энэ хууль нэршлээсээ эхлээд алдаа ихтэй байна гэсэн шүүмжлэлийг хэлж байгаа сурагтай. Тухайлбал, “Эрүүгийн хууль гэсэн нэр томъёо Монголын хууль зүйн судлалд их олон жилийн өмнөөс хэвшиж тогтсон. Эрүүгийн гэх энэ үг бол Монгол хэлэнд эртнээс ял зэм гэсэн утгатай явж ирсэн. Нөгөө талаас Эрүүгийн хууль нь хоёр гол асуудлыг зохицуулдаг. Нэгдүгээрт, тухайн улс оронд ямар үйлийг гэмт хэрэгт тооцох вэ. Хоёрдугаарт, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ямар хэр хэмжээтэй ял шийтгэл ногдуулах вэ гэж. Ийм байтал Гэмт хэргийн тухай хууль гээд нэрлэчихвэл ялын тухай асуудлыг орхигдуулж байгаа юм. Тэгэхээр эрүүгийн гэдэг уламжлалт нэр томъёо нь гэмт хэрэг, ял хоёроо багтааж явсан нэр томъёо. Ер нь аливаа хууль тэр дундаа Эрүүгийн хууль нэр томъёо, үг, цэг, таслал дээр тогтдог юм. Харамсалтай нь, энэ хуулийн төсөл нь монгол хэлзүйн хэнд ч ойлгомжтой уламжлалт холбоос, нэр томъёог бүгдийг нь хасахаар оруулсан байна лээ. Энэ байдлаараа бол монгол хүн энэ төслийг уншаад юу ч ойлгохгүй. Яагаад гэхээр манай улсын бүх хуульд ба, буюу, эсхүл гэсэн холбоос үгийг хэрэглэсэн байдаг. Энэ холбоос үгүүд нь монгол хэлзүйд ойлгомжтой үг хэллэг. Гэтэл одоо эдгээр холбоос үгүүд нь хоёрдмол утгыг бий болголоо гээд Эрүүгийн хуулиас хасах өөрчлөлтийг оруулж байх шиг байн.” гэсэн хариулт өгч байв.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21