Эр бор харцага буюу түмний хайртай бөх Н.Золбоо

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

А.ДОРЖХАНД

Идэр насандаа даанч ажиггүй явлаа хэмээн дуулдаг “Эр бор харцага” хэмээх эртний сайхан уртын дуу байх. Сонсоод суухаар үгнийх нь гүн аялгууных нь сайханд автмаар сайхан. Эрдэмтэн судлаачид уг дууны утгыг олон янзаар тайлбарладаг бөгөөд сайхан эр хүний ухаарлын дуу зарим нэг нь ах дүү хоёрын бие биенээ алс холоос мөрөөдсөн тухай, энгүй хүчтэй бөхийн дуу ч хэмээдэг билээ. Юутай ч энэ дуунд гарч буй харцага хэмээх шувууг монголчууд бид эртнээс дээдлэдэг байсныг судар номд бичсэн байдаг билээ.Тиймдээ ч үндэсний их цэнгэл болох эрийн гурван наадамдаа хүчит бөхдөө энэхүү цолыг өгдөг болсон юмсан уу.
Энэ удаа улсын наадмаас нэг зуны төрийн их наадмаас хос цолыг хүчээрээ үнэн шударга барилдаанаараа хүртэж чадсан хүчтэнийг талаар өгүүлэх гэсэн юм. 2018 оны зуны наадмаар начин болон харцагын давааг ажралгүй давсан бөх бол улсын харцага Н.Золбоо юм. Залуу харцагын түрүү бөхтэй хийсэн үзэгчдийг суудлаас нь өндийлгөсөн уран гоё барилдааныг бөх сонирхогчид мартаагүй байх. Энэ эрхэм цолыг хүртэхэд олон жилийн хичээл шаргуу хөдөлмөр  шаардсан нь дамжиггүй. Гагцхүү зорьсон зорилгодоо үнэнч зүтгэсний амт нь энэ байж. Түүний амжилтын гараа нь  2004 онд Ж.Дандар багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж эхэлсэн үеэс яригдана. Чөлөөт бөхийн спортоор гараагаа эхэлсэн түүний барилдаануудыг ажиглахад унаа холтой, уян хатан чанартай нь харагддаг.
2006 оноос “Хүч” спорт хороон дээр улсын заан Б.Одгэрэл багшийнхаа удирдлагад үндэсний  бөхөөр давхар бэлтгэл хийж хичээллэх болжээ. Түүнээсээ хоёр жилийн дараа буюу 2008 онд сумын заан цолыг, 2013 онд аймгийнхаа баяр наадамд барилдан үзүүрлэж аймгийн заан цолыг хүртсэн бол  2014 онд аймгийн арслан болсон байна.
Шинэхэн цол авсаны дараа түүнтэй хөөрөлдөхөд тэрээр “Бүх л цол сайхан гагцхүү түүндээ би үнэн шударгаар хүрэхийг хүсдэг. Олон наадмаас  сэтгэл дундуур буцаж байлаа. Ямар ч зүйлд хичээгээд ч болдоггүй зүйл гэж байдаг шүү дээ. Тэр наадмуудын маань нэг бол 2017 онд улсын цолонд хүрнэ гэж зорилго тавьж барилдаад улсын гарьд Ө.Бат-Оршиход өвдөг шороодсон наадам байлаа. Харин энэ зуны хувьд түрүү бөхтэй  барилдсан барилдаандаа сэтгэл хангалуун байна.Улсын наадмын түрүү удахгүй хүртэх байх хэмээн бэлгэшээж бодож байна” гэж хэлсэн байв.Түүний начны даваанд тунасан залуухан харцага Б.Бат-Өлзийтэй хийсэн барилдаан мөн л сонирхол  татсан бөгөөд хоёр хүчтэн урьд нийт арван гурван удаа таарч өгөө аваатай өрсөлдөөнтэй үзэлцсэн. Харин энэ барилдааны дараа Б.Бат-Өлзий харцага хэвлэлд өгсөн ярилцлагадаа “ Нэгэн үеийн залуу хүчтэн Н.Золбоо намайг давж цол хүртэхэд их баярласан гэж хэлсэн байв.
Баянхонгор нутгаас долоон жилийн дараа төрөн гарсан залуу харцага наадмын өглөө сүрлэг сайхан буга олж харж дотроо ихэд бэлгэшээсэн байна  Харцага багадаа зургаан залуу зааны иртэй хурдтай барилдааныг үздэг байж. Даангүй Д.Сумъяабазарын барилдаанд шимтэхээс гадна түүний үзэгч олны дунд биеэ авч яваа байдал нь сэтгэлийг их татдаг байж.
Тиймдээ ч олны хүндэтгэл их хайрыг дааж явна гэдэг  бөх хүний нэгэн том үүрэг юм гэдгийг ойлгож авчээ. Н.Золбоо улсын цол авсан даруйдаа Баянбулаг сумынхаа 90 хүүхдэд хичээлийн хэрэгсэл бэлэглэж бусад залуу бөхчүүддээ үлгэр жишээ үзүүлсэн юм. Ламын гэгээний ногоон зодогтнуудын их түүчээ түүнийг улсын харцага мөн даншигийн заанаар тогтохгүй олон олон буухиалсан амжилт хүлээж буй гэдэгт итгэнэм. Түүн шиг олон үлгэр жишээ үнэн хүчитнүүд олноор төрөөсэй гэж
Эр бор харцага 
Жигүүрхэндээ хүчтэй 
гэсэн уртын дууны жигүүгээр ерөөл өргөе өө.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин

2020.4.7  МЯГМАР  № 67 (6292)

dores
Сайн уу Бид Францын санхүүжилтийн бүлэг тул санхүүгийн бэрхшээлтэй хүмүүст хувь хүмүүсийн хоорондох зээлийг санал болгодог. Та сайн зан чанартай, шударга, өгөөмөр нэгэн юм. Өр төлбөрөө барагдуулах, төлбөрөө төлөх эсвэл агуу бизнес эхлүүлэхэд танд зээл хэрэгтэй юу? Бид 5,000-1,000,000 еврогийн хоорондох зээлийг санал болгодог бөгөөд хүссэн дүнгийн хувьд жилийн 3% -ийн хүүтэй жилийн хүүтэй байдаг. Хэрэв та хувийн зээл хайж байгаа бол Бидэнтэй холбоо бариарай: doresrodriguez17@gmail.com Бид танд талархаж байна
харцагдаа амжилт
????
МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

МҮЭ-ийн холбооны гишүүд МҮЭ-ийн холбооны их хурлыг эсэргүүцэж, шаардлага хүргүүллээ

2 цаг 30 мин
Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанарыг сайжруулах талаар хэлэлцлээ

3 цаг 47 мин
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

Хууль зүйн байнгын хороо хуралдлаа

3 цаг 58 мин
Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

Гадны компаниудын мөлжлөгийг зогсоож, уурхайчдын эрх ашгийг хамгаалахыг шаардав

4 цаг 0 мин
Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын сайд нарын 52 дугаар чуулганд оролцов

Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэ

4 цаг 41 мин
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлэх Засгийн газарт  Мо

4 цаг 42 мин
Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдаар томилогдсон УИХ-ын гишүүн Э.Батшугар тамгаа хүлээн авлаа

6 цаг 16 мин
Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

Ж.Золжаргал: УИХ-аас давсан эрх мэдэлтэй Хотын дарга гэж юу байдаг юм бэ

10 цаг 9 мин
Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

Ерөнхий сайд Г.Занданшатар танхимын гишүүдээ УИХ-д танилцуулж, томиллоо

10 цаг 54 мин
Дундговийнхныг төөрөгдүүлсэн “Улаанбаатар хот дахь Дундговь аймгийн Нутгийн зөвлөл”-ийг УБЕГ хүчингүй болголоо

Монголын бүх аймаг сумд 1990-ээд оноос хойш Нутгийн зөвлөл хэмээх нийгмийн сүлжээтэй болсон. Нутг

13 цаг 43 мин