“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

2025-07-04
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

З.БОЛД

 

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн “баялаг” болгох учраа олохгүй олон жил болж байна. Ямар сайндаа “Алтан дээр суусан гуйлгачин” гэдэг нэр хочтой олон жил явах вэ дээ.

Яг үнэндээ Монголын төр өнөөдрийг хүртэл байгалийн хишгийг хаанаас нь эхлээд хэрхэн хүртэхээ ойлгож, менежмэнт хийж чадахгүй явж ирсэн. Цорын ганц үнэн нь энэ.

Дэлхийд томд тооцогдох ордуудаа хөдөлгөөд эхэлсэн ч эрх ашигтаа нийцтэл гэрээлж чаддаггүй. Энэ нь угтаа гээндээ ч, гоондоо ч гэдэг шиг байдаг. Иргэд “Ийм их баялагтай юм чинь баян амьдармаар байна” гэдэг. Тэгсэн атлаа хэрэгжүүлээд эхэлсэн төр, албан тушаалтныг зүхэж нухаад унадаг. Эцэстээ төр нь ч аймхай болчихсон. Түүнийг дагаад төсөл ахиц муутай болчихдог. Ийм нэг чөтгөрийн тойрогт л өчнөөн олон жил эргэлдлээ дээ. Тийм учраас одоо энэ тойргоос гаргах цаг нь болсон шиг…

Монголын улс төрд сар гаруйн өмнө гэнэтийн өөрчлөлт явагдаж, дүнд нь шинэ Засгийн газар байгуулагдлаа. Засгийн газрын Ерөнхий сайдаар Г.Занданшатар томилогдов. Тэрээр Аж үйлдвэржилт, эрдэс баялгийн сайдаар УИХ-ын гишүүн Г.Дамдиннямыг сонгож томилов.

Ингэснээр Г.Дамдинням Монголын эдийн засгийн гол ачааг нуруундаа үүрдэг эрдэс баялгийн салбарыг энэ Засгийн газрын үед авч явахаар болсон.

Г.Дамдинням эрдэс баялаг, уул уурхайн чиглэлээр боловсрол эзэмшсэн, судлаачаар ажиллласан, практик дээр ч ажиллаж байж. Судлаач байхдаа салбарынхаа талаар “олон юм” ярьдаг байсан. Одоо тэрийгээ хэрэгжүүлэх албан тушаалд очлоо.

Тиймээс ч тэр үү, Г.Дамдиннням сайд болонгуутаа хэлсэн нэг үг нь олон нийтийн анхаарлыг ихээхэн татав. Тэрээр “Би олигархуудыг давраахгүй. Популистуудыг дагаж намирахгүй” гэв. Энэ бол хатуу ам. Гэхдээ энэ үгэнд эзэн болох чанга. Ер нь бол уул уурхай, эрдэс баялгийн асуудал хариуцаж байгаа сайд ингэж ажиллавал Монголын баялаг эргэлтэд орж нийтээрээ ашиг тусыг нь хүртэх зам нээгдээд л явчихна.

Г.Дамдинням сайдын ажлаа авснаасаа хойш олон уулзалтыг хийж байх шиг байна. Хоёр хөршөөс эхлээд хөрөнгө оруулагчид, хувийн хэвшлийнхэн гээд санал солилцсоор байгаа харагдана. Гэхдээ дээр хэлсэнчлэн геополитикийн нөхцөл байдлаас болоод нүүрсний үнэ унасан. Эдийн засгийн хувьд бодитой эрсдэл бий болсон. Тэгэхээр эхлээд үүнд анхаарч таарна. Тийм учраас “Алт-3” аяныг хөдөлгөхөөр болж байна. Тус аяны талаар Г.Дамдинням сайд “Манай яам “Алт-3” аяныг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өргөн барихаар бэлдсэн. Алтны үнэ жилийн өмнөхөөс 36 хувиар өссөн байна. Дэлхий нийтээрээ алтны хөрөнгө оруулалтын төлөө өрсөлдөж байгаа энэ үед Монгол Улсын үнэт металл тушаалт буурсан байна. Тухайлбал, 2024 оноос 16 хувийн уналттай явж байна. Гэтэл дэлхийн зах зээлд нэг унц алт 3600 ам.доллараас дээш үнэлгээтэй байна. Тиймээс УИХ-ын тогтоолын зорилго нь алтны олборлолтыг нэмэгдүүлэх, үндсэн ордуудыг эргэлтэд оруулах эрх зүйн орчныг нээхэд чиглэх юм. Манай улсын батлагдсан алт 500 тонн. Үүнийхээ шууд олборлох боломжтой 100 тонн алтыг үндсэн ордуудыг эргэлтэд оруулах замаар ашиглах боломжтой болно. Цаашлаад алтны хайгуулын ажлыг эрчимжүүлж, лиценз эзэмших, ашиглах нөхцөлийг хөнгөвчилнө. Хөрөнгө оруулагчдад ээлтэй болгох зарчим руу орно. Мөн татварын орчинд анхаарна. Алтны борлуулалтын орлого 6 тэрбум төгрөг хүртэл бол 10 хувийн татвартай, 6 тэрбум төгрөгөөс илүү гарсан орлогод шууд 25 хувийн татвар ногдуулж байгаа. Энэ нь олон улсын жишигт байдаггүй, алт тушаалтыг бууруулж байгаа нэг шалтгаанд тооцогдож байна. Тушааж байгаа алт, үнэ, хэмжээнээс хамаарч орлогын татварыг шатлах эрх зүйн зохицуулалтыг хийх төлөвлөгөөтэй байна. Харин роялти 5 хувь хэвээр байх зарчим барина. Ер нь эдийн засгийн хямралын үед хамгийн том амь тариа болдог салбар бол алтны салбар” гэж тайлбарласан юм.

