Н.Хангарьд: “Атилла” брэнд үндэсний хэв маягийг агуулсан, давтагдашгүй байдлаараа ялгардаг

2020-06-17
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.НОМИН

 

Монголын анхны унадаг дугуйн брэнд болох  “Атилла” брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, ОУХМ Н.Хангарьдыг “Бизнес, хөгжил” буландаа урьж, ярилцлаа.

 

-Танай брэндийн нэр ямар утга, агуулгатай вэ.  Энэ талаар яриагаа эхлэх үү?

- Манайх 2011 онд үүсгэн байгуулагдсан.  Зөвхөн Монголдоо биш олон улсын зах зээлд эх орныхоо нүүр царай болсон бүтээгдэхүүн гаргахыг зорьж, брэндээ гаргаж байлаа.   Тийм ч учраас нэлээд бодож, утга учиртай нэр өгсөн. Чингис хаан бол олон улсад Монгол Улсыг илэрхийлдэг.  Атилла бол бас нэг түүхэн хаан.   Тиймээс энэ хааны нэрээр брэндээ нэрлэсэн.

- Сүүлийн үед хүмүүс дугуйн спортыг хэрэглээ талаас нь ашиглаж байна. Танай дугуйн брэндийн онцлог юу вэ?

-Албан ёсны патентын эрхээр баталгаажуулсан унадаг дугуйг бид хэрэглэгчдэд санал болгож байна. Мөн үндэсний шинж чанар, хэв маягийг агуулсан, давтагдашгүй байдлаараа ялгардаг.   Тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслээ Тайвань улсад захиалгаар хийлгэдэг.  Түүнчлэн  дэлхийн шилдэг үйлдвэрлэгч Япон брэнд болох SHIMANO-гоос дугуйн тоноглолоо авдаг.  Ингээд Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгон гар аргаар угсарч “Атилла” брэнд маань бэлэн болдог.

- Япон Улс унадаг дугуйн үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт ордог.  Тиймээс Япон чанарыг сонгосон уу?

- Тийм ээ.  Дэлхийд үйлдвэрлэгдэж байгаа бараг дугуй болгонд SHIMANO-гийн эд ангиуд орж байна.  Эндээс тоноглолоо аваад өөр өөрсдийн брэндээ үүсгэж байгаа  манайхтай ижил төстэй брэнд ч олон улсад байдаг. Нэг дугуйнд 20-30 нэр төрлийн эд анги ордог.  Тэр болгоноо хэрэглэгч өөрөө сонгох боломжтой.  Тухайлбал,   дугайн арамаа Тайванийнхийг сонгож, тоногоо Японы SHIMANO-гоос авчихна. Мөн хэрэглэгч хүсвэл бусад эд ангиа өөрөө сонгоод бүрдүүлж болно.  Энэ нь үйлдвэрийн дугуйг санал болгох бус, эсрэгээрээ танд ямар дугуй хэрэгтэй байна түүнийг нь бүтээж өгч байгаа юм.  Өөрийн гар, хөлний уртад тааруулж арамаа сонгоод хэрэглээнд нь бүрэн зохицуулж, эмээлийг нь хүртэл сонгож өгдөг. Хүн болгон өөр өөрийн биеийн харьцаа хэмжээтэй тул тэр дор нь өөрт нь дугуйг бүтээж өгдөг гэдгээрээ онцлог.

-Брэндүүдийн цуглуулгаас бүрддэгийн хувьд дэлхийн брэнд сурталчилгааны төлбөр үнэ дээрээ нэмэгддэг үү?

- Тийм ээ.  Гоё асуулт байна. Манайх үнийн хувьд бусад дугуйн брэндээс 30 хувиар хямдхан зарагддаг. Бусад дугуй үйлдвэрээсээ гараад дахин брэндийн үйлдвэрт очиж угсардаг.  Хоёр дамжлагатайгаар дэлгүүр дээр ирдэг. Харин манайх шууд үйлдвэрээс дэлгүүрт авчирч угсардаг тул зардал бага гарна. Тэгэхээр үнэ хямд ч чанарын түвшин адилхан гэсэн үг.

- Манайх эрс тэс уур амьсгалтай. Өвлийн улиралд хүмүүс бараг л дугуй унадаггүй.  Энэ төрлийн бизнес хэр ашигтай вэ?

