Эдийн засгийн хямрал дөнгөж эхэлж байгааг анхааруулжээ

2020-06-15
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТӨГС

 

Дэлхийн улс орнууд үндсэндээ зургаан сарын турш коронавирустай эр­чим­тэй  тэмцсээр. Олон хүний амь насыг авч явсан энэ аюулт өвч­нөөс болж сүүлийн зур­гаан сард дэлхий даяар эдийн засгийн хямралд ороод байна. Хэдийгээр өвчний дэгдэлт буурахгүй байгаа ч хөл хорионоос шалтгаалсан хямрал улам эрчимжих хандлагатай байгаа тул зарим улс оронд өвчлөлөөс үл ха­маа­ран хөл хориогоо сулруулж эхэллээ. Гэвч коронавирусын халдвар өчүү­хэн сиймхийг ч андах­гүй гэдгийг өнгөрсөн ам­рал­тын өдрүүдэд болсон Бээжингийн үйл явдал харуулав. БНХАУ коронавирусыг ялсанаа мэдэгдэж хөл хориогоо цуцлаад байсан. Гэвч хараа хяналт, урьдчилан сэргийлэлтийг дээд зэр­гээр хийж байв. Гудам­жинд явж байгаа хүмүүст мэдэгдэхгүйгээр халууныг нь хэмжих тө­хөө­рөмж, автомат ариутгал гээд технологийн шийдлүүдээрээ энэ улс хол тасарчихсан байгаа. Гэвч тэд дахиад л алдчихлаа. Бээжингийн хамгийн том, ойр орчмын муж хотуудыг хүнсээр хангадаг хүнсний бөөний төвийн ажилчдаас коронавирус илрэв. Өчигд­рийн байдлаар илэрсэн тоо 45 гэж байсан. Ийн­хүү Бээжин дахин хөл хорионы байдалд шил­жээд байна. Зарим сур­гууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зог­соож, спортын арга хэмжээ­нүүдийг цуцалж, хоол­ны газар, аялал жуулчлалын газруудыг хаалаа.

Тэгвэл зарим улс оронд коронавирусын тархалтаас илүү эдийн засаг нь чухал байгааг илэрхийлж эхэл­лээ. Тухайлбал, АНУ-ын бүх муж хөл хориогоо сулруулж, бизнесүүд алгуур эргэн нээгдэж бай­на. Блүүмберг агентлагаас тооцдог хэрэглэгчийн индекс нь алгуур сайжирч байна. Тус индекс гурав­дугаар сарын дунд үед 63 байсан бол тавдугаар сарын дунд үеийг хүртэл 34.7 хүртэл унасан байсан нь 35.5 болж бага зэрэг эргэж нэмэгджээ. Тус улсад кафе, ресторанууд тавдугаар сараас нээгдсэн. За­хиал­гын тоо  өмнөх долоо хоногт жилийн -87 ху­вийн уналттай байсан бол энэ долоо хоногт жи­лийн -82 хувь болж буурчээ.

Франц улс мөн хоёр сар гаруй хугацаанд үргэлжлүүлсэн хөл хориог тадугаар сарын дундаас сулруулсан. Кафе, зоогийн газрууд эхнээсээ нээгдэж, эдийн засгийн идэвхжил алгуур сэргэж эхэлсэн. Гэхдээ Францын сангийн сайд Бруно Ле Мэрийн мэдэгдсэнээр тус улсын эдийн засаг 2020 онд 11 хувиар агших хүлээлттэй байгаа аж.

Мөн Сингапур улс хоёр сарын турш үргэлжилсэн чангатгасан хөл хориог сулруулж эхэллээ. Эхний ээлжинд зарим сургууль болон бизнесүүдийн үйл ажиллагааг нээх зөвшөөрөл олгож, нийт ажилчдын гуравны нэг нь ажилдаа эргэн орж эдийн засгийн идэвхжилийг 75 хувьд хүргэхээр төлөвлөж байгаа аж. 2020 онд Сингапурын эдийн засаг 1965 онд тусгаар тогтносноос хойш анх удаагаа хамгийн ихээр буюу долоон хувиар агшиж болзошгүйг эдийн засагчид онцолж байна.

Дэлхийн эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг Америк, Хятад хоёрын харилцаа таагүй хэвээр байгаа нь бүр ч ойлгомжгүй нөхцөл байдал үүсгэж байна. Хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын зүгээс Америкийн агаарын компаниудад нислэгийн зөвшөөрөл олгохгүй бол Хятадын агаарын компаниудын АНУ-руу хийх нислэгүүдийг хориглоно гэж Трамп сүрдүүлсэн байна. Хятадын хувьд вирусаас шалтгаалан аль ч орны нислэгийг хүлээн авахгүй байгаа хязгаарлалт хэвээр үргэлжилж байгаа билээ. 