Ер нь тохиож болзошгүй эдийн засгийн хүндрэлтэй уягдаад Засгийн газар эхлээд бүсээ чангалж байгаа л даа. Тэгэхээр Г.Дамдинням сайдын эхлүүлж буй “Алт-3” аяны Монголын эдийн засагт авчрах ашиг тус цаг үеийн шаардлага болоод байгаа юм.

Гэхдээ, нэгэнт эдийн засгийн гол судсыг тэжээдэг эрдэс баялгийн салбарт цаашдаа ямар бодлого барьж, арга хэмжээ авч ажиллах нь салбар хариуцсан сайдаас ихээхэн шалтгаална.

Ялангуяа Г.Дамдиннямын дээр хэлсэн “Би олигархуудыг давраахгүй. Популистуудыг дагаж намирахгүй” гэснийг нийтээрээ л анхаарч сонссон. Өөрөөр хэлбэл, “Тэр хамгийн түрүүнд ямар баялгаа яаж эргэлдүүлэх вэ” гэдэг дээр нь хүлээлт үүсэх шинжтэй. Саяхан “Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд уул уурхайн бодлогыг зөв зохистой авч явах асуудлыг хийх ёстой. Манай эдийн засаг овор хэмжээ ихтэй нүүрс, зэс, жонш, төмрийн хүдэр зэрэг эрдэс бүтээгдэхүүн дээр суурилсан байдаг. Мөчлөг дагаж унаж босдог салбарын хувьд дотроо төрөлжүүлж ажлуудыг хийх ёстой байдаг. Манай улс өнгөт металлын салбараа дэмжих ёстой. Өнгөт металл болон масс тээвэрлэлт хийдэг түүхий эдийн үнэ сөрж савладаг учраас уул уурхайд суурилсан эдийн засагтай орнууд үүн дээр тоглож, гол бодлогоо явуулдаг” гэж хэлсэн. Эндээс харвал, тэр удахгүй алтны дараах эрдэс бүтээгдэхүүн дээр анхаараад эхлэх нь. Ганц “Алт-3”-т найдаад суух боломжгүй нь тодорхой. Эдний салбарт ужгирсан бас нэг том асуудал бий. Тэр юу юм гэхээр уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж буй хувийн хэвшлийнхэнд төр үл хайхрах байдлаар хатуу хандаж ирсэн байдаг. Уг нь, хувийн хэвшлийнхэн өөрсдөө хайгуул хийж, олсноо ашиглах тэр бүхий л эрхийг төрөөс авчихдаг. Гэтэл “төр-эх орончид”-ын дарамт шантаажаас болоод замын дундаас няцсан жишээ олон. Энэ бол Эрдэс баялгийн сайд Г.Дамдиннямын онцгой анхаарах учиртай асуудал юм. Магадгүй Монголд уул уурхай, эрдэс баялгийн эргэлт хараал болтлоо гацаад байдгийн үндсэн шалтгаан нь энэ байж мэдэх юм. Өөрөөр хэлбэл, байгалийн баялаг, ашигт малтмалыг улсдаа, иргэддээ ашигтай байхаар зохистой ашиглах боломжийг энэ төрлийн үйл ажиллагаа явуулдаг төрийн ч, хувийн ч аж ахуйн нэгжүүдэд олгох ёстой болж байна.

