АТГ-аас “уяатай” Засаг дарга нар нэр дэвшинэ

2020-05-20
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Нам, эвслүүд 2020 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулаад байна. Эрх баригч намын дарга У.Хүрэлсүх 60 тэрбум, ЖДҮ, концесс, оффшорын асуудалд нэр холбогдсон гишүүдээ дахин нэр дэвшүүлэхгүй  гэж мэдэгдсэн.  Мөн ёс зүйтэй хүнийг нэр дэвшүүлнэ. Эх орноо худалдахгүй, ард түмнээсээ урвахгүй, улсаасаа хулгай хийхгүй хүмүүсийг дэмжинэ гэж байв.   Гэвч албан ёсоор зарласан МАН-ын нэр дэвшигчид дунд 60 тэрбум, ЖДҮ, концесс, оффшор, мөрийтэй  тоглоомын хэрэгт нэр холбогддог эрхмүүд багтжээ.  Түүнчлэн, асуудалд орооцолдсон, улс төрийн хувьд нэр нь сэвтэй аймгийн дарга нар ч нэр дэвшихээр орж ирсэн байна.  

Тухайлбал, Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут УИХ-ын 20 дугаар тойрогт нэр дэвшинэ. Түүнийг эрх мэдлээ урвуулан ашиглаж, улсад их хэмжээний хохирол учруулсан асуудлаар АТГ шалгаж эхэлсэн. Тодруулбал, Засаг дарга Д.Батлут Орхон аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчид компанид тендер зарлалгүйгээр 300 сая төгрөгийн шууд худалдан авалтыг өгчээ. Мөн одоогоос жил гаруйн өмнө Д.Батлутыг “Эрдэнэт” үйлдвэрийн Орхон аймагт төлөх ёстой байсан 579 сая төгрөгийн газрын төлбөрт суутгах замаар аймгийн удирдлагууд нь том оврын автомашинуудыг авч унасан талаарх баримтууд хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаж байв.  Уг асуудлаар АТГ-аас өнгөрөгч дөрөвдүгээр сард хэрэг бүртгэл нээж шалгаж, прокурорт хаагдсан байдаг. Орхон аймгийг 2016-2020 онд удирдаж, өдгөө барьцаа ахиулан УИХ-ын гишүүнд өрсөлдөхөөр эрхээ аваад байгаа түүнийг хийсэн хэргээ хаацайлж, уснаас хуурай гарахаар оролдож байна гэж хардах хүмүүс байна. Учир нь Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас эрх мэдлээ ашиглан 150 сая төгрөг авсан байж болзошгүй мэдээлэл байгаа юм.

Мөн Төв аймгийн Засаг дарга Д.Батжаргал УИХ-д өрсөлдөхөөр МАН-аас орж ирэв.  Тухайн тойрогт хэд хэдэн хүн нэр дэвшихээр бэлтгэл базаагаад байсан ч Засаг дарга Д.Батжаргал, Найрамдал зуслангийн захирал  Д.Гантөгс нарын нэр гэнэт орж ирэв.  Ж.Батжаргалын хувьд тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж байгаад Засаг даргаар томилогдсон байдаг.  Түүнтэй холбогдох хэргийг ч хуулийн байгууллага шалгаж байна.  Тухайлбал,  Төв аймгийн Аргалант суманд зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Эх сурвалжийн мэдээллээр Төв аймагт болох хуралд яарч, хурд хэтрүүлсний улмаас  энэхүү осол болж, хүний амь эрсэдсэн мэдээлэл байсан юм.

Өвөрхангай аймгийн  Засаг дарга Г.Ганболд мөн УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ.  Сумын барилгын тендерээс эхлээд уурын зуух, зам гээд Өвөрхангайд авч болох бүхий л тендер Засаг даргын гараар орсон гэж ярих хүмүүс бий.   Энэ асуудлаар Авлигатай тэмцэх газраас шалгаж эхэлсэн байдаг.

Учир нь Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурал /ИТХ/-ын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг 2017 онд тус аймгийн удирдлагууд байгуулжээ. Ингээд тус компанийнхаа “эргэлтийн хөрөнгө”-д зориулж нэг тэрбум төгрөгийг орон нутгийн өмчит “Баянтээг” хувьцаат компани /ХК/ олгохыг зөвшөөрөх тухай тогтоолыг ИТХ-ын дарга А.Ишдорж гаргасан байна. Иймд аймгийн ИТХ-ын даргын тогтоолын дагуу “Баянтээг” ХК 1 тэрбум төгрөг гаргаж, Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын эзэмшлийн “Өв мийт продактс” ХХК-ийг санхүүжүүлжээ. Энэ нь компанийн тухай хуулийн тодорхой заалтуудыг ноцтой зөрчиж байгаа гэдгийг иргэдийн гомдолд дурджээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.20  ЛХАГВА № 99 (6324)

 

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

9 цаг 25 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

9 цаг 27 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

12 цаг 44 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

15 цаг 28 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

15 цаг 36 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

20 цаг 37 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

20 цаг 37 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

20 цаг 37 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

20 цаг 37 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

20 цаг 37 мин