М.Баатар: Фитнесс амьдралын зөв маяг, эрүүл хооллолт

2020-06-18
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

П.МӨНГӨНСОР

 

“Golden gym” фитнесс клубын багш, дасгалжуулагч М.Баатартай ярилцлаа.

 

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Бодибилдинг, фитнессээр хэд дэх жилдээ хичээллэж байна вэ?

-Анх бөхийн спортоор хичээллэдэг байхдаа хүчний спортыг хослуулж бэлтгэлээ хийдэг байсан. Мөн пауэррлифтингийн тэмцээнүүдэд орж байсан. Олон мундаг тамирчны хажууд байж, тэднээс их зүйл сурсан. Сүүлийн жилүүдэд Монголын бодибилдингийн холбооны сургалтуудад сууж онолын мэдэгдэхүүнээ дээшлүүлэн тамирчид бэлдэж байна.

-Энэ спортоор хичээллэхийн тулд хүн сэтгэл зүйгээ хэрхэн бэлдэх ёстой вэ. Мөн ямар давуу талтай вэ?

-Анхлан хичээллэгчид зорилгоо буруу тавьдаг юм шиг санагддаг. Би эрүүл амьдралын хэв маягт суралцаж, идэвхтэй дасгал хөдөлгөөн хийе гэж бодох ёстой ч зааланд бэлтгэл хийж буй залуусыг хараад өөрийгөө тэдэнтэй харьцуулахад амархан шантрах гээд байдаг. Мэргэжлийн тамирчид бол огт өөр бэлтгэлийн хөтөлбөртэй шүү дээ. Мөн нэмэлтээр спортын тэжээл хэрэглэдэг. Хамгийн гол нь энэ спорт хүний ерөнхий эрүүл мэндийг дэмждэг. Үүнд сэтгэхүйн эрүүл мэнд, бие бялдар хамаарна. Хэрэв дасгалаа зөв техниктэй хийвэл бусад спорт шиг хүнд бэртэл гэмтэл авдаггүйгээрээ онцлогтой.

-Бэлтгэл хийж байгаа үед заавал нэмэлт тэжээл уух ёстой юу. Хоол хүнсээрээ авах ёстой аминдэмээ 100 хувь нөхөж чадах болов уу?

-Тэгэх шаардлага огт байхгүй. Энгийн хүмүүс авсан ачаалалдаа тохируулаад хоол хүнсээрээ шим тэжээлээ нөхөж авах бүрэн боломжтой. Бид дэглэм барихдаа шууд эрдэс минералуудаа хасаад хэтэрхий их өлсдөг. Түүнээсээ болоод ядрах, огцом их идэх хандлага ажиглагддаг. Хүний бие аливаа зүйлд их дасамтгай учраас хоолоороо дамжуулж нүүрс ус авахгүй байх үед бие өөрөө зарцуулж байгаа энергиэ багасгадаг. Огцом нүүрс ус идэх үед бие түүнийг дараа нь зарцуулах гээд нөөцөлдөг.

-Хүмүүс өглөөний  цайндаа гурилан болон чихэрлэг хүнс их идэж байгаа харагддаг. Ямар хүнс хэрэглэх ёстой вэ?

-Аль болох нүүрс усаар баялаг, чанартай хүнс хэрэглэх хэрэгтэй. Энэ нь өдрийн турш эрч хүчээр хангадаг. Өглөөний цайгаа уудаггүй хүмүүс өдөржингөө идэвхгүй нурмагар явах, өдрийн хоолоо хэтрүүлж идэх гээд байдаг. Мөн өглөө хэтэрхий их чихэрлэг зүйл идвэл цусан дахь сахарын хэмжээг өсгөж, хурдан өөх болж задардаг. Энэ л таргалалтын гол үндэс болж байна.

-Таныхаар жин хасахдаа ямар дэглэм баривал зүгээр вэ. Идэх хүслээ хэрхэн удирдаж сурах вэ?

-Хамгийн гол нь өдөрт хоол хүнсээрээ авч буй илчлэгийн хэмжээ зарцуулж байгаагаасаа бага байх ёстой. Жин хасаж байгаа үед бэлтгэлийн өмнө чанартай нүүрс ус авах хэрэгтэй. Бэлтгэлээс хойш нүүрс усаа багасгаад явна. Орой ходоодондоо аль болох бага ачаалал өгөх хэрэгтэй. Хоолны дэглэмийг биеийн жин болон өдөрт авч буй ачаалалдаа тохируулан нарийн гаргах хэрэгтэй. Идэх хүслээ өөрөө л удирдаж сурна даа.

-Энэ спортоор хичээллэх тохирсон нас гэж байдаг уу?

