Хамт амьдардаггүй бол хамтын тэтгэвэрт хамрагдахгүй

2014-01-23
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Эрдэнэчимэг нар Хамтын тэтгэврийн сангийн тухай хуулийн төсөл санаачилсан. Энэ төслийг Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороогоор өчигдөр хэлэлцэв. Хамтын тэтгэврийн хууль үйлчилснээр цаашид тогтвортой гэр бүлийн тоо нэмэгдэх, гэр бүлийн гишүүдийн бие биеэ хайрлах, урт удаан хугацаанд амьдрах, олон хүүхэд төрүүлж өсгөх, эрүүл мэнддээ анхаарах зэрэг чухал ач холбогдолтой гэж төсөл санаачлагчид үзжээ. Энэхүү хуулийн төслийн гол үзэл санаа нь олон жил хамт амьдарсан гэр бүлийн гишүүдийн нэг нь нас барсан тохиолдолд түүний тэтгэврийн тодорхой хувь нь гэр бүлийн үлдсэн гишүүний амьдралын тодорхой хугацаанд өвлөгдөхөд чиглэж байгаа аж.

Гэхдээ хуулийн төсөлд тусгаснаар энэ талаар тодорхой шалгуур тавигдах юм байна. Тухайлбал, хүнтэй суугаагүй боловч тэтгэвэр тогтоолгосон иргэн, насны хэт зөрүүтэй боловч хуульд заасан зарим шаардлагыг хангаж байгаа иргэн, улсад ажил хөдөлмөр эрхлээгүй, нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаагүй иргэн Хамтын тэтгэврийн тухай хуульд хамрагдахгүй байхаар төсөлд тусгажээ. Түүнчлэн Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуультай энэ хуулийн төслийг адилтган ойлгож болохгүй гэдгийг төсөл санаачлагчид хэлж байв. Учир нь Тэжээгчээ алдсаны тэтгэврийн тухай хуульд уг тэтгэврийг авах субъектүүдийг тодорхой заасан байдаг.

 Төрөөс тэтгэврийн тогтолцооны асуудлыг зөв тодорхойлох, нийгмийн даатгалын шимтгэлийн хуримтлалыг бий болгох, шударга хуваарилалтын зарчмыг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд тэтгэврийн зөрүүг арилгах, өөрөөс үл хамаарах шалтгааны улмаас нийгмийн даатгалын шимтгэл төлж чадаагүй иргэдийн асуудлыг нэг удаагийн арга хэмжээгээр зохицуулах зэрэг иргэд рүү чиглэсэн нааштай арга хэмжээ авч хэрэгжүүлж байгаа хэдий ч төрөөс зайлшгүй зохицуулах шаардлагатай асуудлууд байсаар байна. Үүний нэг нь хамтын тэтгэврийн асуудал учраас энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулсан гэдгээ гишүүд хэллээ.

Байнгын хорооны гишүүдийн асуултад Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ хариулав.

С.Ганбаатар:

-Гэр бүлээрээ гадаадад амьдардаг бол энэ хуульд хамрагдах уу. Гэр бүл тусдаа амьдарч байгааг яаж нотлох юм бэ. Энэ хууль батлагдсанаар Нийгмийн даатгалын санд ачаалал нэмэгдэх үү. Гэр бүл салчихаад буцаад суусан бол яах вэ?

С.Эрдэнэ:

-Заавал 20-иос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлж тэтгэвэр тогтоолгосон иргэнд энэ хууль үйлчилнэ. Монгол, гадаадад амьдардаг нь хамаагүй. Салсан, эргэж суусан гэдгийг бүртгэлийн газар, харъяа газрын хорооны тодорхойлолт, судалгааг үндэслэнэ. Салаад эргэж суусан бол 10-аас доошгүй жил хамт амьдарсан бол хамтын тэтгэвэрт хамрагдана. Нийгмийн даатгалын сан дээр 2030 он хүртэл бага дарамт ирнэ. Учир нь тухайн иргэн нас бараагүй бол тэтгэврээ авах л байсан.

С.Ганбаатар:

-Гэрлэлтийн баталгаатай ч хамт амьдардаггүй бол хамтын тэтгэвэрт хамрагдахгүй гэж заажээ. Үүнийг яаж нотлох вэ?

С.Эрдэнэ:

-Хорооны бүртгэл, тодорхойлолт, судалгааг үндэслэнэ.

Ё.Отгонбаяр:

-Одоо нас барчихсан ахмадын тэтгэврийг гэр бүлийн хүн нь авч болох уу?

С.Эрдэнэ:

-Энэ хууль батлагдахаар хэрэгжүүлэх журмын тухай хуулийг гаргах юм. Журмын тухай хуулиар хэдэн оноос тооцохыг зохицуулна.

Л.Энх-Амгалан:

-20 жил шимтгэл төлсөн, 10 жил хамт амьдарсан бол хамтын тэтгэвэр авч болох нь. Харин малчид, хувиараа ажил хийдэг хүмүүс орхигдох юм биш үү. Тэднийг яах вэ?

С.Эрдэнэ:

-Энэ төслийг хоёр жил ярьж сая л боловсруулж дууслаа. Энэ бол давхар тэтгэврийг зохицуулсан хууль, нийгмийн халамж биш. Хань ижил нь шимтгэл төлж, хуримтлал үүсгэн тэтгэврийн болзол хангачихаад нас барсан бол үлдэж буй нь тэтгэврийг нь үргэлжлүүлэн авах юм.

А.Бакей:

-Хамт амьдарсан жилийг 10 биш 15-20 жил болгож болоогүй юу?

С.Эрдэнэ:

-Хэлэлцүүлгийн явцад ярилцах боломжтой. Шалгуурын доод хэмжээ 10 жил. Хэт өндөр тавьбал хууль үр дүн муутай байх магадлалтай гэв.

Энэ хулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Хэлэлцүүлэг чуулганы нэгдсэн хуралдаанаар үргэлжлэх юм. Хэрэв энэ хууль батлагдвал 2015 оноос хэрэгжүүлэхээр заажээ. 

 

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

2 цаг 19 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

2 цаг 24 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

17 цаг 33 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

20 цаг 20 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

20 цаг 23 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

20 цаг 34 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

20 цаг 36 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

20 цаг 38 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин