Ё.Бямбатогтох: Үндсэн Хуулиа хамгаалах чадамжгүй болсон  Цэцийг татан буулгах ёстой.

2020-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Нэр бүхий хуульч, иргэд хамтран УИХ-аас баталсан Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт Үндсэн Хууль зөрчсөн талаар Цэцэд мэдээлэл гаргасныг  Цэцийн гишүүн Г.Баясгалан хянаад маргаан үүсгэх үндэслэлгүй гэж үзжээ. Энэ талаар хуульч Ё.Бямбатогтохоос тодрууллаа. -Та бүхний Үндсэн хуулийн цэцэд хандсан асуудал ямар шатанд явж байгаа вэ? -Миний бие иргэн Н.Чадраабалын хамт Үндсэн хуулийн цэцэд удаа дараа хандаж ирсэн ч төдийлөн амжилт олохгүй байна. Энэ юутай холбоотой вэ гэвэл, Үндсэн Хуулийн цэцийн гишүүд хэн нэгний  үүрэг даалгавар, захиалгаар ажилладаг болчихжээ. Үүнтэй холбоотой маргаан үнэн шударгаар шийдэгдэхгүй байна. Бид яагаад удаа дараа Үндсэн Хуулийн Цэцэд хандаад байна вэ гэвэл Үндсэн Хуулийн Цэц Үндсэн Хуулиар хүлээсэн Үндсэн хуулийг чандлан сахиулах үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж  үзэж,  Цэцийг  үүргээ биелүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 2019 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн гэдэг асуудлаар  бид Цэцэд  хандсан. Харамсалтай нь Цэц маргаан үүсгэхээс татгалзлаа. Цэцийн гишүүн Г.Баясгалан 2020 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор ийм шийдвэрийг гаргасан. Гэхдээ бид Цэцийн гишүүн Г.Баясгалангийн гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж Үндсэн хуулийн бага суудлын хуралдаанд гомдол гаргаад байна. -Одоогийн Улсын Их Хурал Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа  ямар хуулиудыг  зөрчсөн гэж та бүхэн үзэж байгаа вэ? -Одоогийн эрх баригчид Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа Үндсэн хууль болон Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн олон зүйл, заалтыг зөрчиж байгааг тухай үед хэлж, сануулсаар байтал эрх баригчид хүч түрэн улс орны эрх ашгийг умартан зөвхөн өөрсдийн эрх ашгийг хамгаалсан Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгчийг баталсан. Энэ нэмэлт, өөрчлөлт Монгол Улсыг Үндсэн хуулийн хямралт байдал руу түлхэж байна. Одоогийн эрх баригчид Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа хоёр төрлийн алдаа гаргасан байдаг. Үүнд: Нэгдүгээрт,  процессын алдаа гаргасан. Үндсэн Хууль болон Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиудад ямар процедураар Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмыг тодорхойлсон гэвч харамсалтай нь дээрх  процедурыг илт зөрчиж Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Хоёрдугаарт, Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт нь агуулгынхаа хувьд Үндсэн хуулийг зөрчсөн. 1992 оны Үндсэн хуульд хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг цогцлоон бүрдүүлэхийг тодорхойлж нам төвтэй улс төрийн тогтолцооноос бүрэн татгалзсан байдаг. Харамсалтай нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт гэгчээр нам төвтэй улс төрийн тогтолцоонд бүрэн шилжих зохицуулалтуудыг (парламентын эрх мэдлийг хязгаарлаж Засгийн Газар тэр дундаа Ерөнхий сайдын эрх мэдлийг эрс нэмэгдүүлж, улс төрийн намуудын эвлэлдэн нэгдэх эрхийг хязгаарласан гэх мэт) оруулсан нь Үндсэн Хуулийн суурь агуулгыг хөндөж, засаглалын эрх мэдлийн үндсэн зарчмыг алдагдуулж Үндсэн Хуулийн хямралт байдал руу оруулах алхам болсон гэж үзэхээс өөр аргагүй юм. -Сонгуулийн тухай хууль зөрчилтэй гэж Цэцэд мэдээлэл гаргасан. Энэ мэдээллийг  хэрхэн шийдвэрлэсэн бэ?  -Бид зөвхөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудал ч биш УИХ-ын сонгуулийн тухай хуулийн холбогдох зүйл, заалт Үндсэн Хууль зөрчсөн асуудлаар  Цэцэд мөн  хандсан. Нийтдээ зургаан үндсэн шаардлагаар Цэцэд хандсан боловч үүнээс хоёр үндэслэл дээр нь  Цэц маргаан үүсгэсэн. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.8, мөн  УИХ-ын сонгуулийн мандатын тоотой тэнцүү хэмжээний санал  өгнө гэсэн асуудалд маргаан үүсгэсэн. Тухайлбал: УИХ-ын сонгуулийн тухай хуулийн  29.8 –д “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэсэн заалтыг оруулсан. Үүнийг  нийгэм маань ЖДҮ, 60 тэрбум, концесс, хүчин, хүн алсан  гэмт хэрэгт холбогдсон, шалгагдаж байгаа нөхдүүд бүгд нэр дэвших эрхгүй болж байгаа юм байна гэж ойлгож ихээхэн дэмжсэн хэдий ч мөн чанартаа тэр хүмүүс бүгд нэр дэвших эрх нь нээлттэй байгаа юм.  Яагаад гэвэл, тэд шүүхээр ял шийтгүүлээгүй, шийтгүүлэх ч үгүй байх. Учир шалтгаан нь ойлгомжтой тэдний гар хөл болсон хууль, шүүхийнхэн тэднийг хамгаалж байгаа юм чинь. Тэгэхээр  энэ заалт зөвхөн нэг хүн рүү чиглээд байна гэж үзэхээс өөр аргагүй юм. Мөн гадаадад сурч, ажиллаж амьдарч 200 орчим мянган  Монголчуудын Үндсэн Хуулиар олгогдсон сонгох эрхийг УИХ-ын сонгуулийн тухай хуулиар хязгаарласан нь сонгогдох төдийгүй сонгох эрхэнд бүдүүлгээр халдсан увиагүй үйлдэл юм. -Улс төрийн нам, эвслийн тухайд Сонгуулийн хуулиар эрхийг  хязгаарласан зүйл заалт байна уу? -Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр нэг ноцтой заалт орсон нь улс төрийн нам сонгогчдын нэг хувьтай тэнцүү  хэмжээний гишүүнчлэлтэй  байна гэж заасан. Хоёр сая сонгогчтой гэж үзвэл тухайн нам 20 мянган гишүүнтэй байна гэсэн үг. Энэ нь Үндсэн хуулиар олгосон үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл. Тэр агуулгаараа Сонгуулийн тухай хуульд ч гэсэн ийм зохицуулалтууд орсон. Эвсэл болж орох нь хуулиар нээлттэй ч байгаа хэдий ч  нөгөө талаасаа тухайн эвсэл хэврэг байх эрх зүйн орчныг бүрдүүлж өгсөн нь учир дутагдалтай. -Цэцэд хандсан ч огт шийдэхгүй байгаа өөр  ямар асуудал байгаа вэ? -Одоогоос хоёр жил гаруйн өмнө иргэн  Н.Чадраабал бид хоёрын зүгээс Цаазын ялыг сэргээхтэй холбоотой асуудлаар Үндсэн Хуулийн Цэцэд  хандсан. Тухайн үед маргаан үүсгэхээс татгалзсан тул  Бага суудлын хуралдаанд гомдол гаргаснаар маргаан үүсгэсэн. Уг нь Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцэх ёстой. Гэтэл өнөөг хүртэл шийдэхгүй явж ирлээ. Цэц өөрт нь үүрэг, даалгавар өгдөг талын асуудлыг бараг өдөрт нь шийдчихдэг хирнээ тэдний эрх ашгийг хөндсөн аливаа  асуудалд ямар нэг байдлаар хаалт хийж  хоёр жил гаруй хугацаанд ямар ч тайлбар өгөхгүй, хэлэлцэхгүй явж байгааг юу гэж ойлгох вэ? Үндсэн Хуулийн цэц өнөөдөр ийм л байдлаар ажиллаж байна. Үндсэн Хуулиа манаж Үндсэн Хуулийн хүрээнд шуурхай ажиллаж байх ёстой байгууллага маань харин ч Үндсэн Хуулийнхаа эсрэг ажилладаг байгууллага болж хувирсан нь харамсалтай юм. -Үндсэн Хуулийн Цэц Үндсэн Хуулийнхаа эсрэг шийдвэр гаргалаа гэж бодоход тэдэнд тооцдог ямар нэгэн хариуцлага байдаг уу? Асуудлын хамгийн гол нь хариуцлагын тогтолцоо гэж зүйл байхгүйтэй ихээхэн холбоотой гэж ойлгож болно. Үндсэн Хуулийн цэцийн гишүүд хуулийн болон ёс зүйн ямар нэгэн (Үндсэн Хуулийн цэцийн даргаар ажиллаж басан Одбаяр яаж улс орныхоо нэр хүндийг унагав. Гэтэл одоог хүртэл цэцийн гишүүнээр ажилласаар л байна.) алдаа зөрчил гаргасан тохиолдолд ямар ч хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчинг бий болгож өгөөгүй нь тэд бусдын гар хөл болж дур зоргоороо шийдвэр гаргаж Үндсэн Хуулийн дээр сандайлах боломжийг олгож өгчээ. Ер нь одоогийн Үндсэн Хуулийн Цэц Үндсэн Хуулиа хамгаалах чадамжгүй болсон гэдгээ олон удаа батлан харууллаа. Үндсэн Хуулиар олгогдсон үүргээ гүйцэтгэж чадахаа больсон Үндсэн Хуулийн Цэцийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах нь зүйтэй гэж үзэж байна. Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Тийм ээ. Цэц нь худалдагдсан байхад шүүх нь бүр амархан бус уу. Дэндүү дээгүүр санаархаад байхаар доош бууж, ард иргэд шүүхээр дандаа буруутаж амьдралаараа хохирдог талаар бодно уу
энэ яг хуульч уу?
Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Дуурийн театрт юу болоод, уран бүтээлчид нь ажил хаяхаар болов?

