Ерөнхийлөгч зарим маргаантай тойргуудад хяналтын тооллого явуулах нь зүйтэй гэв

2020-06-27
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр /06.27/ өглөө 09:00 цагт Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдтэй уулзлаа. Учир нь, 2020 оны ээлжит сонгуулийн урьдчилсан дүнг мэдээлснээс хойш сонгуульд оролцсон зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчдийн зүгээс санал авах, дүнг нэгтгэх үйл ажиллагааны явцад хууль зөрчсөн үйлдэл олноор гарсан, зарим нэр дэвшигчийн саналыг тоолох явцад таслал бүхий тэмдэглэгээ гарч ирсэн, сонгуулийн автоматжуулсан системд нөлөөлж, саналын дүнг будлиантуулсан байж болзошгүй зэрэг гомдол Монгол Улсын Ерөнхийлөгчид ирүүлсээр буй юм.

Тиймээс өнөөдрийн уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дээрх асуудлыг хөндөж, хуулийн хүрээнд гараар хяналтын тооллого явуулах замаар маргаантай байгаа асуудлыг шийдвэрлэх ёстой гэв.

Мөн хяналтын буюу гар тооллого явуулахдаа тагнуул, цагдаагийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллага, гомдол, хүсэлт өгч байгаа нэр дэвшигчдийг өөрсдийг нь байлцуулан энэ сарын 27-28-ны өдрүүдэд багтаан ил тод зохион байгуулах ёстой гэж үзэж буйгаа илэрхийлэв. Түүнчлэн зөвхөн санамсаргүй аргаар бус нэр дэвшигчдийн хүсэлтийг үндэслэн, маргаантай байгаа хэсэгт тооллого явуулах нь зөв гэж үзлээ. СЕХ-ны гишүүд гар тооллогыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулна гэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр мөн энэ асуудлаар Сонгуулийн ерөнхий хороонд албан бичиг хүргүүлсэн юм.Энэхүү уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ө.Шижир, СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн, СЕХ-ны Нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан, СЕХ-ны гишүүн, Бригадын генерал С.Баатаржав, Тагнуулын Ерөнхий газрын дарга, Бригадын генерал Д.Гэрэл нар оролцов.

Эх сурвалж:www.polit.mn

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

2 цаг 19 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

2 цаг 21 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

5 цаг 37 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

8 цаг 21 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

8 цаг 30 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

13 цаг 30 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

13 цаг 30 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

13 цаг 30 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

13 цаг 30 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

13 цаг 30 мин