Каори Ишикава: Эмэгтэйчүүдийн эрхийн асуудалд эрэгтэйчүүдийн оролцоо чухал байна

2020-03-04
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.ОЮУНЗУЛ НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн Каори Ишикаватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Та манай улсад 2018 оноос эхлэн ажиллаж байгаа юм байна.  Өнгөрсөн хугацаанд ямар ажлууд хийж амжуулсан бэ.  Энэ талаар яриагаа эхлэе? -Би 2018 оны арваннэгдүгээр сард томилогдон Монголд ирж байлаа. НҮБ нь олон улсад гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Өнгөрсөн хугацаанд бидний хийсэн нэг гол ажил нь жендерт суурилсан хүчирхийллийн тухай судалгаа юм.  Энэ хүрээнд бид НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хүчирхийлэлд өртсөн иргэдэд үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн цэгүүдийг Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн төвүүдэд нээлээ.  Одоогоор улсын хэмжээнд энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг 15 төв нээгээд байна. Удахгүй Улаанбаатар хотын цагдаагийн газрын дэргэд мөн байгуулна. Мөн хүчирхийлэлтэй тэмцэх ажлын хүрээнд Филиппин улсад танилцах аяллыг зохион байгууллаа. Иргэний нийгмийн байгууллагынхан, хууль эрх зүй, эрүүл мэндийн чиглэлийн төлөөлөгчид оролцсон. -Яагаад Филиппин улсыг сонгосон юм бэ? -Филиппин улс гэр бүл, жендерт суурилсан хүчирхийлэлд өртсөн хүмүүст үйлчилгээ үзүүлэх, тэгш байдлыг хадгалах тал дээр Азийн орнуудаас хамгийн ахицтай ажиллаж байна.  Тиймээс танилцах уулзалт явуулсан. Мөн манай төлөөлөгчийн газар ЦЕГ-тай хамтран “Хүндлэе, ойлгоё” аяныг өрнүүлсэн. Үүнээс өмнө бид хүчирхийлэлд өртсөн бүсгүйчүүддээ л үйлчилгээ үзүүлэх гэж хичээж байсан бол эрчүүдийг уриалж хүчирхийлэл бүү үйлдээч гэдэг талаас нь ухуулга сурталчилгаа хийлээ.  Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч гэсэн бусдад нөлөөлөх эерэг аян өрнүүлсэн. Өмнө нь хүчирхийллийг илэрхийлэхдээ их хүнд, хар бараан талаас нь их харуулдаг байжээ.  Харин  энэ аян хүмүүст энэ байдлыг арай энгийнээр ойлгуулснаар үр дүнтэй болж чадсан. - Ер нь Монголд хүчирхийлэл ямар төвшинд байгаа вэ.  Энэ төрлийн судалгааны үр дүн юу харуулдаг вэ? -Албан ёсны статистик судалгаагаар эмэгтэйчүүд болон хүүхдүүд хүчирхийлэлд өртөх нь элбэг байна. Мөн хүчирхийлэлд өртсөн ч түүнийгээ ил гаргадаггүй, нуудаг.  Энэ нь Монгол Улсад хүчирхийлэл бага түвшинд байна гэсэн “хоосон” судалгаа гаргаад байдаг. Ази номхон далайн бүсэд хүчирхийллийн талаар судалгаа хийсэн цөөхөн хэдэн улс байгаагийн нэг нь Монгол.  Ерөнхийдөө гэр бүлийн хүчирхийлэл дотроо сөргөлдөөнтэй улсад их гардаг. Албан ёсоор дэлхийн бүх оронтой харьцуулсан тоон судалгаа байхгүй болохоор хувиар хэлэх боломжгүй юм. Миний хамгийн их гайхсан зүйл гэвэл гэр бүлийн хүчирхийлэл Швед улсад хамгийн ихээр үйлдэгдэж байна гэх энэ мэдээлэл. Тус улсад яагаад их байгаа талаар судлахад иргэд нь хэт нээлттэй.  Гэр бүлийн хүчирхийлэлд байгаагаа нуудаггүй, шууд хэлдэг, түүнийгээ хүлээн зөвшөөрдөг явдал юм. -Тэгэхээр Монголд энэ төрлийн мэдээлэл хаалттай байгаа гэсэн үг үү? -Монгол Улсын хувьд судалгаагаа хийчихсэн.  Мөн хүчирхийлэл байна гэдгийг шат шатандаа хүлээн зөвшөөрсөн.   Парламент нь хүчирхийллийн эсрэг хууль хүртэл баталсан.  Орон нутаг болон Засгийн газар нь үүнд зориулан мөнгө гаргаж төсөвлөдөг.  Цагдаагийн газраас хүчирхийлэлтэй тэмцдэг, хүчирхийллийг гэмт хэрэгт тооцдог болчихсон гээд ахиц, дэвшилттэй зүйл олон байна.  Энэ нь хүчирхийллийн төрлийн гэмт үйлдлийг бууруулахад нөлөөлж байна. Олон улсын байгууллагууд  судалгааг таван жилд нэг удаа эсвэл 7-10 жилд нэг удаа хийж байж өсөлт бууралтыг хэмждэг. Хүчирхийлэл үйлддэг занг өөрчлөхийн тулд мэдээж цаг хугацаа орно. Хүчирхийлэл нь хүнд ба хөнгөн хэлбэрээр үйлдэгддэг.  Монгол Улсын хувьд хүнд хэлбэрийн хүчирхийлэл буурсан гэсэн таатай мэдээллийг олон судалгаанаас харж болохоор байгаа. - Нөгөө талаар ний­гэмд эзлэх эмэгтэйчүүд  байр суурь ямар байна вэ? - Би анх Монголд ирээд их гайхаж байлаа. Монгол эмэгтэйчүүдийн нийгэмд оролцох оролцоо надад гүн сэтгэгдэл үлдээсэн. Тэдний хөдөлмөр эрхлэлт өндөр байна.  