“Монгол наадам” цогцолборт 792 тэрбум төгрөг хэрэгтэй

2020-05-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Хүй долоон худаг дахь “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжих тухай асуудлыг хэлэлцлээ. Энэхүү цогцолбор нь үндэсний уламжлалт нүүдэлчин ахуйн соёл, ёс заншил, эрийн гурван наадмыг сурталчлах, орчин үеийн спортыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын ая тухтай амарч чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчин бүрдүүлэх, Монгол орон, Улаанбаатар хотод аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготой аж.

УИХ-ын  2013 оны 23 дугаар тогтоолоор батлагдсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичигт Хүй долоо худаг дахь өв соёлын цогцолбор, олон улсын спорт цогцолбор болгохоор тусгасан. Улмаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт үндэсний спортыг хөгжүүлэх, төрөлжсөн аялал жуулчлал, бизнес, соёлын төв барьж байгуулахад дэмжлэг үзүүлж, төр, хувийн хэвшлийн түншлэл, гадаадын хөрөнгө оруулалтыг татахаар тусгасан аж. Цогцолборын хэрэгцээт газрын давхцлыг арилгах ажлын хэсэг судалгаа хийж, Засгийн газраас улсын тусгай хэрэгцээний газрын хилийн заагийг шинэчилсэн бөгөөд Сонгинохайрхан дүүрэг болон Төв аймгийн Аргалант сумын 11 мянган га талбайг хамруулахаар тогтжээ. Үүнтэй холбогдуулан цогцолборын ерөнхий төлөвлөгөөнд өөрчлөлт оруулахаар болсон байна.

 

Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана

Нийслэлийн Хот байгуулалтын хөгжлийн газрын дарга Ц.Тулга “Монгол наадам үндэсний спорт цогцолбор”-ын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг одоогийн байдал болон хэтийн төлөвийн судалгаанд тулгуурлан хийсэн. Монголын уламжлалт байр наадмыг нэг  дор зохион байгуулах, олон улсад сурталчлах, цаашлаад 2030 онд олон улсын спортын наадам зохион байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Улаанбаатар хотын иргэд амарч, зугаалах нөхцөлийг бүрдүүлэхэд төслийн зорилго оршиж байгаа юм.

Хэсэгчилсэн төлөвлөгөөний тодотголд 43.2 км авто зам, 59.8 км дугуйн зам тавьж, ногоон байгууламж, тохижилт бүхий 50-90 метр урт явган замыг 137.5 га талбайд байгуулахаар тусгасан. Мөн 43.5 га талбайд 14880 автомашины зогсоол байгуулахаар төлөвлөсөн. Түүнчлэн онгоц бууж,  хөөрөх талбай, усан сан, гольфийн талбай, морины тахны хэлбэр бүхний уяачдын отог, задгай театр зэргийг байгуулна. Цогцолборт барих зарим байгууламжаас дурдвал, 35 мянган хүний суудалтай цэнгэлдэх хүрээлэн, 5280 хүний суудалтай сур харвааны талбай, 20 мянган хүний суудалтай морь барианы цогцолбор, 5000 хүний суудалтай морин тойруулга, 10 мянган хүний хүчин чадалтай амралтын цогцолбор, 5000 хүний суудалтай спорт цогцолбор, зочид буудал, музей, хурлын цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байгаа. Газрын төлбөрийн орлогын төлөвлөгөө 136 хувийн биелэлттэй байна” гэв.

Мөн үүнээс гадна цогцолборын үйл ажиллагааг тасралтгүй явуулах хүрээнд цанын бааз, их сургуулийн цогцолбор байгуулахаар төлөвлөсөн байна. Төлөвлөлтийг хэрэгжүүлэхэд нийтдээ 792 тэрбум төгрөг шаардагдах бөгөөд, төслийг төр болон хувийн хэвшлэлийн түншлэлээр хийх аж. 

Нийслэлийн ИТХ-ын дарга Р.Дагва “Төслийн хүрээнд таван бүтэц бүхий цогцолбор баригдана. Улаанбаатар хот эдийн засгийн тэргүүлэх чиглэлээ аялал жуулчлал гэж тооцсон. Тиймээс аялал жуулчлалыг хөгжүүлэхэд анхаарч байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэхдээ ухаалаг барилга байгууламж барих, зардал хэмнэх чиглэлд анхаарч ажиллаарай. Амралт, зугаалгын чиглэлээр 19, спортын чиглэлээр 13, аялал жуулчлалын чиглэлээр зургаан барилга байгууламж барих төлөвлөлт хийсэн байна. Эдгээрийг хувийн хэвлэлээр хийлгэх нь зөв гэж бодож байна” гэв. Ийнхүү тэргүүлэгчид асуудлыг хэлэлцээд хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг дэмжлээ. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.20  ЛХАГВА № 99 (6324)

Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

6 цаг 22 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

9 цаг 27 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

14 цаг 47 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

14 цаг 47 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

14 цаг 47 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

Өчигдөр 17 цаг 03 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

Өчигдөр 17 цаг 02 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

Өчигдөр 13 цаг 49 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Өчигдөр 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Өчигдөр 06 цаг 00 мин