Х.Дарьсүрэн: Эрүүл, аюулгүй ажлын байртай шилдэг байгууллагыг шалгаруулна

2020-05-08
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Б.ТУУЛ

Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” болзолт уралдааны шалгаруулалт явагдаж байгаа юм. Энэ талаар ХАБЭМТөвийн мэргэжилтэн Х.Дарьсүрэнтэй ярилцлаа.

-ХНХЯам болон танай байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах уралдааныг хот, хөдөөд зохион байгуулдаг. Албан байгууллага бүр идэвхтэй оролцдог болсон байна. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү?

-Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах болзолт уралдаан нь Үйлдвэрлэлийн орчин, ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулж, ажилтныг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, бусад эрсдлээс хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр аж ахуйн нэгж, байгууллагаас явуулж буй үйл ажиллагаа, санаачлагыг урамшуулан дэмжих, нийтийн хүртээл болгох, аюулгүй ажиллагааны зан үйл  соёлыг төлөвшүүлэх, тэдний сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх зорилготой зохион байгуулагддаг.

Уралдааны үндсэн зохион байгуулагчаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам,  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв хамтран зохион байгуулагчаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар ажилладаг.

-Уралдааныг хэзээнээс зохион байгуулж эхэлсэн бэ. Ямар хүрээг хамарч явагддаг вэ?

-2011 оноос хойш уламжлал болгон 8  жил тасралтгүй  зохион байгуулж байна.  Энэ хугацаанд нийт 66 аж ахуйн нэгж, байгууллага  шалгарч шагналын эзэд болсон байдаг.

Уралдаанд Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагууд оролцох боломжтой. Ер нь жил ирэх тусам уралдаанд оролцох байгууллагын тоо нэмэгдэж байгаа нь сайшаалтай.

-Өнөө жилийн уралдааны онцлог, аж ахуйн нэгж байгууллагууд хэр идэвхтэй оролцож байна?

-Энэ жилийн хувьд “COVID-19” цар тахлын хөл хорио цээртэй холбоотой уралдааны маань шалгаруулалт хойшилж 4 сарын 15-наас 2 дахь шалгаруулалтын ажилдаа орж байна.

Улсын хэмжээнд зохион байгууллагддаг уг уралдааны шалгаруулалтыг бодитой, нээлттэй явуулах үүднээс ХАБЭА-н салбар хороо, зөвлөлүүдийг шалгаруулалтад энэ жилээс оролцуулах  болсон.  Шинэчлэсэн журмын дагуу яамдын ХАБЭА-н салбар хороо, Аймаг дүүргийн ХАБЭА-н зөвлөлүүд маш идэвхтэй ажиллаж анхан шатны шалгаруулалтаа хийж манай төвд шалгарсан нийт 50 гаруй аж ахуй нэгжийн  материал ирүүлсэн байна.

-Шилдэг байгууллагыг ямар журмаар, яаж шалгаруулдаг вэ. Шинэчлэгдсэн журмын талаар мэдээлэл өгөөч?

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2019 оны 02 сарын 14-ний өдрийн  А/64 дугаар тушаалаар “Эрүүл, аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага шалгаруулах” уралдааны журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ  жилээс уралдаан 2 үе шаттай  зохион байгуулагдаж байна.

Анхан шатны шалгаруулалт:

Харъяалах аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулалтад оролцохоор ирүүлсэн материалыг жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны дотор бүртгэн, хүлээн авна.

 Аймаг, дүүргийн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь бүртгэн хүлээн авсан материалыг 01 дүгээр сарын 30-ны дотор журамд заасан хамаарлаар ХАБЭА-н салбар хороо болон ХАБЭА-н зөвлөлд тус тус хүргүүлнэ.

Эхний шатны шалгаруулалт:

 Холбогдох яамдын ХАБЭА-н салбар хороо болон  Аймаг, дүүргийн ХАБЭА-н зөвлөл тус тусдаа журамд заасан шалгуурыг үндэслэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, дүгнэсэн дүн, шалгарсан гурав хүртэл байгууллагын материалыг 03 дугаар сарын 01-ний дотор мэргэжлээс шалтгаалсан өвчин, хөдөлмөрийн нөхцлийн асуудал хариуцсан байгууллагад буюу манай төвд ирүүлэх юм.

Хоёр дахь шатны шалгаруулалт:

 “Эрүүл-Аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага” шалгаруулах ажлын хэсгийг байгуулж ирүүлсэн материалыг энэ журмын  шалгуурыг үндэслэн 03 дугаар сарын 25-ны дотор сонгон шалгаруулж, дүнгээ Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн Үндэсний хорооны хурлаар хэлэлцүүлж,  эцсийн сонгон шалгаруулалтыг хийж шагналын эздийг тодруулах юм. 

-Ер нь энэ уралдаант аяны зорилго хэр гарч байна. Мэдээж, жил ирэх тусам аваар осол буурахаас эхлээд ач холбогдол, үр дүн гарч байгаа байх?

-Болзолт уралдаанд оролцсоноор аж ахуйн нэгж байгууллагууд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагаагаа олон нийтэд таниулан сурталчилах, сайн туршлага, шинэлэг арга барилаа бусдад түгээн дэлгэрүүлэх боломж нээгддэг.

Уралдааны маань гол ач холбогдол бол ажилтан хүнийг эрүүл аюулгүй ажиллах орчин нөхцөлөөр хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байрны тоог нэмэгдүүлэх тэднийг урамшуулан  дэмжих явдал юм.

Эх сурвалж: www.polit.mn     

dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
Түүхэнд ном нь хамгийн их эрэлттэй зохиолчийн нэг Лев Николаевич Толстой

Лев Николаевич Толстой өнөөгийн ОХУ-ын Тула мужийн Ясная Поляна хэмээх газар үе залг

13 цаг 38 мин
Балба дахь "Zen” үеийн хувьсгал

Балбын арми тус улсад эмх замбараагүй байдал үргэлжилж байгаа энэ үед

16 цаг 44 мин
"Сибирийн хүч-2" хийн хоолой барих төсөл ОХУ-аас илүү БНХАУ-д "ихээхэн давуу талтай"

ОХУ болон БНХАУ Оросын байгалийн хийг Монгол Улсын газар нутгаар Хятадын хойд нутаг руу нийлүүлэх 30 жилийн гэрээ байгу

22 цаг 4 мин
Казахстаны хөгжил аз байгаагүй

Өргөн уудам Евразийн зүрхэнд зах хязгааргүй мэт өргөн уудам талд эртний нүүдэлчдийн морин

22 цаг 4 мин
О.Саранчулуун: Нийгмийн эрүүл мэндийн асуудлыг шийдэх ажлын хэсэг байгуулна

Нийгмийн эрүүл мэнд бол улс орны аюулгүй байдалтай холбоотой чухал асуудал. Учир нь нийгмийн эрүүл

22 цаг 4 мин
Казахстанд 13 тонн кокаин хураан авч рекорд тогтоосон байна

Казахстаны аюулгүй байдлын албаны тусгай ажиллагаа тус улсын түүхэн

Уржигдар 17 цаг 03 мин
Орос-Казахстан-Хятадын хийн хоолой: Хэлэлцээ үргэлжилж байна

Оросоос Казахстанаар дамжин Хятад руу шинэ хийн хоолой тавих яриа хэлэлцээ үргэл

Уржигдар 17 цаг 02 мин
“Тогоруун цуваа” Расул Гамзатовын нэрийн хуудас болсон бүтээлийн нэг

Авар-Зөвлөлтийн яруу найрагч, зохиолч, нийтлэлч, Зөвлөлт ба Оросын нийгэм, улс төрийн зүтгэлтэн, орчуулагч

Уржигдар 13 цаг 49 мин
Н.Энхбаяр: Нууц гэрээгээр тонн тутамд 40 доллар алдаж байна

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр өнгөрсөн баасан гарагт “ТВ9” тел

Уржигдар 06 цаг 00 мин
Ж.Оджаргал: Тавантолгойн төсөлд 8.2 тэрбум төгрөг зарцуулсан

Тавантолгойн Ухаахудаг “Энержи ресурс”-ийн өмч үү, эсвэл нийтийнх үү гэдэг асуулт албан ёсоор

Уржигдар 06 цаг 00 мин