Импичмент: АНУ, Монголын ялгаа

2019-11-21
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Америкчууд Доналд Трампт эргэлзэж эхлэв. Түүнд итгэл үзүүлэх эсэх асуудал их гүрний 300 гаруй сая иргэн болоод конгрессийн танхимд эрчимтэй өрнөж байна. Дэлхийн хэвлэлүүдийн онцлох хуудсыг “чимж” буй энэ дуулиан Трамп өнгөрсөн долдугаар сард Украйны Ерөнхийлөгч Зеленскийтэй утсаар ярьсны дараагаас эхэлсэн бол өнөөдөр суудлаас нь буулгах дээрээ тултал хурцадлаа. Цагаан ордны төлөөх өрсөлдөөнд хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд ажиллах нь нэгэнт тодорхой болсон энэ цаг үед түүний улс төрийн өрсөлдөгчид нь Трампыг Ерөнхийлөгчийн суудлаас  буулгах санаачлагыг конгрессын танхимд өрнүүлээд байгаа юм. Импичментийн эхэлсэн цэг нь ердөө утасны яриа. Бүр тодруулбал, Д.Трампын эсрэг АНУ-ын улс төрийн хүрээний элитүүд тэмцэл өрнүүлж, нөгөө төлөөс Бүгд найрамдах нам нь түүнийг авч үлдэхий төлөө ч чармайж байна. Д.Трампыг Ерөнхийлөгчийн албан тушаалын төлөө Ардчилсан намаас нэр дэвшихээр одоо зүтгэж байгаа АНУ-ын дэд ерөнхийлөгч асан Жозеф Байдены хүү Хантер Байдены Украин дахь үйл ажиллагааг мөрдөн шалгаж эхлүүлэхийг Зеленскийд ятгаж итгүүлэхийг хичээсэн хэмээн үзэж буй. Улмаар АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхим Ерөнхийлөгч Доналд Трампт итгэл үзүүлэх эсэх асуудлыг шалгах процедурыг эхлүүлснийг ажиглагчид олон янзаар тэмдэглэж байна. Трампт итгэл үзүүлэхэд эргэлзсэн дэмжигчид өссөн, бүр Трампын оронд бичигдэх хүмүүсийн талаар таамаглал дэвшүүлж эхлээд байгаа юм. Дэлхийд нөлөө бүхий их гүрний удирдагчийн утасны “товчлуур”-аас үүдсэн асуудал бүрэн эрх цаашлаад сонгуульд нөлөөлөх хүртэл томорно гэж хэн мэдлээ. Товчхондоо энэ үйл явцыг олон улсад импичмент буюу  төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах, хариуцлага тооцох гэдэг. Улс төрийн өрсөлдөгчөө мөрдөн шалгуулах гэж оролдсон нь америкчуудыг бухимдуулж, ардчилсан тэр дундаа ардчиллын бэлэг тэмдэг болсон энэ оронд ийм зүйл байж болохгүй гэж үзэж байгаа юм. Тиймээс улс төрийн өрсөлдөгчийнхөө хүүхдийг Украйнаар шалгуулах гэж оролдсон Д.Трамп Ерөнхийлөгчийн суудлаа алдах эсэх дээрээ тулж, дэлхий нийтийн анхаарлын төвд байна. Д.Трампт тохиолдож буй импичментийн жишээ   АНУ-ын түүхэнд гурав дахь удаагийнх нь юм. Гэтэл үүнтэй төстэй хэрнээ илүү ноцтой үйлдэл Монголд давтагддаг ч үйл явц, үйлдэл нь эсрэгээрээ байдгийг нотлох жишээ ганцаар тогтохгүй. 2015 оны намар Ц.Элбэгдорж төрийн тэргүүн байхдаа прокурорын байгууллагын 85 жилийн ойд үг хэлсэн байдаг. Түүний үг бүхэлдээ прокуроруудад биш өөр нэг улстөрчид хандсаныг шинжээчид хэлж, хэвлэлүүд ч тоймлож байв. Олон нийт ч багагүй шуугисан даа. Ц.Элбэгдорж баярын арга хэмжээн дээрх илтгэлээ тухайн үед Солонгост эмчлүүлээд эх орондоо ирээд удаагүй байсан Монгол Улсын  гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр руу чиглүүлсэн. Товчхондоо Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөлийн хууль батлагдсанд болон Н.Энхбаяр улс төрд эргэн ирж байгаад ундууцсан үг хэллэг,  бухимдсаныг хэвлэлүүд онцлохдоо “Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  72 минут ярьсны үндсэндээ 80 орчим хувь буюу нь авлига, албан тушаалтантай тэмцэх 50 орчим минут нь нэрийг нь онож  хэлээгүй  боловч  бүхэлдээ Н.