Ялангуяа, эдийн засгийн бүтээн байгуулалтад оролцож байгаа нь  оффист ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс олон байх жишээтэй. Харин улс төрийн оролцоо,  шийдвэр гаргах түвшинг нь авч үзвэл 11 хувьтай байна. Энэ нь харьцангуй бага буюу шийдвэр гаргах түвшинд очоогүй гэсэн үг. Эмэгтэйчүүдийн оролцоог дэмжиж ажиллах НҮБ-ын  агентлаг бол НҮБ ба эмэгтэйчүүд.  Мөн НҮБ-ын хөгжлийн хөтөлбөр гэсэн хоёр байгууллага  байгаа.  Тэд их хуралд, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд манлайлан ажилладаг. Парламентад дан ганц эмэгтэйчүүдийг ч биш нийгмийн бүхэл түвшний ялангуяа, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс,  залуучуудыг оруулах хэрэгтэй.  Тэгж байж нийгмийн бүх давхаргынхан өөрсдийн эрх ашгаа хамгаалж,  төсөв батлуулж нийгэмд эзлэх байр сууриа олж чадна. Хамгийн их ардчилал тэгш байдал бүрэн хангагдсан орныг харвал тэр орны удирдагч нь эмэгтэй хүн байна. Жишээлбэл, Финлянд улс  залуухан эмэгтэй удирдагчтай болсон. Гэхдээ зөвхөн эмэгтэйчүүд байгаад удирдагч болно гэсэн үг биш л дээ.  Заавал боловсролтой элит гэлтгүй бүхий л  түвшний эмэгтэйчүүд улс төрд орж өөр өөрсдийн ашиг сонирхлыг хамгаалж  сурах хэрэгтэй гэж хардаг. - Тэгэхээр боловс­ролын түвшин энд хамаагүй гэсэн үг үү? -Тийм ээ. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо бага байгаа нь боловсролтой холбоогүй. Яагаад гэхээр их сургуульд элсэн орж байгаа залуучуудыг харахаар эмэгтэй нь эрэгтэйгээс олон байна.  Тэглээ гээд судалгаанд нөлөөлдөггүй. Тэгэхээр эмэгтэйчүүд боловсролтой л бол нийгэмд оролцоо нь нэмэгдэнэ  гэдэг нь  зүгээр нэг хэвшмэл зүйл болж байна.  Мөн иргэдийн дунд эмэгтэй хүн нийгмийг манлайлж удирдаж явдаггүй. Эр хүн л удирдах ёстой гэсэн ойлголт байдаг.  Энэ ойлголтыг өөрчлөх ёстой. Гэхдээ хүмүүсийн бодлыг өөрчлөхөд их хугацааг, зарцуулна. Иймээс эхний ээлжинд сонгуулийн хуульдаа эмэгтэй нэр дэвшигч нь хамгийн багадаа 30 хувь байх ёстой гэсэн заалтыг оруулмаар байна.  Энэ 30 хувь мэдээж хангалттай биш. Нийт хүн амын  тал нь эмэгтэйчүүд байна. Тиймээс квотыг ядаж л 50 хувьд хүргэх ёстой гэж үздэг. - Олон улсад энэ квотын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн байдаг юм бэ? -Яг нэгэн хэвийн байхгүй л дээ. Яагаад гэвэл улс орон болгон өөр.  Нийгмийн давхарга нь янз бүр байна.  Тэр болгоноос  шалтгаалдаг.  Манай Япон улсад ч шийдвэр гаргах түвшинд  эмэгтэйчүүдийн оролцоо тийм хангалттай биш байна. Харин Скандинавын орнуудад тодруулбал, Швед, Финляндад сайд, дарга нарын цалин нь ердийн иргэдийн цалинтай ижил хэмжээнд байдаг. Тэнд эмэгтэйчүүд нийгмийг өөрчлөхийн төлөө зүрх сэтгэлээсээ зүтгэж, албан тушаалд очдог. Түүнээс биш мөнгөний төлөө дарга болж байгаа үзэгдэл байдаггүй. Тэнд эмэгтэйчүүдийн оролцоо өндөр байна. Ер нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд дан ганц эмэгтэйчүүдтэй ажиллах нь хангалттай биш юм. Эрэгтэйчүүдтэй ч гэсэн хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай байна. Оролцоог нэмэгдүүлэх гээд байгаа гол шалтгаан нь бүх хүнд л хууль эрх зүйн эрх мэдлийг тэгш хүртээх үйл явц юм. -Та цаашид манай улсад ямар ажил хийх төлөвлөгөөтэй байна вэ? -Эхний нэг жилийн хугацааг би Монгол Улстай танилцахад зориулсан. Монголын 18 аймгаар нь явж олон зүйл үзэж харлаа. Бид эхийн эндэдлийг бууруулахаар ажиллаж байна. Бэлгийн болон нөхөн үржихүйн талаар эрүүл мэндийн цогц боловсролыг залуучуудад олгоход анхаарч ажиллана. Ажилгүйдлийг бууруулж хүчирхийллээс урьдчилан сэргийлэх хамгаалах эдгээр зүйлсийг боловсронгуй болгож ажиллана гэсэн амлалт авсан. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.4  ЛХАГВА  № 42 (6267)
Төрийн байгууллагын албан хаагчид сонгууль болгоноор солигддог бол иргэний нийгмийнхэн жил бүр улам чадавхжиж байна

