АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авав

2014-01-24
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

ЛОББИТОЙ ХУУЛЬ НЭГ АЛХЛАА

УИХ-ын зарим гишүүдийн ярьж буйгаар алтны компаниудын лоббинд автсан гэх Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар хэлэлцлээ.

Засгийн газар Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, хуулийн төслийг нам, эвслийн бүлэг болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд төслийг хэлэлцэхийг дэмжээд байсан. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сарын 14-ний чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэн биеэ даасан хууль гаргах шаардлагагүй, энэ асуудлыг Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар зохицуулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн юм.

  Иймээс алт олборлогч болон алт худалдан авагч хуулийн этгээдүүд алтыг хууль бусаар хил давуулан худалдах, олборлосон алтаа нуух, хадгалах, татвараас зайлсхийхийн тулд арилжааны банкинд тодорхой бус хугацаагаар барьцаалах зэрэг далд үйл ажиллагаа гарч байгаа учраас алт олборлогч аж ахуйн нэгжүүдийн татварын дарамтыг бууруулах, Монголбанкинд тушааж буй алтны хэмжээг нэмэгдүүлэх, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх, татварын суурийг өргөжүүлж, борлуулсан алтанд ногдох орлогын албан татвар, ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төсөвт бүрэн төвлөрүүлэх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулсан байна.

Энэ хуулийн гол зорилт нь валютын нөөцийг найдвартай байлгах үүднээс олборлосон алтыг Монголбанкинд тушаахад чиглэж байгаа юм. Хууль батлагдсанаар Монголбанкинд тушаах алтны нөөц нэмэгдэнэ гэж үзэж байна. Алтаа Монголбанкинд хадгалснаар валютын нөөц нэмэгдэж, төгрөгийн ханшийг тогтвортой барих, мөн хэдий хэрийн алтны нөөцтэй байна тэр хэрээр улс орны нэр хүнд өсөхөд ч ач холбогдолтой гэж зарим гишүүн үзэж байв. Мөн энэ хууль нь Оюутолгой төсөлд хамаарахгүй, бусад аж ахуйн нэгжүүд олборлосон алтаа Монголдоо цэвэршүүлж Монголбанк болон арилжааны банкуудад тушаах боломжийг олгоход чиглэж байгаа юм.

 

АН-ЫН БҮЛЭГ ЗАВСАРЛАГА АВЛАА

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачлан өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхэлсэн ч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болохоор, УИХ-ын гишүүн М.Батчимэг, Засгийн газрын бүрэлдэхүүний 50-иас илүүгүй хувь нь УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсрах бол ерөнхий чиг үүргийн сайд нь УИХ-ын гишүүн байхаар, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, хуулийн төслийн хэрэгжих хугацааг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс дагаж мөрдөхөөр санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн юм.УИХ-ын гишүүн Су.Батболд, Сү.Батболд, С.Бямбацогт, М.Энхболд нар хуулийн хэрэгжих хугацааг 2014 оны долдугаар сарын 1-ний өдөр болгон наашлуулах санал гаргасныг олонх дэмжээгүй.  УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн “Монгол төрийн хариуцлага суларсан нь УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний албыг давхар хашдаг давхар дээлний асуудлаас үүдэлтэй гээд зарим яамд уруу хандан бичиг явуулахаар хариу ч ирүүлдэггүй талаар шүүмжилж байлаа. Тэрбээр 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүнд байгуулагдсан УИХ бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн өдрөөс хуулийг дагаж мөрдөхөөр төсөлд тусгасан нь Үндсэн хуультай зөрчилдөхгүй биз”  хэмээн лавласан. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн хариулснаар, Үндсэн хуультай харшлах зүйл гарахгүй юм байна. Гишүүд хуулийн хэрэгжих хугацааны талаар нэлээд хэлэлцсэн бөгөөд УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлэлцэж буй асуудлаар АН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах санал гаргаснаар хэлэлцүүлгийг хойшлууллаа.

Энэ хуулийн төсөл парламентад ороод удаж байгаа. Гишүүдийн олонх яаран батлахыг хүсэхгүй байгаа юм. Учир нь УИХ-д олонхийг бүрдүүлж, Засгийн эрхийг хамтран барьж буй намуудаас 17 сайд нь парламентын дотроос томилогдсон. Хэрэв энэ хуулийг яарч батлах, хэрэгжүүлэх хугацааг энэ онд гэж заах юм бол олон сайд суудлаасаа буух эсвэл гишүүнээсээ татгалзах сонголт хийх болно. Иймд эрхэм гишүүд давхар дээлээ тайлж, дан болгохоос эмээсээр байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21