Ардын нам С.Амарсайханыгаа ашиглаж чадвал Орон нутгийн сонгуульд ялалтаа түүчээлнэ

2020-07-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЧИР

 

УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль болж өнгөрлөө. МАН яллаа. Үнэмлэхүй олонхи болж 62 суудалтай болов.

Энэ сонгуульд тойргийн сонгогчдоосоо хамгийн өндөр хувийн саналыг авсан нэр дэвшигчдийн гуравдугаарт Хотын дарга С.Амарсайхан бичигдэж, УИХ-ын гишүүнээр сонгогджээ. Хотын тойргууддаа бол хамгийн өндөр хувийн саналыг тэр авчээ.

Судалгаа суурь болсон энэ цаг үед Ерөнхий сайд, ЗГХЭГ-ын дарга, Хотын дарга гуравт сонгогчид хамгийн өндөр хувиар итгэл үзүүлсэн нь санаандгүй тохиолдол биш юм.

Учир нь сонгуулиас өмнөх жил гаруй, сунаад хоёр жилийн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Хотын дарга С.Амарсайхан нарын үйл ажиллагаанд иргэд, олон нийт дүн тавьсан хэрэг гэдгийг судлаачид, ажиглагчид, улс төрийн хүрээнийхэн хэлж байна.

Тиймээс өнөөдөр МАН олонхи болж, төр засгийн эрхийг дангаар барих болсон.

Гэвч үүнд баярлах эрт байна.

2020 оны сонгууль дуусаагүй. Ирэх намар өвлөөр Орон нутгийн сонгууль болно.

Энэ сонгууль бол ач холбогдлын хувьд УИХ-ын сонгуультай адилхан.

Хөлгүй толгой байдаггүйтэй адилаар УИХ-д эрх баригч нам Орон нутгийн сонгуульд ялагдах нь аюултай. Өнгөрсөн дөрвөн жилд цөөхөн дүүрэг, ганц нэг аймагт МАН ялагдсан.

Яалт ч үгүй, тэнд ажил доголддог. Намын харьяаллаас болоод үл ойлголцол үүсдэг.

Ер нь бол ажил явдаггүй.

Тэгэхээр МАН-ын хувьд Орон нутгийн сонгууль туйлын ач холбогдол, үнэ цэнэтэй юм.

Тэгээд ч энэ удаагийн Орон нутгийн сонгууль туйлын өрсөлдөөнтэй болох магадлал харагдаж байна. Сая УИХ-ын сонгуульд олон нам, эвсэл, бие даагч гээд 606 нэр дэвшигчид өрсөлдсөн. Тэдгээр нэр дэвшигчид тэр эрчээрээ Орон нутгийн сонгуульд орж ирнэ. Тэгж ч ярьж байна.

Орон нутгийн сонгуулийн өрсөлдөөний хамгийн том талбар бол Улаанбаатар хот байдаг. Хотод Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг.

Ямар ч сонгуульд хотод ялчихвал ялагч боллоо гэдэг хоосон үг биш. Тэр утгаараа хотод бүх сонгуулийн үед улс төрийн намууд, эвслүүдийн гол стратегиа хийж, хүчээ хаядаг.

Одоо МАН ч бас “дүрмийн дагуу” тэгэх ёстой болно.

Тэдэнд боломж бий. Хотын дарга асан, УИХ-ын гишүүн С.Амарсайханы авсан үнэлгээг харах хэрэгтэй. Хамгийн өндөр хувийн санал авсан байгаа юм.

Шуудхан хэлэхэд, С.Амарсайханы Хотын даргаар ажилласан жил гаруйхан хугацаанд хийсэн ажил, зорьсон бодлого хоёр нь хотынхонд таалагдаж байна гэсэн үг.

Олон ч ажил эхлүүлсэн. Олон ч бодлого гаргасан. Үүнийг үргэлжлүүлэх бодлогыг нам нь, засаг нь барьж чадвал МАН ялалтаа түүчээлж чадна.

Тухайлбал, С.Амар­сайханы бодлогыг, ажлыг үргэлжлүүлж чадах хүнийг Хотын даргаар сонгож тавих ёстой. Бас С.Амарсайханыг хотын бодлоготой холбоотой ажиллуулах нэгжийг Засгийн газарт бий болгох хэрэгтэй. Ядаж ЗГХЭГ-т ийм нэгж байгуулж С.Амарсайханд хариуцуулбал зохино.

Товчлон хэлэхэд, МАН С.Амарсайханыгаа ийм маягаар ашиглаж чадвал ирэх Орон нутгийн сонгуулийн дүнгээр хотод ялалтын тугаа мандуулна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.7.1  ЛХАГВА № 127 (6352)

 

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

2 цаг 41 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

2 цаг 43 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

5 цаг 59 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

8 цаг 44 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

8 цаг 52 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

13 цаг 53 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

13 цаг 53 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

13 цаг 53 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

13 цаг 53 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

13 цаг 53 мин