Төрийн байгууллагын албан хаагчид сонгууль болгоноор солигддог бол иргэний нийгмийнхэн жил бүр улам чадавхжиж байна

2025-05-22
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

С.УРТНАСАН

 

Нийтийн эрх ашгийн сан, Цогц хөгжлийн үндэсний төв болон МУИС хамтран “Нийтийн эрх ашиг: Аюулгүй байдал ба иргэний нийгэм” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа.

Тухайн хэлэлцүүлгийн зорилго нь “Монгол улсын аюулгүй байдал, иргэний нийгмийн хөгжил, түүхэн нөхцөл, өнөөгийн сорилт, ирээдүйн төлөвийг нийтийн эрх ашгийн хүрээнд авч үзэн олон нийт, бодлого боловсруулагчид, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоотойгоор хамтын ойлголтод хүрэх байв.

Энэхүү хэлэлцүүлгээр “Нийтийн эрх ашгийг тодорхойлох судалгаа”-ны үр дүнг танилцуулахын зэрэгцээ олон нийтийн болоод үндэсний аюулгүй байдлыг бататган бэхжүүлэхэд иргэний нийгмийн үүрэг оролцоог чухалчлан хэлэлцэв. Мөн хэлэлцүүлэгт оролцогчдын санал дүгнэлтийг нэгтгэн, тухайн сэдвийн ач холбогдлыг олон нийтэд таниулж, холбогдох талуудад санал зөвлөмжийг хүргүүлнэ гэж байлаа.

Хэлэлцүүлгээр нийтийн эрх ашгийн сан, нийтийн эрх ашгийг тодорхойлох судалгааны үр дүнг танилцуулж, Монгол Улсын төрийн шагналт, түүхийн ухааны доктор, профессор О.Батсайхан, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн захирал түүхийн ухааны доктор Н.Алтантөгс нар Монголчуудын эвлэлдэн нэгдсэний хүчинд эрх чөлөө, тусгаар тогтнолоо олсон түүхийн тухайд, XX зууны иргэний оролцооны түүхэн тойм зэрэг сэдвээр илтгэл тавилаа.

Монгол Улсын аюулгүй байдлын сорилтууд, иргэний нийгмийн оролцоо болон Иргэний нийгмийн хөгжлийн асуудал, аюулгүй байдлын оролцогч болох нь зэрэг сэдвээр панел хэлэлцүүлэгт дараах панелистууд өөрсдийн байр суурийг мөн илэрхийллээ.

Мидас ТББ-ын гүйцэтгэх захирал С.Энхжаргал:

-Өнөөдөр бид иргэний нийгмийн хүрээнд аюулгүй байдлынх нь талаас нэлээд өргөн асуудлуудыг ярьж байна. Иргэний нийгэм нь дотроо нам дагасан, гишүүд болон нийгэмд үйлчилдэг гэсэн олон янзтай байдаг. Бид сэдвийнхээ хүрээнд нийтийн болон нийтлэг эрх ашгийн ялгааны талаар салгаж ойлгох ёстой. Нийтийн эрх ашиг нь бүх нийтэд зориулагдсан хуульчлагдсан эрх ашгийн асуудал. Харин нийтлэг эрх ашиг гэдэг нь тодорхой чиглэсэн бүлэгт зориулсан сайн дурын үндсэн дээр явагддаг үйл ажиллагаа юм. Би 2001 оноос хойш нийтлэг эрх ашиг буюу мэдээллийн технологийн салбарын эрх ашгийг төлөөлж ажиллаж байсан бол 2012 оноос хойш нийтийн эрх ашгийн төлөө сонгуулийн тогтолцоо, ил тод байдлын төлөө ажиллаж байна.

Монфемнет үндэсний  сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал:

-Монфемнет үндэсний сүлжээ нь бодит ардчилал, хүний эрх, жендерийн тэгш байдал, шударга ёсны төлөө бие даасан байдлаар ажилладаг. Мөн энэ чиглэлээр ажилладаг 22 байгууллагын чөлөөт хэвлэл бөгөөд хамтын ажиллагаа нөлөөлөл дээр хамтарч ажилладаг сүлжээ байгаа. Манай сүлжээний гол стратеги нь хөдөлгөөнийг бэхжүүлэх юм. Хөдөлгөөн гэдэг нь нийтлэг үнэт зүйл, нэгдсэн зорилго, нийтийн эрх ашиг сонирхлын төлөө өөр өөр бүлгийн хувь хүмүүс болон байгууллагууд өөрсдийн арга барилаар янз бүрийн цаг хугацаанд хөдөлгөөнд орж байгаа үйл явцыг хэлж байгаа юм. Үүнийг бүтэц гэхээс илүү процесс гэж ойлгож болно. Иргэний нийгэм гэдэг ойлголт аажим аажмаар төлөвшиж 1987 оноос эхэлж иргэний оролцоо сэргэж эхэлсэн. Төрийн бус байгууллага нь иргэний нийгмийн хамгийн хүчтэй зохион байгуулалттай нэг хэлбэр. Бид хаанаас ирсэн, Монголын иргэний нийгмийн хөдөлгөөн хаанаас эхлэлтэй гэдгийг мартаж болохгүй. Бусад орны иргэний нийгмийн хөдөлгөөнөөс юугаараа онцлогтой, ялгаатай биднийг тодотгож байгаа зүйл нь юу вэ гэдгийг үргэлж бодолцож байх хэрэгтэй. 35 жилийн турш иргэний нийгмийн байгууллагууд тухайн асуудлаараа мэргэшиж ирсэн. Төрийн байгууллагын албан хаагчид сонгууль болгоноор солигддог бол бид жилээс жилд улам чадавхжиж, нарийн төрөлжиж хөгжиж ирсэн онцлогтой.

Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн тэргүүн Г.Алтайхүү:

-Манай байгууллага 21 аймагт байдаг 800-аад байгаль орчны ТББ-уудын чуулганаар байгуулагдсан чөлөөт байгууллага юм. 2008 оноос хойш тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудын нэг нь манайх. 2024-2028 оны Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт орсон “Наран сэвстэйн боомт”-ыг сэргээж нээе гэсэн энэ заалтыг бид эсэргүүцэн есөн сар гаруй хугацаанд судлаач, хуульч, сэтгүүлч иргэдийн төлөөлөлтэй хамтраад ажиллаж байна. Иргэний нийгмийн байгууллагууд нь байгаль орчныг хамгаалахтай холбоотой төрийн бодлого, уул уурхай, газар ашиглалт, ой мод, усны менежмент зэрэг салбаруудад хяналт тавьж, мэдээлэл ил тод, нээлттэй байхыг шаардаж ажилладаг. Энэ нь төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын байгаль орчныг сүйтгэх үйлдэлд хяналт тавихад тустай. Байгаль орчны томоохон төсөл, бүтээн байгуулалтад нөлөөллийн үнэлгээ хийхэд олон нийтийн саналыг тусгах ёстой байдаг. Иргэний нийгэм нь иргэдийн санал, оролцоог төрийн шийдвэр гаргах түвшинд хүргэх гүүр болдог.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2025 ОНЫ ТАВДУГААР САРЫН 22. ПҮРЭВ ГАРАГ. № 96 (7593)

 

“Ногоон автобус”-ны хэрэгт холбогдогчийн төлөөлдөг ASIASTAR автобус Нийслэлийн 60 цахилгаан автобусны тендерт шалгарчээ

Нийслэлийн төсвийн хөрөнгөөр хэрэгжиж буй автобус худалдан авах ажиллагаа дахин олон нийтийн анхаарлын төвд орлоо.

9 цаг 27 мин
Өгөгдлийн хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороо 83.3-87.5 хувийн саналаар дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 10 дугаар сарын 29-нд Эдийн засги

Уржигдар 15 цаг 35 мин
Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төсөлд ямар зохицуулалт оров

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы 2026 оны 10 дугаар сарын 29-ний үдээс хойш

Уржигдар 15 цаг 22 мин
Арменийн парламентад депутатууд олноор зодолдож, чуулган завсарлав

Арменийн Үндэсний ассамблейн 2026 оны 10 дугаар сарын 29-ний Пүрэв гарагийн чуулганы үеэр эрх баригч "Иргэний гэрээ" болон сөрөг хүчний гишүүдийн олныг хамарсан зодоон болжээ.

Уржигдар 15 цаг 20 мин
Хүүхдийн цахим хэрэглээг дориун зохицуулалттай оруулаад иржээ, Ч.Номин сайд

Нэр цохож сайд даргад баяр хүргэх нь сэтгүүлчийн ёс зүйн хувьд зохистой биш боловч жирийн иргэн

Уржигдар 06 цаг 00 мин
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригоос асуусан онцлох асуултууд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаанаар  Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах, Н

Уржигдар 06 цаг 00 мин
Шүүгчид нэр дэвшигчээс шүүхийн хараат бус байдал, шийдвэрийн чанарын талаар асуулаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-нд Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч

2026-10-29
Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигч З.Ганзоригийг УИХ-д танилцууллаа

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулав.

2026-10-29
Улсын нөөц, Усны хууль, тариалангийн даатгал, төсвийн тогтвортой байдлын хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаанаар саяхан өргөн мэдүүлсэн дөрвөн хуулийн төслийг байнгын хороодод хуваарилав.

2026-10-29
УИХ-ын нэгдсэн хуралдаан 58.7 хувийн ирцтэй эхлэв

УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.10.29) нэгдсэн хуралдаан 74 ги

2026-10-29