Гэхдээ энэ тал дээр Г.Дамдинням арай өөрөөр хандаж магадгүй нь бололтой. Тэрээр сайд болсныхоо дараахан орон нутгийнхан, “эх орончид” нийлж гацаагаад байгаа зарим төслийн тухайд “Салбарын сайдын хувьд хууль ёсны дагуу явагдаж байгаа бүхий л геологи хайгуул, уул уурхайн үйл ажиллагааг дэмжинэ. Хуулиа мөрдөх ёстой. Монгол Улс дотоодын болон гадаадын хөрөнгө оруулагч нарт эрх хэмжээг нь өгөөд шийдвэрээ гаргаад өгчихсөн л бол хуулиа биелүүлэх ёстой. Хамгийн гол нь нийгэмтэйгээ ойлголцох, зөрчил тэмцлийг арилгах асуудал байгаа. Энэ аргачлалыг аж ахуйн нэгжүүдтэйгээ хамтран боловсруулж байна. Уул уурхайн салбарын нэр хүндийг өндөрт өргөж, төр засаг, орон нутаг, ард иргэдтэйгээ ойлголцдог Австрали, Канадын аргачлалууд байдаг. Үүнийг түлхүү ашиглана гэсэн бодолтой байна. Ер нь Монгол Улсын нийт татварын 80 хувийг дангаараа бүрдүүлдэг уул уурхайн салбарыг ойлгодог байх хэрэгтэй байна. Нөгөө талдаа олдог гээд нийгэмтэйгээ ойлголцож чаддаггүй байдлаа засах хэрэгтэй” гэсэн байна. Тэгвэл сүүлийн үед “Сайд Г.Дамдинням эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)

 

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Төрийн дээд цол, одон гардууллаа

Төрийн дээд цол, одон гардууллаа

1 цаг 51 мин
УИХ-ын дарга С.Бямбацогтын дүгнэлт, захиас, уриалга

УИХ-ын хаврын ээлжит чуулганыг гуравдугаар сарын 16-нд нээж  байсан бол долдугаар сарын 3-нд хаалаа.  Ингэснээр 2024 оны УИХ-ын сонгуулиар бүрдсэн 126 гишүүнтэй анхны парламент хоёр дахь жилийнхээ хаврын чуулганыг хааж, бүрэн эрхийн хугацаа нь талдаа орж байна. 

6 цаг 43 мин
Эсрэг тэсрэг байр суурь

УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр АН-ын бүлгээс Оюу толгойн асуудлаар Засгийн газрыг ил тод мэдээлэл өгөхийг шаардаж, хэлэлцээрийн үр дүн, лицензийн асуудал болон АМНАТ-тай холбоотой шийдвэрүүдэд эргэлзэж буйгаа мэдэгдлээ. Мөн Аж үйлдвэр,эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тайлбар өгсөн. Мэдээллээс тоймлон хүргэе.

7 цаг 13 мин
БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

БНСУ-ын 21 дэх Ерөнхийлөгч “И Жэ Мёны дуртгал”

2026-07-03
Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

Ерөнхий сайд “Монголд хөрөнгө оруулсан бол өөрийн улсынхтай эн тэнцүү хамгаална” гэсэн нь хөрөнгө оруулагчдад хүргэх зөв мессеж боллоо

2026-07-03
Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

Хаврын чуулган хаахын өмнөх шийдвэрүүд

2026-07-03
Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

Нийгмийн даатгалын тухай хуулийн онцлох өөрчлөлтүүд

2026-07-02
Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

Монголын физикч, химич эрдэмтдийн хамтын бүтээл анх удаа Төрийн шагнал хүртэхээр боллоо

2026-07-02
М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

ИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ.  Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авч дууссан. Уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс хоёр хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан боловч чуулган завсарлах дөхөж, хэлэлцэх асуудлуудаа шахаж байгаа тул АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өгсөн. 

2026-07-02
Ж.Өсөхбаяр: Марш тактикийн тэмцээний үеэр гарсан осолд хариуцлага алдсан найманд хүнд арга хэмжээ авсан

Төрийн цэргийн байгууллагуудын аварга шалгаруулах марш тактикийн ээлжит тэмцээн энэ оны зургаадугаар сарын 9-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд болжээ. Тэмцээний үзүүлэх тоглолтын үеэр хугацаар цэргийн хоёр алба хаагч гэмтсэн осол гарсан байна. Энэ талаар өнөөдөр Зэвсэгт Хүчний Жанжин Штаб(ЗХЖШ)-аас мэдээлэл өгөв.​​​​​​

2026-07-02