Г.Баярсайхан: Урт нэртийн журмыг өөрчлөх эсэхийг эргэж харах ёстой

2014-02-11
Нийтэлсэн: Админ
 1 мин

Д.БОЛОР

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооныхон намрын чуулганы хуралдаан, үр дүнгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Байнгын хорооны дарга Г.Баярсайханы хэлж буйгаар намрын чуулганы үеэр 60.7 хувийн дундаж ирцтэйгээр есөн удаа хуралдаж, давхардсан тоогоор 19 асуудал хэлэлцсэн байна. Байнгын хорооноос хууль тогтоолын төслийн талаарх хэлэлцэх эсэх болон анхны хэлэлцүүлгийн санал дүгнэлт найм гарсан байна. Байнгын хорооноос есөн тогтоол гарснаас хууль тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулах чиглэлээр гурав, Засгийн газар болон яам агентлагт чиглэл өгсөн хоёр холбогдох асуудлаар санал, дүгнэлтийн төсөл боловсруулах гурав, бусад нэг байна. Харин байнгын хорооны тогтоолоор байгуулагдсан ажлын болон дэд хэсэг 40 удаа хуралджээ. Тайлан мэдээллийн дараа Г.Баярсайхан дарга байнгын хорооноор хэлэлцсэн хуулийн төслүүдэд ямар саналтай буйгаа хэлсэн. Ялангуяа, Газрын тухай хуулийн зарим заалт, урт нэртэй хуулийг дагалдах журмын тухай хуулийн төсөлд эсрэг саналтай буйгаа онцолсон юм. Тэрээр сэтгүүлчдийн асуултад хэрхэн хариулсныг тоймлоё.

-Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл ямар шатандаа байна. Энэ төсөл нийгэмд эсэргүүцэлтэй тулгарч байгаа. Зарим нь эсэргүүцээд шоронд хүртэл орлоо. Байнгын хорооны даргын хувьд ямар байр суурьтай байдаг вэ?

-Монголын төр хуулиа хэрэгжүүлэхийн төлөө баталж гаргадаг. Би өөрөө урт нэртэй хуулийг санаачилж батлуулж байсан хүний нэг. Энэ хууль монголчууд бидэнд үр өгөөж, ач холбогдлоо өгч байгаа гэж ойлгох ёстой. Үр дүнг нь та бүхэн харж байгаа байх. Байгаль орчин, ногоон хөгжлийн яам болоод байгаль орчны талаар идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын мэдээллээс харахад ширгэж алга болсон олон гол  горхиуд энэ хуулийн ачаар сэргэсэн байна. Энэ нь зөв хууль гэдгээ харуулж байгаа юм. Гэтэл дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөл оруулж ирүүлээд хэлэлцэх гэж байна. Хамгийн гол нь саяхан Засгийн газар Алтны ил тод байдлын тухай хууль санаачлаад батлууллаа. Энэ хуулийн хүрээнд алт тушаалт нэмэгдэх байх. Тэгэхээр өнөөх урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах нь хэр оновчтой бол. Байнгын хорооны даргын хувьд эргэж харах ёстой гэж хэлэх байна.

-Газрын тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэнэ. Таны хувьд бэлчээртэй холбоотой асуудалд ямар байр суурьтай байна. Анх өргөн барьсан хувилбараар бэлчээрийг өмчлүүлэх тухай заасан байгаа шүү дээ?

-Бэлчээр бол чухал асуудал. Бэлчээр хүрэлцэхгүй байснаас болж малчид хоорондоо үл ойлголцох нь олон бий. Тэр утгаараа УИХ дахь ажлын хэсэгт байгаа гишүүд “Бэлчээрийн асуудалд яаруу хөдөлж болохгүй. Үүнд нухацтай хэлэлцэх нь зүйтэй”  гэсэн байр суурьтай байгаа. Ер нь бэлчээр өмчлүүлэх, эзэмшүүлэх асуудал эрт байна. Үүнийг ярих нь оновчгүй гэж бодож байна гэв.

Тайлангийн хуга­цаанд Байнгын хорооны дарга Г.Баярсайхан, УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг тэргүүтэй гишүүд Сэлэнгэ аймгийн Баянгол, Орхон аймгийн Баян-Өндөр сумд, нийслэлийн Налайх, Багахангай дүүргүүдэд ажиллажээ. Тэд аж ахуйн нэгж байгууллагуудад химийн хорт болон аюултай бодисын ашиглалт, хадгалалтын байдалд Химийн хорт болон аюултай бодисын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийн байдалтай газар дээр нь танилцсан байна. Мөн УИХ-ын гишүүн Д.Арвинаар ахлуулсан ажлын хэсэг Архангай аймгийн Цэнхэр, Өвөрхангай аймгийн Уянга, Бат-Өлзий, Баянхонгор аймгийн Бөмбөгөр сумд, Төв аймгийн Заамар, Дархан-Уул аймгийн шарын гол, Сэлэнгэ аймгийн Ерөө сумд, Хэнтий, Дорнод аймагт нөхөн сэргээлт, олборлолтын ажил эрхэлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагаатай танилцжээ. Түүнчлэн Баянхонгор, Архангай, Ховд аймгийн нутагт бичил уурхайгаар ашигт малтмал олборлож буй байдалд Ашигт малт­малын тухай, Байгаль орчныг хамгаалах тухай болон бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг шалгаж, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын  гишүүн О.Баасанхүүгээр ахлуулсан Ажлын хэсэг, Говь-Алтай аймагт төмрийн хүдэр олборлох үйл ажиллагаа явуулж буй байдалд Байгаль орчныг хамгаалах тухай болон бусад холбогдох хуулийн хэрэгжилтийг шалгажээ.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22