Нийтийн эрх ашгийн сан, Цогц хөгжлийн үндэсний төв болон МУИС хамтран “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

19 мин
Хоёр жагсаал Төв талбайд мөргөлдөж, гурван нам төв байрандаа хуралдав

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотлохыг шаардсан “Огцрох амархан” жагсаал Т

19 мин
МАН-ын бага хурал эхэллээ

МАН-ын бага хурал эхэллээ

13 цаг 10 мин
Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

Т.Доржханд: Улс орныхоо эрх ашгийг нэгдүгээрт тавих ёстой

16 цаг 8 мин
Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

Л.Гантөмөр: АН-ыг засагт байлгаад өгөөч гэж хэзээ ч гуйхгүй

16 цаг 14 мин
Засгийн газар: Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгө хураах асуудлыг хэлэлцэж байна

20 цаг 0 мин
Дарга нарын “хуудуутай” хөрөнгийг хураах хуулийн талаарх 25 экспертийн үг

Засгийн газраас Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураан авах, нөхөн төлүүлэх тухай анхдагч хуулийн

Өчигдөр 06 цаг 00 мин
Ерөнхийлөгчийн өрөөнд болсон яриа МАН-ын Бага хурал дээр яаж үргэлжлэх вэ?!

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ рүү чиглэсэн акц Гашуунсухайтын хилийн төмөр замын холболтын нээлтээс эхэлсэн.

Өчигдөр 06 цаг 00 мин
МАН-ын бага хурал маргааш болно

МАН-ын бага хурал маргааш болно

Уржигдар 13 цаг 48 мин
О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

О.Цогтгэрэл: Жагсаж байгаа залуучуудын ард захиалагч байгаа гэдэг үгэнд би эмзэглэж байна

Уржигдар 13 цаг 44 мин