Тамхинаас гарснаас хойш 3-5 жилийн дараа эрүүлждэг

2020-06-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.Даян

Манай улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг. Тамхины хайрцаг дээрх “Тамхи таны эрүүл мэндэд хортой” гэсэн сануулгатай аймшигтай зургийг харсан ч татсаар байдаг нь донтолт юм. Тамхины найрлагад ордог никотин нь хүнийг донтуулах үйлчилгээтэй тул та хортой гэдгийг мэдсэн ч татсаар байдгийн учир энэ. Нэг ширхэг янжуурт 0.1-1.5 мг никотин агуулагддаг. 60 мг никотин насанд хүрсэн хүнийг хордуулж амь насыг нь хөнөөх аюултай. Никотин нь тамхи татахад утаагаар дамжин цусанд тархаж тархинд очоод эхлээд сэтгэл санааг сэргээх мэт үйлдэл үзүүлдэг. Ийн сэргээх болон тайвшрах мэт үйлдэл үзүүлдэг нь хүнийг донтоход нөлөөлдөг талаар Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн их эмч Ц.Жавзан-Орлом зөвлөж байна. Монгол эрчүүд тамхи их татдаг бөгөөд эмэгтэйчүүдээс богино насалдгийн гол шалтгаан нь энэ болж байна. Өөрөөр хэлбэл, тамхины донтолттой эрчүүдийн дундаж наслалт 52 байгаа юм. 
Монголчуудын нас баралтын тэргүүлэх шалтгаан зүрх судасны өвчин. Зүрх судасны тогтолцоонд нөлөөлж буй эрсдэлт хүчин зүйлийн хамгийн эхэнд тамхидалт ордог байна. Ихэнх эрчүүд энэ өвчнөөр нас барах нь олонтаа тохиолддог аж. Гэхдээ тамхи бол өөрчилж болох эрсдэлт хүчин зүйл.  Тамхинаас гарснаар зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх төдийгүй эмчилгээ болдог байна. Тухайлбал, тамхинаас гараад нэг жил болоход зүрх судасны өвчнөөр өвдөх эрсдэл 50 хувь буурч, 3-5 жилийн дараа эрүүлждэг болохыг тогтоосон байна.
Харин эмэгтэйчүүд тамхи тураадаг гэсэн буруу ойлголтоос болж их татаж байгаа нь ажиглагддаг. Гэтэл судалгаагаар тамхи татах нь эмэгтэй хүний бие организмд эрчүүдийнхээс илүү хортой байдаг аж. Тамхичин эмэгтэйчүүдийн бие организмд хөгшрөлтийн үйл явц хурдтай явагддаг. Мөн төрөлтийн хувьд ямар нэгэн хүндрэл дагуулах магадлалтай байдаг байна. Тамхичин аав ээжийн хүүхдүүд амьсгалын замын өвчнөөр өвдөх нь их ажээ. 
Амьсгалын замын өвчнөөр өвдсөн хүүхдүүдийн 80 гаруй хувь нь тамхичин ээж аавын хүүхдүүд байдаг болох нь батлагдсан байна. Иймд тамхи татах нь гэр бүлийн бүх гишүүнийг эмгэнэлт байдалд оруулж болох хор хөнөөлтэй. 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

 2020.6.25 № 123 (6348)

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

4 цаг 0 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

19 цаг 12 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15