Хятадын эдийн засаг энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 90-95 хувийн хүчин чадлаар ажиллаж байсан бол энэ сарын эхээр 80-85 хувь болж буурсан байна. Энэ нь нэгдүгээр сард 55 хувийн потенциал түвшнээр ажиллаж байсан үетэй харьцуулахад эерэг дохио боловч хөл хорионы арга хэмжээг сулруулаад хоёр сар өнгөрч байхад сэргэлт төдийлөн эрчимжээгүй байгаа нь эрсдэлийн дохио болж болзошгүй аж.

Мөн Хятадын ардын их хурлаар эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан мөнгөний уян хатан бодлого баримтална гэж мэдэгдсэн. Тухайлбал энэ сарын 1-нээс эхлэн 400 тэрбум юанийн квоттой арилжааны банкуудын жижиг аж ахуйн нэгжүүдэд олгосон зээлийг худалдаж авахаар болсон байна.  Мөн цаашид дунд хугацааны зээлийн хүүг бууруулах, жижиг, дунд бизнесүүдэд хөнгөлөлттэй зээлийн нөхцлийг дэмжих зэрэг арга хэмжээг авахаар бэлтгэж байгаа аж.

Ийнхүү дэлхийн улс орнуудын эдийн засаг их өөрчлөлтийн дунд байна. "Ковид-19" дууссаны дараа дэлхий хэзээ ч хуучин төрхөндөө орохгүйг судлаачид хэлсээр байна. Одоо мэдэгдэж байгаа эдийн засгийн хямралууд дөнгөж эхлэл төдий байгааг эдийн засагчид сануулсаар.

Дэлхийн эдийн засгийн сэргэлтийн үйл явц тогтвортой бус байх төлөвтэй байгааг “Goldman Sachs”-ийн Eрөнхийлөгч Жон Уолдрон анхаарууллаа. "Ковид-19"-ийн нөлөөгөөр дэлхийн эдийн засаг 2020 онд дөрвөн хувиар агшихаар төсөөлөгдөж байгаа. 2021 онд агшилт илүү гүнзгий байж болзошгүй гэжээ. Эдийн засгийн сэргэлт “W” хэлбэртэй өрнөвөл бэрхшээл дагуулах бөгөөд ялангуяа, төсвийн дэмжлэг сул үед хэрэглэгчдэд илүү хүндээр тусна гэдгийг анхаарууллаа” гэж  Монголбанкнаас долоо хоног тутам олон нийтэд хүргэж байгаа гадаад орчны тойм мэдээлэлд онцолжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.15  ДАВАА № 116 (6341)

 

Жагсаалтын гишүүдийн ХОМ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна.   ХОМ-ээс УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хөрөнгийг хүргэе. 

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш чим

5 цаг 29 мин
“Чингис хаан” банкны нэрийг Төрийн банканд “шилжүүлэх” үү?

“Чингис хаан” банк бараг таван жилийн турш дампуурсан банкны “жагсаалт”-д бичигд

5 цаг 29 мин
Монголын Ипотекийн Корпораци болон Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгууллаа

Монголын Ипотекийн Корпораци (МИК) болон Японы Орон сууц санхүүжилтийн агентлаг (JHF) нь

20 цаг 40 мин
Долларын нөөц дундарвал нөхөх орлого байна уу?

Дэлхийн улс орнууд дор хаяж гурван сарын импортын хэрэглээгээ хангах, аль эсвэл бүтэн жилий

Өчигдөр 06 цаг 00 мин
Тэрбум доллараар 25 км зам барьж түгжрэл бууруулна гэв үү?!

Хаврын чуулганыг хаасан өдөр буюу 2025 оны долдугаар сарын 9-ний УИХ-ын

Өчигдөр 06 цаг 00 мин
Б.Даваадалай Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана

Б.Даваадалай Ерөнхий сайдын ахлах зөвлөхөөр ажиллана

Уржигдар 15 цаг 21 мин
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд улсад айлчилна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Финланд Улсын Га

Уржигдар 15 цаг 13 мин
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

УИХ-ын дарга парламентын дарга нарын дэлхийн VI бага хуралд илтгэл тавина

Уржигдар 11 цаг 23 мин
Ази, Европыг холбосон тээврийн гүүр: Манай улсын эзлэх байр суурь

Энэ оны 8 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд ОХУ-ын Москва хотноо

Уржигдар 10 цаг 39 мин
Жагсаалтын гишүүдийн ХОМ

АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг цахим хуудсандаа байршуулаад байна.   ХОМ-ээс УИХ-д жагсаалтаар сонгогдсон гишүүдийн хөрөнгийг хүргэе. 

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнэ Ордонд Ухаахудагийн талаар “улс төрийн уулзалтууд” хийж байна

УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдын албан тушаалаас бууснаасаа хойш чим

5 цаг 29 мин