Уржигдар 17 цаг 11 мин
“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

“Гэмт хэрэгтэй тэмцэх шинжлэх ухаан, технологийн хөгжил, ач холбогдол” өдөрлөг болов

Уржигдар 17 цаг 09 мин
У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

У.Хүрэлсүх: Монгол хэмээх нэрийг тамгалан үлдээхэд монгол дархан, урлаачид онцгой үүрэг гүйцэтгэж ирсэн

Уржигдар 13 цаг 53 мин
Г.Лувсанжамц: Барбадос улсаас суралцах зүйл их бий

Г.Лувсанжамц: Барбадос улстай дипломат харилцаа тогтоож болно, харин харилцан визгүй зорчиж болохгүй

Уржигдар 11 цаг 09 мин
ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

ХӨСҮТ-ийн ерөнхий захирлаар С.Энхболдыг томилжээ

Уржигдар 11 цаг 00 мин
“Монполимет”-ийн дансыг царцааж, үүсгэн байгуулагч Ц.Гарамжавыг нь эрүүгийн хэрэгт шалгаж байна

“Монполимет” группийн ТУЗ-ийн дарга Б.Мөнхнасан өчигдөр “…Энэ жил манайх ТОП-100 аж а

Уржигдар 06 цаг 00 мин
“Г.Дамдинням сайд эрдэс баялгийн салбарыг “эх орончид”-ын шантаажаас салгах нь” гэсэн хүлээлт үүсжээ

Монгол баян. Монгол Улсын 3.5 сая иргэнд хангалттай байгалийн баялагтай. Гэхдээ түүнийг хэрхэн

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Оюун-Эрдэнийн орлогыг АТГ-аас “тайлбарлах”-д 18 хоног үлдлээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулснаас хойш сар шахмын хугацаа өнгөрлөө.

Уржигдар 06 цаг 00 мин
Алтны шороон ордыг биш үндсэн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өчигдөр болж,  Төсвийн тогтвортой байдлын тухай ху

Уржигдар 06 цаг 00 мин
Хүчирхийлэгчдийг чангалах хууль санаачлаад яаралтай горимоор хэлэлцүүлчих гишүүн алга уу?

Хэдхэн хоногийн өмнө “Gem mall” төвд өдрийн цагаар, олон нийтийн дунд ажлын байрандаа

Уржигдар 06 цаг 00 мин