-Дасгал хийхэд тохирсон нас гэж байхгүй. Харин өөрт тохирсон ачааллыг авах хэрэгтэй. Фитнесс бол бүх нийтийн биеийн тамир. Манайх өглөө 06:00 цагт  онгойход 20 гаруй залуу ирчихсэн байдаг. Тэд ажил эхлэхийн өмнө хоёр цагийн бэлтгэл хийгээд гардаг. Залуучуудын хандлага их өөр болчихсон. Илүү  эрүүл амьдралын хэв маягийг эрхэмлэж байна. Фитнесс бол амьдралын зөв маяг, эрүүл хооллолтыг хэлж байгаа. Харин бодибилдинг өөр спорт.

-Эрүүл хэв маягийг хэрхэн суулгах вэ. Бидний дунд дасгал хийгээд байвал өөх булчин болоод хувирна гэсэн буруу ойлголт байдаг. Өөх хайлах, булчин ургах үйл явц хэрхэн явагддаг вэ?

-Маш энгийнээр булчин ургаж байж өөх хайлах үйл явц идэвхждэг. Булчингийн масс багатай бол өөхөө шууд хайлуулах боломжгүй. Хүчний дасгал хүнээс энерги их шаарддаг. Кардио дасгал хийх үед өөхний хувь жигдхэн буурдаг ч давхар булчин тэсрэлт өгөхгүй байгаа учраас жижгэрч эхэлдэг. Булчингийн гадна талд өөхний эд байгаа гэж бодоход булчин дотроосоо ажиллахгүй мөртлөө өөх хайлаад байвал хоёул адилхан багасна гэсэн үг. Булчинг ажиллуулсны дараа бага зэрэг кардио хийвэл булчингийн массаа алдахгүйгээр өөхөө шатаах боломжтой.

-Сүүлийн үед бүсгүйчүүд хэвлийн даруулга зүүвэл бэлхүүсээрээ нарийсна гэж ойлгодог. Энэ нь зөв үү?

-Даруулга зүүвэл нуруу хэсгийг дэмжихээс гадна дасгалын дараа нуруу хөрөхөөс сэргийлдэг давуу талтай. Түүнээс биш дотор өөх хасагдаж байж л бэлхүүс хэсэг нарийсна. Корсет өөхийг хайлуулдаг гэж бодохгүй байна.

-Таныхаар бэлтгэл, хооллолт, амралтын аль нь чухал вэ?

-Хамгийн чухал нь хооллолт.

-Хүн өөрт тохирсон бэлтгэлийн хөтөлбөрийг яаж гаргах ёстой вэ. Жин хасах, эрүүл хооллох, дасгал хөдөлгөөнд зориул-сан зөвлөх апп байдаг уу?

-Багш нь хувь хүний чадамжид тохирсон хоолны болон дасгалын системийг гаргаж өгөх хэрэгтэй. Түүнээс биш анхлан хичээллэгчид энэ талаар системтэй мэдлэг байхгүй шүү дээ. Интернэтээс мэргэжлийн тамирчдын хоолны дэглэм болон бэлтгэлийн хөтөлбөрийг дагаж хийх хандлага байдаг. Энэ нь буруу. Хэрвээ мэдэхгүй байгаа бол фитнессийн багшаасаа санаа зоволтгүйгээр асууж байх хэрэгтэй.

-Зумба, спиннинг төрлийн кардио дасгалын ач холбогдлын талаар?

-Зүрхний хэмнэлийг жигд дэмжиж өгдөг нь өөх шатаалтад тустай. Янз бүрийн зүрх судасны өвчлөл хүсэхгүй байгаа бол энэ төрлийн дасгалыг тогтмол хийх хэрэгтэй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.18  ПҮРЭВ № 119 (6344)

 

АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өн

33 мин
ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

ЦЕГ-ын дарга Т.Сүхболдод бригадын генерал цол хүртээлээ

1 цаг 42 мин
У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

У.Хүрэлсүх: НҮБ-ын командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ

1 цаг 46 мин
Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

Тавдугаар сард цаг агаар ямар байх вэ?

1 цаг 51 мин
Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

1 цаг 55 мин
“Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурал

Ардчиллын замаар 34 жил замнаж буй Монгол Улсын хөгжлийн ололт амжилт, алдаа оноо, олон улсын хэмжээнд түгээх сургамжийн талаар “Монгол улс – ардчиллын баян бүрд” сэдэвт Олон улсын бага хурлаар онцлон хэлэлцлээ.

Уржигдар 17 цаг 55 мин
“Зүрхэнд шивнэсэн үг”-ийн О.Бат-Өлзий

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа дөрөвдүгээр сарын 26-нд төрсөн өдөр нь тохиож буй гавьяат жүжигчин О.Бат-Өлзийгийн тухай онцолж байна.

Уржигдар 17 цаг 31 мин
Шунхлай Группийн 7878 ажилтны нэрийн дансанд АПУ ХК-ийн 3,1 сая ширхэг хувьцаа байршиж дуусжээ

Шунхлай Групп 30 жилийнхээ хүрээнд өнөөдрийн үнэ цэнийг бүтээлцэж буй нийт хамт олондоо А

Уржигдар 17 цаг 27 мин
Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төсөл хэрэгжүүлэх санал, санаачилгыг дэмжихээ талууд нотлов

Уржигдар 11 цаг 17 мин