Өөрийгөө олсон эмч

2020-06-11
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Д.НЭРГҮЙ

 

Бурхан хүнд дааж чадах ачааг нь үүрүүлдэг гэдэг. Хүний оюун ухаан, хүч чадлаас илүү зүйл энэ хорвоод байхгүй. Тэгвэл анагаах ухааны доктор, профессор, мэдрэлийн тэргүүлэх зэргийн эмч, Дотоодын цэргийн дэд хурандаа, “Чулуунаа” эмнэлгийн захирал Ш.Чулуунаа өөрт оногдсон ачаагаа тун итгэлтэй, цэгцтэй үүрч явна. Тэр үргэлж шинийг хайж болохгүй бүтэхгүй зүйл, бэрхшээлд шантрах биш харин ч надад ирж байгаа боломж гэж үздэг. Өөрөөр хэлбэл, холын зорилгодоо хүрэхэд тохиолдох давааны цаадахыг таньж мэдэх, зөв замын эхлэл  намайг сорихоор ирж байна гэдгийг ургуулан бодож, аливааг зөв өнцгөөс харах дуртай. Түүний амьдралын нугачаа бүрээс олж авсан ухаарал бодрол, мэдрэмж нь бусдын замыг гэрэлтүүлсэн том сургамж, туршлага болдог. Үүнийгээ ч нарийн мэдэрч эмэгтэй хүний нарийн ухаан гаргадаг эмч маань үзэл бодолдоо тууштай, аливаад чин сэтгэлээсээ ханддаг нь ажил амьдралынх нь гол зарчим.

Тэрээр ядарсан нэгнийг түлхэх биш түшээд авах сэтгэлтэй. Түүнээс гарах бүх гарцыг зааж өгч, сэтгэлийн хат хайрладаг буянтан. Уран гоё үг, худал хуурамч занг тэвчдэггүй, голч шулуун шударга зантай, үнэнд дуртай, түүнийхээ хариуцлагыг ч хүлээж чадна. Мэдлэг чадвар, удирдан зохион байгуулах, нэгтгэн зангидах авьяас, хүнтэй амархан эв зүйгээ ололцдог эгэлхэн зантай гээд түүний талаар элдвийг энд нурших нь илүүц. Хэн нэгний бодлыг урьдчилаад уншчихсан байдаг гэвэл хилсдэхгүй. Сэтгэлд нь хүрэхгүй зүйл хийсэн бол үгээрээ “хөөрхөн” чимхээд авахаа ч мэднэ. Гэсэн ч ямагт хүнд сайныг л хүснэ үү гэхээс хийсэн гэмийг нь хэзээ ч сөхөж, эргэж харж, дарамт мэт сэтгэгдэл төрүүлэхийг хүсдэггүй.

Тэр хэзээний эрх мэдэл, эд мөнгө, материаллаг зүйлд шунадаггүй. Эвийн хүчийг эрхэмлэдэг, итгэлийг нь эвдээгүй хэн нэгнийг хаврын яргуй, зуны ногоо шиг дэлгэрсэн сэтгэлээр хөглөж чаддаг сайн зөвлөгч, урамшуулагч,дотны туслагч, бас шүүмжлэгч. Шүүмжлэл нь үнэ цэнэтэй. Төсвийн цалингаас хувийн эмнэлэг байгуулсан нь хамгийн зөв сонголт болсон. Учир нь аль нэг эмнэлгийн дарга байснаас хувийн өмчөө зөв менежментээр өөд нь татаад явна. Ажилчдынхаа нийгмийн асуудалд санаа тавьж ар гэр, амьдралд нь тусалсаар ирсэн. Нэг үгээр хэлбэл ажлынхаа амт шимт, үр өгөөжөөс хамт олондоо зориулдаг.  Оюутан байх үеийн эрч хүч, нямбай зан өнөө ч хэвээр. Энэтхэг улсын Дели хотноо Зүү, төөнүүр, соронзон эмчилгээний дээшлүүлэх курс, Цэргийн их сургуулийн англи хэлний анхан, дунд, дээд шатны дамжаанд хамрагдсан. Израилийн Тел-Авив хотод гүрээний артерийн эмгэгүүд, тэдгээрийг оношлон эмчлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Эмч хүн бүх насаараа сурах мөнхийн онцлогтой алба учраас сурч мэдэхээс хол байх ёсгүй гэдгийг сайн ойлгосон. Ш.Чулуунаа эмч Төрийн тусгай хамгаалалттай нэгдсэн эмнэлэгт мэдрэлийн их эмч, Мэдрэлийн тасгийн эрхлэгч, тус эмнэлгийн дарга, ерөнхий эмч, Улсын клиникийн төв эмнэлэгт Мэдрэл судлалын клиникийн эрхлэгчийн албыг хашиж, мэдрэлийн гаралтай өвчнийг бууруулах, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ гэдэгт бодлогын түвшинд ажиллаж явсныг  олон үйлчлүүлэгч нь андахгүй. Мөн Монголын өвдөлт намжаах нийгэмлэг, Монголын термографийн холбоо байгуулан тэргүүнээр нь  ажилладаг. Эрүүл мэндийн яамны Өвдөлт судлал, анагаахын ерөнхий мэргэжилтэн билээ. Ш.Чулуунаа эмчид үзүүлбэл эдгэрнэ гэсэн иргэдийн итгэл нэмэгдсээр.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.11 ПҮРЭВ № 114 (6339)

 

Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

13 цаг 42 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

16 цаг 47 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

22 цаг 7 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

22 цаг 7 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

22 цаг 7 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

Уржигдар 17 цаг 03 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

Уржигдар 17 цаг 02 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

Уржигдар 13 цаг 49 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Уржигдар 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Уржигдар 06 цаг 00 мин