Бүдүүн гэдэсний хавдар: АНУ, Монголд

2020-06-11
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Н.ДАЯН, Д.ЭНХЭЭ

 

Монголд: Сүүлийн үед бүдүүн гэдэсний хорт хавдрын өвчлөл Монголд төдийгүй дэлхийд дээгүүрт орж байна. Хоол боловсруулах замын хавдруудаас 3-5 хувийг эзэлж, ходоод, улаан хоолойн хавдрын дараа орох болсон. Бүдүүн гэдэсний хорт хавдараар 40-60 насны хүмүүс өвдөж, эрэгтэйчүүд арай илүү өртөмтгий байдаг. Гэвч залуу хүмүүст 10-17, өндөр настанд 5-7 хувь тохиолддог хэмээн Хан-Уул дүүргийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын их эмч Ж.Отгонбаяр зөвлөж байна.

Шалтгаан нь тодорхойгүй ч хавдар үүсэхэд удамшил, бүдүүн гэдэсний үрэвсэлт өвчин, мах, махан бүтээгдэхүүн /үхэр, хонь, хиам, утсан, консерв/, таргалалт, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх нөлөөлдөг байна. Бүдүүн гэдэсний хавдрын үед суулгах, өтгөн хатах, дутуу баасан мэт санагдах, өтгөн нарийхан хэлбэртэй, цустай болох, гэдэс дүүрэх эсвэл базлах, турах, ядарч, сульдах, шалтгаан тодорхойгүй цус багадалт үүсэх гэсэн шинж тэмдэг илэрдэг.

Тиймээс та бүдүүн шулуун гэдэс дурандах, компьютер томограф, рентген /барийн уусмалаар бургуй тавих/, хэт авиа гэсэн эрт илрүүлгийн шинжилгээг өгч өөрийгөө хамгаалаарай. Бүдүүн шулуун гэдэсний хавдрын үед хими, физик, мэс заслын эмчилгээ хийдэг. Энэ хавдраас урьдчилан сэргийлье гэвэл тамхинаас татгалзах, шинэ жимс, ногоо хэрэглэж эрүүл хооллох хэрэгтэй. Мөн биеийн жингээ барих нь гэдэсний хавдрын эрсдэлийг бууруулдаг.

АНУ: Бүдүүн гэдэсний хорт хавдар өвчин АНУ дахь хорт хавдраар нас барах тохиолдлын хоёрдугаарт орсон бол нэгдүгээрт уушгины хорт хавдар орж байгаа талаар Майогийн эмнэлгийн эмч нар мэдэгджээ. Энэ тухай Medicalxpress-т бичжээ. Мөн дэлхий дахинд ч ийм байгаа аж. Тухайлбал, гурван жилийн өмнө ОХУ-д бүдүүн гэдэсний хорт хавдраар нас баралт хоёрдугаарт орж байсан. Нөхцөл байдал төвөгтэй байгаа талаар П.А.Герценийн нэрэмжит Москвагийн хавдар судлалын эрдэм шинжилгээний хүрээлэн мэдээлж байсан.

Энэ өвчнийг эрт үед нь оношилж чадвал эмчилгээ үр дүнтэй болдог хэмээн Майогийн эмнэлгийн ходоод, гэдэсний мэргэжлийн эмч Жон Кисиэль тайлбарласан байна. Тэрээр өвчний түгээмэл шинж тэмдгийн талаар өвчтөний гэдсээр хүчтэй өвдөнө. Томорч байгаа хорт хавдар гэдэсний хэвийн үйл ажиллагаанд саад учруулснаар таагүй нөхцөл байдал үүснэ. Хүмүүс шинж тэмдэг илрэхээс өмнө оношилгоо, шинжилгээ хийлгэдэг байхад эрүүл мэндийн тогтолцооны орчин үеийн стратеги оршино. Ялангуяа, 45-аас дээш насныханд хамаатай. Хорт хавдрын өмнөх оношилгооны “Алтан стандарт” нь бүдүүн, шулуун гэдэсний дурангийн оношилгоо юм. Дурангийн оношилгоо нь хавдрыг илрүүлж, шууд сорьц авах, магадгүй эмчилгээг нэг дор хийх боломжтой хэмээн эмч, мэргэжилтнүүд онцоллоо.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.6.11 ПҮРЭВ № 114 (6339)

 

Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

13 цаг 43 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

16 цаг 49 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

22 цаг 9 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

22 цаг 9 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

22 цаг 9 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

Уржигдар 17 цаг 03 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

Уржигдар 17 цаг 02 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

Уржигдар 13 цаг 49 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Уржигдар 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Уржигдар 06 цаг 00 мин