Хархориныг хөгжлийн хоёр дахь төвөөр зарлалаа

2020-04-10
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

С.УЯНГА

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар (2020.04.10) “Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж дэмжлээ.

ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулахдаа “Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилго бүр Монгол хүний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн “Монгол Улс 2050 он гэхэд байгаль, хэл, хил, соёлоо тогтвортой хадгалсан, нийгмийн болон эдийн засгийн хөгжлөөрөө тэргүүлэгч орон болох” Алсын хараанд төвлөрсөн есөн зорилгыг тодорхойлсон. Урт хугацааны хөгжлийн бодлого нь дээрх 9 суурь зорилго, хөгжлийн 50 зорилттой бөгөөд 10 жилээр буюу 2020-2030 он, 2031-2040 он, 2041-2050 он гэсэн гурван үе шаттайгаар зорилт тус бүрийн үйл ажиллагааны чиглэлийг төлөвлөсөн” гэв. Гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн Я.Содбаатар “Хархориныг хөгжлийн хоёр дахь төв гэж зарлаж байгаа нь зөв. Энийг дагасан техник эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалтыг одооноос эхлүүлэх хэрэгтэй” гэв. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдээн “Бүсчлэл бизнес эдийн засгийн жам ёсны урсгалаа дагаж хийгддэг юм байна. Өмнөговьд Монгол Улсын уул уурхай, палентологийн таталцлын орон зай байна. Баруун бүс сэргээгдэх эрчим хүч, тэр дундаа түүнийг цааш экспортлох боломж байна. Энэ маргаантай асуудал учраас бид хэрвээ гэж авч үзсэн. Улаанбаатар хоттой дүйцэхүйц газар бол Хархорин. Агаарын орон зай, усны нөөц, талбай гээд тэнд байна. Улаанбаатар хот 3.6 сая хүн амтай байх потенциал бий. Цааш Дархан, Эрдэнэт чиглэл рүү сунаж хөгжих боломж байна гэж үзсэн. Эрдэмтэн судлаачид цаашид УИХ-ын сонгуулийг бүсчилсэн хөгжлөөр явуулж байж амжилтад хүрнэ гэж ярьсан” гэв.

Ажлын хэсгээс С.Дулам “Үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдэг онцгой үүрэгтэй. Nation state байгуулах тухай ярьж буй үед үндэсний нэгдмэл үнэт зүйлгүйгээр хоосон баримт бичиг болох юм. Есөн үндсэн зорилгын нэгдүгээрт томъёолсон. Энд өгүүлснээр, үндэсний нэгдмэл үнэт зүйл гэдгийг бид ямар нэгэн хоосон төсөөлөл, хий бодол, сэтгэл хөдлөлөөр биш, орчин үеийн шинжлэх ухааны баримттай бий болгож итгэл үнэмшилтэй болгох шаардлагатай юм. Монголчуудын дунд монгол хэл, түүх, соёлынхоо талаар янз бүрийн бодол уралдуулж явдаг. Энэ бүхэн нь шинжлэх ухааны хөдлөшгүй баримт дээр үндэслэгдэж явах ёстой” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

Хөх чоно
Шинэ улстөрийн хүчин, шинэ тэр тусмаа үнэхээр боловсролтой залуу үеэсээ бид одоо цэрвээд, айгаад болгоомжлоод байхын хэрэг огт байхгүй. Тэдний сэтгэхүй дэлхийн хурдтай таарч байгаа. Харин ахимаг насны бид л хэт хуучинсаг үзэл гаргаад, залуу шинэ үеээ дараад боломж олгохгүй, хуучин ялзарсан 2 улс төрийн нам, улс төрчидтэйгээ зууралдаад байна. Энэ залуу дунд үе чинь өөрсдөө ирээдүй хойчдоо амьдрах, бас үр хүүхдийнхээ ирээдүйг бодоод улсаа хорлох юм огтхон ч хийхгүй гэдэгт би улам итгэлтэй болж байна. Одоо бол МАН АН-ийн ихэнхээс шахаад идээ бээр л гоожихоос шүүс ч гарахгүй нь ойлгомжтой
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

8 цаг 46 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин