Сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 52 хувьтай байна

2020-06-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.НАМУУНТАМИР

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт Монгол Улсын 21 аймаг, есөн дүүрэгт өнөөдөр /06.24/ 07.00 цагт эхэлсэн. Санал хураалт орой 22:00 цагт дуусна. Тэгвэл СЕХ-оос 17:00 цагийн ирцийн талаар мэдээлэл хийлээ. Улсын хэмжээнд сонгуулийн ирц 17:00 цагийн байдлаар 52.6 хувьтай байна.

УБЕГ-ын дарга Б.Баасандорж “Орон нутаг дахь Онцгой байдлын газраас үерлэсэн долоон гол мөрөн гаталж саналаа өгөх 376 иргэний аюулгүй байдлыг хангаж ажилласан. 2020 оны ээлжит сонгууль 2.226.000 сонгогч бий. Үүний 52 хувь нь эмэгтэй сонгогч байна. 35-аас доош насных нь 41 хувийг эзэлж байгаа бол 35-аас дээш насныхан 59 хувь байна. Мөн энэ өдөр 18 насанд хүрсэн 130 сонгогч байгаа юм. Түүнчлэн 100-аас дээш настай 92 сонгогч байна. Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар УИХ-ын саналын ирц 52.6 хувьтай байна" гэлээ.

Улсын хэмжээнд 17:00 цагийн байдлаар ирц 52 хувьд хүрсэн бөгөөд санал хураалт 22:00 цагт дуусах юм. УИХ-ын сонгуулийн  29 тойргоос Сүхбаатар аймагт сонгуулийн ирц хамгийн өндөр байгаа аж. Тодруулбал, Сүхбаатар аймаг буюу УИХ-ын сонгуулийн 12-р тойрогт 40.766 сонгогч саналаа өгөхөөс 26.490 нь саналаа өгснөөр тус тойргийн санал 65 хувьтай байна.Нэрсийн жагсаалтад хамгийн олон сонгогчтой Баянгол дүүрэгт 135.094 сонгогч саналаа өгөхөөс 73.443 сонгогч саналаа өгсөн нь хамгийн олон сонгогч саналаа өгсөн тойрог болж байгаа аж.

Эх сурвалж:www.polit.mn

 

Төсвийн тодотгол, АМНАТ, Тамхины хяналтын тухай хуулиудыг баталлаа

УИХ-ын баасан гарагийн нэгдсэн хуралдаанаар 2026 оны Төсөвт тодотгол хийх тухай хуул

4 цаг 1 мин
Анна Политковская бол үнэний төлөө дуугарч чадсан сэтгүүлч

20 жилийн өмнө буюу 2006 оны  10 дугаар сарын 7-нд Москва хотод Оросын нэрт сэтгүүлч, хүний эрхийн төлөө тэмц

19 цаг 13 мин
Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

Г.Уянга өнгөрсөн өдрүүдэд ямар мэдээллүүдийг ил болгов

2026-10-16
Ш.Батбаяр: Хүрэн баавгайтай холбоотой асуудлаар дөрвөн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулж, хүргүүллээ

Сүүлийн үед хүрэн баавгай суурьшлын бүсэд орж ирэх, мал сүрэгт халдах тохиолдол нэмэгдэж, хүний амь нас эрсэдсэн харамсалтай хэрэг гарлаа.

2026-10-16
И.Баттөгс: Иргэдийн амьдарч буй орчин нь жилээс жилд сайжирдаг Баянзүрхийг бий болгохыг зорьж байна

Баянзүрх дүүргийн Засаг дарга И.Баттөгсийг “Засаг дарга ярьж байна” буландаа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

2026-10-16
“G-HR day 2026” арга хэмжээг дөрөв дэх жилдээ зохион байгууллаа

Голомт банк “Нээлттэй банк” стратегийнхээ хүрээнд хуримтлуулсан туршлага, олж авсан мэдлэг

2026-10-15
МСНЭ: Сэтгүүлчид ээ, асуудлаа хамтдаа хэлэлцэж, шийдлээ олъё!

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс  энэ  10 дугаар сарын 30-нд 1000 сэтгүүлчийн форум хийх болсноо өчигдөр зарласан байна

2026-10-15
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүнд нэр дэвшигчдийг  бүртгэх хугацаа 22-нд дуусна

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хууль, Хүний эрхийн үндэсний комиссын болон

2026-10-15
Нүүрсний экспорт нэмэгдэхэд тээвэрлэх зам нь ачааллаа даах уу

Нүүрсний экспортын орлого 6.1 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 50 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Оны эхний есөн сард гэхэд л 2026 оны төсөвт төлөвлөсөн экспортын үнийн дүнгийн төлөвлөгөөг 100 х

2026-10-15
Орон сууцны залилантай холбоотой мэдээллийн санг нээлттэй болгоно

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар гаргасан шийдвэрийг Сангийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Г.Тэмүүлэн нар танилцууллаа. Сайд нарын мэдээллийг хүргэе.

2026-10-15