-2011 онд дугуйн спортын тамирчид сэлбэгээ авъя гэхэд Монголд ганц ч дэлгүүр байхгүй байлаа.  Тийм учраас үргэлж гадаад руу захидаг байсан. Би өөрөө тамирчин учраас  энэ зовлонг  сайн мэднэ.   Тэгээд дэлгүүр нээж дугуйгаа угсрах санаа төрсөн. Үүний зэрэгцээ хүмүүсийн дугуй засч, зөвлөж эхэлсэн. Цэвэр өөрийн сонирхлоороо эхэлсэн гэсэн үг л дээ.  Тэр санаа маань бизнес болж, өргөжсөн. “Атилла”-гийн брэнд дэлгүүр, мэргэжлийн баг,аяллын бүлэг, засварын төв гээд салбарууд байгуулсан.  

- “Атилла дугуй” засварын газрын үйлчилгээний талаар тодруулахгүй юу. Зөвхөн өөрийн брэндийн дугуйг засдаг уу?

- Бүх төрлийн дугуйг засна.  Мөн мотоцикль, скүүтер хүртэл засч эхэлсэн.  Амралтын өдрөөр ачаалал ихтэй байдаг.  Сэлбэгүүд бүгд бий.

-Дугуйчдын хувьд хотын зам хэр чөлөөтэй, осол эндэгдэлгүй зорчих боломж олгож байна вэ?

- Нэг үеэ бодвол соёлтой, хүлээцтэй ханддаг болжээ. Урьд нь замаасаа гар, дугуйн замаараа яв гэх мэт дээрэлхсэн маягтай хандлага байсан.  Харин одоо соёлтой болсон байна. Улсаас дугуйн замыг аль болох олноор барьж байгуулж байна.  Иргэд ч нийтээрээ дугуй унадаг болсон. Эрүүл мэндийн ач холбогдлыг нь ойлгож байна.  Дугуйн спортыг ач холбогдлыг нэг үгээр хэлэхэд бүх л юманд сайн гээд хэлчихмээр байдаг. Хоёр цаг алхсан, цаг гучин минут гүйсэн, цаг дугуй унасан адилхан калори шатаадаг. Тиймээс цаг хугацааг давхар хэмнэдэг. Хөдөлгөөний дутагдлаас гарна. Жингийн илүүдэлтэй хүмүүс өдөр тутамдаа нэг цаг дугуй унаад сард доод тал нь таван кг хасч байна. Нурууны өвчтэй хүмүүст эмч нар дугуй унахыг зөвлөдөг. Дугуй унахад зөвхөн хөлний булчин ажиллана гэж ойлгодог. Харин нурууны булчин маш их ажилладаг. Тэр утгаараа нурууны суулттай хүнд хүртэл сайн.  Саяхан манай нэг тамирчин хэлсэн байдаг. “Миний шүд л өвдөнө. Бусад ч өвдөхгүй дээ” гэсэн. Энэ үнэн шүү.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.17  ЛХАГВА № 118 (6343)

 

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

АН: Бүлгийн 30 гаруй гишүүн ээлжит бусаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрч чадаагүй

58 мин
Гавьяат багш Ч.Цэрэндуламд Ардын багш цол хүртээлээ

Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль гардууллаа

1 цаг 22 мин
Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

Д.Амарбаясгалан: Мэтгэлцэх, маргалдах зүйл цаашдаа ч гарна, асуудалд субьектив байдлаар хандахгүй байхыг хүсье

4 цаг 7 мин
Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

Чуулган: АН-ын бүлэгт нэг хоногийн завсарлага өглөө

4 цаг 21 мин
Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

Ерөнхий сайдын уучлал гуйх хугацаа өнөөдөр дуусч байна

4 цаг 54 мин
ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

ЭСЯ: Иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй, хулгайд өртөхгүй байхад анхаарна уу

4 цаг 58 мин
Гишүүн асан А.Адъяасүрэн Н.Ганибалд зөвлөнө

АН-ын генсекийн зөвлөхөөр гишүүн асан А.Адъяасүрэнг томилжээ

5 цаг 4 мин
Б.Энх-Амгаланг шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

Б.Энх-Амгаланг шийтгэх тогтоолыг шүүхээс хүчингүй болгожээ

5 цаг 5 мин
Жагсах тусам улам дорддог Жагсаалын тухай хуулийг заавал сайжруулъя

Ойрын өдрүүдэд олон нийтэд ихээхэн, тэр дундаа үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх үндсэн э

8 цаг 51 мин
Хятадын 145, Оросын 4 компани Монголд уул уурхайн лиценз эзэмшдэг

Яг өнөөдрийн байдлаар манай улсын газар нутгийн 6 618 504 га талбайд уул уурхайн лиценз олгогдоод байна.

8 цаг 51 мин