Х.Тэмүүжин, Д.Дорлигжав нарын маргааныг шүүх ингэж шийджээ

2014-05-05
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.Болор

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийг татан буулгаж Цэргийн госпитальтай нэгтгэн Батлан хамгаалах хууль сахиулах албан хаагчдын нэгдсэн эмнэлэг болгон өөрчилсөн билээ. Хуучин цагт Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээр цагдаа, тагнуул, онцгой байдал, хилийн цэрэг, гаалийн ажилтнууд үйлчлүүлдэг. Харин цэргийн госпитальд Батлан хамгаалах яамны харъяа агентлагийн албан хаагчид хэвтэж эмчлүүлдэг байсан юм. Шинэчлэлийн Засгийн газраас энэхүү хоёр чиглэлийн эмнэлгийг нэгтгэсэн нь багагүй хэл ам гарахад хүргэсэн. Нэгдүгээрт,  Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийнхэн өөрийн статусаа хадгалахыг хүссэн. Хоёрдугаарт, олон жилийн туршид хөөцөлдөж байж улсын төсвөөс мөнгө гаргуулан барьж буй шинэхэн байраа Хууль зүйн яаманд алдахад хүргэсэн нь эсэргүүцлийн гол шалтгаан болж байв. Гэвч Засгийн газрын  122 тогтоолоор эмнэлгийн шинэхэн байрыг Хууль зүйн яам, Улсын ерөнхий прокурорын газрын албан контор болгохоор шийдсэн. Хачирхалтай хэсэг хугацааны дараа Хууль зүйн сайд Х.Тэмүүжиний хүсэлтээр энэ тогтоолыг өөрчлөх шийдвэр гарсан байлаа.  Учир нь Засгийн газраас дээрх 122 дугаар тогтоолоо өөрчилж эмнэлгийн байранд Хууль зүйн яам болоод ЦЕГ-ын мөрдөн байцаах асуудал эрхэлсэн байгууллагын албан контор, шүүх эрх мэдэл, хууль сахиулах байгууллагын нэгдсэн цахим мэдээллийн оффис байрлах ёстой гэж шийдэж. Улсын ерөнхий прокурорын газрыг байрлуулахаас татгалзсан гэсэн үг. Энэ шийдвэр мэдээж Улсын ерөнхий прокурор Д.Дорлигжавын дургүйцлийг хүргэж улмаар Засгийн газрыг шүүхэд өгөх шалтгаан болсон. Д.Дорлигжав нэхэмжлэлдээ “Нэгдүгээрт, Улсын ерөнхий прокурорын газрыг байрлуулах шийдвэрийг цуцалсан нь буруу. Хоёрдугаарт, цуцлахдаа Төрийн өмчийн хорооноос зөвшөөрөл аваагүй байна. Гуравдугаарт, ямар ч судалгаа шинжилгээ хийлгүйгээр манай оффис байрлахыг нь хасч мөрдөн байцаах байгууллагаа байрлуулахыг хүсчээ” гэх өргөдлийг шүүхэд өгсөн байдаг. Тэгвэл маргаан явсаар өнгөрсөн сарын 24-нд Улсын дээд шүүхээр эцэслэн шийдсэн байна. Ингэхдээ Засгийн газрын хамгийн сүүлд гаргасан тогтоол нь процессийн алдаатай байна гэсэн шийдвэр гаргажээ. Үүнд маргалдагч талууд өөр, өөр байр суурьтай байна. Тухайлбал, Хууль зүйн яамныхан “Засгийн газрын тогтоол процессийн алдаатай байна гэж шүүх үзсэн. Энэ нь УЕПГ-ынхан ялсан гэсэн үг биш” гэсэн тайлбар өгөх бол прокурорууд “УЕПГ-ыг эмнэлгийн байранд байрлуулахаас хассан нь буруу гэх шийдвэр гэж шүүх дүгнэлээ” гэсэн хариулт өгч байна. 

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

12 цаг 46 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

15 цаг 33 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

15 цаг 36 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

15 цаг 47 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

15 цаг 50 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

15 цаг 51 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

21 цаг 32 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

21 цаг 37 мин
"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчилнө

"COP17"-той холбоотойгоор Сүхбаатар, Чингэлтэйн сургуулиудын хичээл сургалтын үйл ажиллагааг түр хугацаанд өөрчлөх шаардлагатай байгааг Боловсролын сайд Л.Энх-Амгалан өнөөдөр мэдэгдэв.

Уржигдар 13 цаг 21 мин
Сэрэмжлүүлэг: Он гарсаар 50 хүн усны ослоор амь насаа алджээ

50 хүн (үүнээс 31 том хүн, 19 хүүхэд) амь насаа алдлаа

Уржигдар 13 цаг 16 мин