Чуулган: Малчдад кг ноолуур тутамд 20 мянган төгрөг олгох тогтоолыг батлав

2020-05-15
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын чуулганы хуралдаан  өнөөдөр завсарлаж байна. Хуралдаанаар малчдад кг ноолуур тутамд 20 мянган төгрөг өгөх тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:-Олон сар малчдын дунд маргаан дагуулсан ноолуурын асуудал шийдэгдэж байна. Энэ тогтоолыг 300 мянган малчин хамгийн их хүсэн хүлээж байгаа. Малчин өрх бүр анхаарал хандуулж суугаа. Малчдадаа кг ноолуур тутамд 20 мянган төгрөгийн нөхөн олговор олгож байгаа нь зөв. Засгийн газар шуурхай хэрэгжүүлэх байх. Архангай аймаг малын тоогоороо улсдаа тэргүүлсэн аймаг. ХХААХҮ-ийн сайд алдаатай мэдээлэл өгч, Архангайн ноолуур хэзээ 100 мянган төгрөгт хүрч байсан юм гэж хэлсэн. Уучлалт гуйгаагүй л байна. Сайдад хэлэхэд өнгөрсөн жил Архангайн ноолуур 136 мянган төгрөг хүрсэн шүү" гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан:-Ноолуур бэлтгэхэд зориулж Хөгжлийн банкнаас эх үүсвэр гаргаж арилжааны банкуудаар дамжуулан 300 тэрбум төгрөгийн зээл олгох шийдвэр ЗГ-аас гарсан. Энэ хугацаанд банкуудад бүтцийн өөрчлөлт орж тодорхой хугацаа шаардагдсан байх. Өнөөдрийн байдлаар энэ зээлийг гар дээрээ авсан компани одоогоор алга. Банкуудын хооронд гэрээ, хэлэлцээ хийгдэж бэлэн болсон. Ирэх долоо хоногоос зээл гар дээр нь очих байх гэж найдаж байна. Зах зээлийн үнийн өөрчлөлтийн тухайд ажлын хэсэг мэдээлэл өгнө. Ноолуур бэлтгэлийн ажил бүрэн жигдрээгүй байгаа. Одоогоор түүвэр судалгаанууд хийгдэж байна. Экспортын хэмжээг өнгөрсөн жилтэй харьцуулахад одоогоор ноолуурын бэлтгэл ажил жигдрээгүй учраас ноолуурын экспорт хийгдээгүй байна. Тариалалтын зээлийн тухайд Хөгжлийн банк ажиллаж байгаа. Зээлд хамрагдах хүсэлтэй ААН-үүдийн хүсэлтийг яамнаас банкуудад хүргүүлсэн. Ойрын хугацаанд зээлийн асуудал шийдэгдэнэ. Банкууд өөрсдийн шалгуур хангасан ААН-үүдэд зээлийг олгоно гэсэн юм.

Ноолуурын 20 мянгад зарцуулах 200  тэрбум төгрөгийн эх үүсвэрийг шийдвэрлэсэн. Журам нь тодорхой болсон. 2019 онд мал бүртгэлийн А дансанд бүртгэгдсэн ямааны тоог мөн Монгол Улсад батлагдсан стандартаар тогтоосон хэмжээгээр тооцож кг тутамд 20 мянган төгрөгийн урамшууллыг олгоно. Оны эцэст 203 мянга 443 малчин болон мал бүхий этгээд 29.2 сая ямаа тоолуулсан. Малчдын дансанд урамшууллыг шилжүүлэх бэлтгэл ажил хангагдаж арилжааны банкуудтай дансаа нэгтгэсэн. Эх үүсвэр шийдэгдэнгүүт малчдын данс руу орно. Сангийн яам энэ сардаа багтааж эх үүсвэрээ бүрдүүлнэ гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж:www.polit.mn

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

16 цаг 53 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

16 цаг 55 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

20 цаг 12 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

22 цаг 56 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

23 цаг 5 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Өчигдөр 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Өчигдөр 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Өчигдөр 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Өчигдөр 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Өчигдөр 06 цаг 00 мин