Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

2025-07-04
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн гишүүдийн 63.1 хувь нь дэмжив.  Мөн 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг гишүүдийн 70 гаруй хувь дэмжин баталлаа.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн Б.Бейсен:

-Төсөв дагасан хуулиудаар Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн төсвийг хассан асуудал яригдаж байна. ОХУ-тай манай улс Засгийн газар хоорондын гэрээгээр тахлын гурван голомт дээр хоёр сар шинжилгээ судалгаа хийх ёстой. Ийм чухал ажил хийх ёстой байтал төсөв хасагдсан нь ямар учиртай вэ. Томилолтоос эхлээд олон зардал хасагдаж, нийтдээ 29 сая төгрөг хасагдсан байна. Мал, амьтны гоц халдварт өвчин гарвал яах вэ?

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн  газрын дарга М.Санжаадорж:

-Эхний ээлжид бууруулж болохгүй зардалд тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө. цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг хасаагүй. Бусад байгууллагыг байгууллагаар нь ялгаварлаагүй, ижил зарчмаар хассан. Ялгаатай хувь процент гарч байгаа, Нэгдүгээр сараас зургаадугаар сард ажлаа түлхүү төлөвлөөд явсан байгууллагын хувьд өөр гарч байгаа. Долоодугаар сараас арванхоёрдугаар  сар хүртэлх зардлыг ижил зарчмаар хассан. Эрүүл мэндийн салбар дээр есөн хувийн орон тооны бууралт орж байгаа. Санал солилцсон. 29 сая төгрөгийн асуудлыг Эрүүл мэндийн сайд батлагдсан төсвийнхөө хүрээнд шийдээд явах боломжтой. Үүнээс өөрөөр шийдэх боломжгүй.

УИХ-ын гишүүн Б.Заяабал:

-ААНОАТ-ын тухай хуульд сургууль, цэцэрлэг баривал хөнгөлөлт үзүүлэх заалт орж ирсэн. Нийт хэчнээн сургууль, цэцэрлэг барих вэ, хэчнээн аж ахуй нэгжид татварын хөнгөлөлт үзүүлэх вэ. Дөнгөж орж ирсэн хуулийн төсөлд төсвийн захирагч авлага, өр төлбөр үүсгэсэн бол албан тушаалаасаа чөлөөлөгдөх үндэслэл болно гэж заасан. Сумын эмнэлэгт санхүүжилт нь ирэхгүйгээс эмээ авч чаддаггүй, хүнд өвчтөн ирэхээр эмийн сангаасаа тариа зээлээр авдаг гэхчлэн асуудал бий.Яагаад ийм заалт оруулж ирэв. Энэ заалтыг оруулж ирэхээс өмнө яагаад өр төлбөр үүсээд байна вэ гэдгээ судлах ёстой байсан. Увс аймгийн Түргэн, Өмнөговь суманд А лиценз авчихсан аж ахуй нэгжүүд алт олборлолт явуулна гээд шуугьж байна. Алт олборлох газар нь ундны усны газар байдаг. Иргэд амьжиргаагаа алдахгүйн тулд тэмцэхээс өөр аргагүй, гэтэл удирдлагуудыг нь хууль хяналтын байгууллагад дуудаж асуудал үүсгэж байна?

Аж үйлдвэр эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Төсвийн тодотголыг дагаж “Алт аян” гэж тогтоолын төсөл орж ирсэн. Хамгийн тэргүүн эгнээнд энэ ондоо багтаад үйл ажиллагаа нь эхлэхэд алтаа тушааж чадах үйлдвэрээ барьсан үндсэн ордыг ярьж байгаа. Шороон орд яригдахгүй. Увс аймаг дахь асуудал бол “Алт” аяны хүрээнд яригдахгүй тайван байж болно. Алтны үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах төлөвлөгөө боловсруулаад явж байна.

Сангийн яамны Төсвийн бодлого төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж:

-Өр төлбөртэй холбоотой асуудал гурван заалтаар Төсвийн тухай хуульд бий. Төсвийг ерөнхийлөн захирагч төсвийг зохистой удирдах үүрэгтэй. Батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах эрхтэй. УИХ-аас баталсан төсвийн хүрээнд өр, зарлага гаргана. Өр төлбөр нэмэгдээд байна гэлээ, хоёр төрлөөр ажиллах ёстой гэж үзэж байна. Төсөв батлагдсаны дараа Үндэсний аудитын газар гүйцэтгэл дээр ажилладаг бол санхүүгийн хяналт ажиллах ёстой. Санхүүгийн хяналт эрсдэлд суурилсан байдлаар ажиллах ёстой. Үүсээд байгаа өр авлигын хэмжээг зааж зөвлөх ажил хийхээс гадна хариуцлагын асуудал байх ёстой гэж үзсэн.

Мөн УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Б.Жаргалан нарын 40 гишүүний өргөн барьсан Үндэсний баяр наадмын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг гишүүдийн 70 хувь нь дэмжсэнээр баталлаа. Ингэснээр энэ жилийн Улсын наадмаас эхлээд сумын наадам Тулгар төр байгуулагдсаны ой, Их Монгол Улс байгуулагдсаны ой, үндэсний тусгаар тогтнолоо сэргээн тогтоосон Үндэсний эрх чөлөөний хувьсгал, Ардын хувьсгал, Ардчил сан хувьсгалын ойн баяр наадмыг улсын баяр наадамтай хамтатган тэмдэглэхээр болж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ДОЛООДУГААР САРЫН 4. БААСАН ГАРАГ. № 125 (7622)

 

Голомт банкны дижитал банкны үйлчилгээ шинэчлэгдлээ

Голомт банк дижитал банкны үйлчилгээгээрээ салбартаа манлайлж, технологийн дэвшилтэт

4 цаг 4 мин
ASEZ WAO-ийн залуус “Ногоон дэлхий” төслийн хүрээнд цэвэрлэгээний үйл ажиллагаа өрнүүллээ

Бид нэг гэр бүл болоод, эхнээс нь эцэс хүртэл дэлхийг аваръя! уриатай Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зар ний

4 цаг 7 мин
Улс төрийн намуудад жендэрийн тэгш байдал, санхүүгийн тайлагналын арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалт боллоо

Сонгуулийн ерөнхий хороо улс төрийн намын зохион байгуулалт, санхүүгийн асуудал хариуц

8 цаг 47 мин
Монголын IT салбарын холбоод нэгдэж, “IT WORLD ’26” олон улсын форум, экспог зохион байгуулна

Монголын мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийхэн нэгдэж, технологийн хөгжил, бизнесийн орчин, салбарын тулгамдсан асуудал, шинэ боломжуудыг нэг дор хэлэлцэх “IT WORLD ’26” олон улсын фору

8 цаг 50 мин
Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

13 цаг 12 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

Өчигдөр 14 цаг 48 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15