Энхбаяр руу чиглэсэн байлаа” гэж бичиж байв. Хамгийн гол нь төрийн тэргүүн нь прокурорын байгууллагын ой дээр очоод нэг хүнийг намнах үүрэг чиглэлийг улайм цайм өгч гэж харагдаж байсан. Үүнийг захиалга ч гэж хэлж болох мэт. Мөн Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа Ерөнхий прокурор М.Энх-Амгаланд Ц.Элбэгдоржийг шалгах Тавантолгойн гэрээтэй холбоотой бичиг цаасыг өгч байлаа. Гэтэл Америк шиг хууль шүүхтэй, шударга ёс тогтсон улс оронд бол утасны бичлэг төдийхнөөр л улсынхаа тэргүүнээс хариуцлага нэхэж байдаг. Монголд утсаар ярих нь байтугай хууль шүүхийнхэндээ захиалга өгсөн байхад хэн ч дуугардаггүй. Зүй нь энэ нөхцөлд парламентын сөрөг хүчин болоод гишүүд Ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгах асуудлыг хөндөж импичментийг эхлүүлж болох байв. Өөр нэг ялгаа нь Конгрессын шахалтаар Трамп, Зеленский нарын ярианы тэмдэглэлийг Цагаан ордон ил болгосон. Утасны тэмдэглэлээс харвал Трамп Зеленскийд Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсанд баяр хүргээд удалгүй өөрийн өрсөлдөгч Жо Байдентай холбоотой асуудлыг ярьж эхэлжээ. Трамп “Маш олон хүн Байден болон түүний хүүгийн талаар хэргийг ил болгохыг шаардаж байна. Тиймээс би өөрийн ерөнхий прокуророо танай хүмүүстэй холбож, энэ асуудлыг шийдвэрлэмээр байна. Иймд танай талаас хамтран ажиллахыг хүсч байна. Мөн үүнээс гадна нэг асуудлыг тодруулж өгөх хэрэгтэй байна. 2016 оны сонгуулийн үеэр Оросын тагнуулынханд алдсан Ардчилсан намын серверийг олоход туслахыг хүсч байна. Тэр сервер Украинд байгаа гэж би сонссон” хэмээн ярьсныг  тус улсын хэвлэлүүд нийтэлжээ. Харин Монголын Ерөнхийлөгч бүтэн цаг гаруй ярьсны тал нь үүрэг даалгавар мэт байсан гээд аль нь илүү ноцтой, үнэмшилтэй бодит байдалд хэрэгжихээр байгааг харуулснаараа ялгаатай. Магадгүй Монголын парламентын гишүүд төрийн өндөр албан тушаалтныг эргүүлэн татах, хариуцлага тооцох үйл явц импичментийн талаар ойлголт тааруу, практикт хэрэгжүүлж байгаагүй болохоор шинэ мэт санагддаг байх. Цаашид манай улсад төрийн өндөр албан тушаалтан нарт /ерөнхийлөгч, шүүгч нар, парламентын гишүүдэд/ үзүүлдэг хариуцлага буюу импичментээр өндөр албан тушаалтан нарт бүрэн эрхийнх нь хугацааг дуусахаас өмнө эргүүлэн татаж, огцруулдаг үндсэн хууль болон эрх зүйт ёсонд аюул учрахад улс төрийн засаглалаар хамгаалах энэ зүйл ус агаар мэт хэрэгтэй цаг ирнэ биз ээ. Эх сурвалж: www.polit.mn
Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

11 цаг 58 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

Өчигдөр 14 цаг 42 мин
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

Өчигдөр 06 цаг 15 мин
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

Өчигдөр 06 цаг 00 мин
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

Өчигдөр 06 цаг 00 мин
Өндөр хүчдэлийн түгээх шугам дахь махчин шувуу хамгааллын ажлын үр дүн хэлэлцэх хурал болж олон нийтэд зориулсан вэбсайт танилцууллаа

Монгол орны хээрийн махчин шувуудыг өндөр хүчдэлийн түгээх шугамд хүчдэлд

Өчигдөр 06 цаг 00 мин
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

Уржигдар 14 цаг 13 мин
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

Уржигдар 14 цаг 10 мин
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

Уржигдар 11 цаг 33 мин
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

Уржигдар 11 цаг 29 мин